-“Очир” төвийн ажилтан, угтагч нар 13-хан настай охиныг зочид буудал руу нэвтрүүлсэн нь анхаарал татсан хэвээр буй юм-
Өнгөрсөн сарын 23-д Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд орших “Очир" төв гэх зочид буудалд 18-21 насны залуус нийлж 13-хан настай охиныг хүчирхийлж хөнөөсөн жигшүүрт хэрэг гарсан. Тухайн үед баттай эх сурвалж хэргийг үйлдэгч нар охиныг хуурч буудалд оруулаад, улмаар хэрцгийгээр зодож, хүчирхийлж хөнөөсөн, хэргийн газар хэдэн хүн байсныг нь хэлж бид энэ талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж байсан билээ.
Тэгвэл одоо уг хэрэгт хоёр этгээдийг насанд хүрээгүй хүнд архи согтууруулах ундаа хүчээр уулгасан мөн биеэ удирдах чадваргүй болсон үед нь бэлгийн дур хүслээ хангаж, хүчирхийлсэн байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.
Энэ хэргийн талаар тухайн үед цагдаагийн байгууллагаас охины үхлийн бодит шалтгаан, хэрэг гарсан процессын талаар тодорхой мэдээллийг шалгаж дууссаны дараа өгнө хэмээн мэдээлж байсан юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан тухайг хэвлэлүүд мэдээлж эхэллээ.
Уг дүгнэлтэд, охиныг их хэмжээний согтууруулах ундаа уусны улмаас хордлогод орсон, хоолойн гүйлсэн булчирхайн хордлого зэргээс үүдэн амь насаа алдсан төдийгүй бэлгийн харьцаанд орсон болох нь тогтоогдсон хэмээжээ. Тэгэхээр талийгаачийн үхлийн гол шалтгаан нь ходоод, боловсруулах эрхтэн болон гүйлсэн булчирхайн гүн хордлого гэж дүгнэгджээ.
Энэхүү дүгнэлтээс харахад хэрэгтнүүд хохирогчид их хэмжээний архи уулган согтоогоод бэлгийн дур хүслээ хангасан байж болзошгүй гэж ойлгогдож байна. Гэхдээ энд нэг асуудал бий. “Очир” төвийн ажилтан, угтагч нар яагаад жаахан охиныг зочид буудал руу нэвтрүүлсэн нь анхаарал татсан хэвээр буй юм. Мөн хэрэгтнүүд охиныг согтоохоор хүч хэрэглэж байх үед яагаад шалгаж, болиулсангүй вэ гэх зэрэг асуултууд одоо ч хөвөрсөн хэвээр байна.
Хэдийгээр хэргийг эцэслэн шийдээгүй байгаа энэ хэрэгт буудлынхан их бага хэмжээгээр хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Учир нь зэрлэг танхай балмад этгээдүүд 13-хан настай охиныг буудал руу авч орж байхад тэд яагаад анхаарал тавиагүй вэ гэдэгт л хамаг учир оршино. Тиймээс л тэдэнд хариуцлага тооцож энэ мэт хэрэг битгий дахин гараасай, тэдэнд сургамж өгөөсэй гэсэндээ үүнийг дурдсан хэрэг.
Ер нь нийслэлд үйл ажиллагаа явуулж буй энэ олон дэн буудлуудыг шалгаж, цэгцлэх цаг хэдийнээ болсон. Ямар ч стандарт шаардлага хангаагүй хэр нь өөрсдийгөө ЗОЧИД БУУДАЛ хэмээн сүржин нэрлэж буй эдгээр газарт яг албан шугамаар хоноглож байгаа зочин хэр их ирдэг бол. Орохтой зэрэгцэн архи пивоны үнэр хамар сэтлэх шахаж, өрөө болгоноос шахам согтуу хөлчүү хүмүүсийн дуу хаддаг дэн буудлууд гэмт хэргийн үүр уурхай болчхоод байгаа нь үнэн.
Гэмт хэрэгтэн, гаж донтнуудын хувьд дөрвөн ханаар орчноос тусгаарлагдаж, мөнгөө л төлж байвал юу ч хийсэн болдог дэн буудлуудыг зориуд сонгодог байж ч болно. Статистик баримтаас харахад, зөвхөн 2016 онд л гэхэд дэн буудлуудад 230 шахам гэмт хэрэг гарсан гэж бүртгэгджээ. Эдгээр дотор хөнгөн төрлийн гэмт үйлдлүүд, хулгай, хоорондоо маргалдсан гэх мэт хэргүүд бүртгэгдсэн.
Мөн хүн амины хэрэг, гт, хэрцгий танхай явдлууд ч бий. Иймэрхүү төрлийн, дэн буудалтай холбоотой гэмт хэрэг өмнө нь ч олноор гардаг байсан. Тухайлбал, 2013 оны гуравдугаар зочид буудалд хуучин нөхөртэйгөө хамт орсон 30 гаруй настай эмэгтэй амиа алдаж байв. Үүнээс өмнө буюу тус оны нэгдүгээр сарын 22-23-нд шилжих шөнө “High class” зочид буудлаар үйлчлүүлж байсан 34 настай эмэгтэй гаднын нөлөөтэйгөөр зургаан давхрын цонхноос унаж, хашааны төмөрт шорлогдон амиа алдсан.
Түүнчлэн Сэлэнгэ аймагт 14 настай жаахан охиныг дэн буудалд 10 гаруй хоног хорьж, хүчээр биеийг нь үнэлүүлж байсан жигшүүрт хэрэг илэрч, нийгмийг цочроож байлаа. Хамгийн гол нь хэрэг гарсан тухай бүрд цагдаагийн байгууллага үүргээ чадварлаг гүйцэтгэх, гэмт хэрэгтэн, эзэн холбогдогч нарыг тогтоодог. Гэхдээ гэмт хэргийн үүр уурхай болж, гэмт этгээдүүдийг орогнох байраар хангаж, эдгээрийг өөгшүүлж байгаа дэн буудлуудын ажилтан, эздээс хэрэгт татагдан, хариуцлагад дуудагдсан нь огт байхгүй гэхэд болно
Тэгвэл нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн үүр уурхай, гэмт хэрэгтнүүдийн орогнох байр болсон эдгээр буудлыг нэгдсэн байдлаар хянаж шалгадаг газар байхгүй бололтой. Хамгийн сүүлд л гэхэд хаа байсан 2014 онд тооллого хийж, стандарт хангаагүй, зөвшөөрөлгүй хэдийнх нь ус, дулааныг хаах төдийгөөр шийтгэжээ. Тэр үед Улаанбаатарт 400 гаруй дэн буудал байсан бол 120 орчим нь ажиллах эрхийн зөвшөөрөлгүй байсан аж. Өөрөөр хэлбэл, эдгээр газрын тухай бүртгэл мэдээлэл огт байхгүй ба хэрэг гарлаа гэхэд нуун дарагдуулах бүрэн боломжтой юм.
Гурван жилийн өмнө зөвшөөрөлгүй газрын тоо ийм байсан бол одоо хэд болж өссөнийг хэн ч хэлж мэдэхгүй нь анхаарал татмаар. Энэ мэтчилэнгээр зочид буудлуудад хүчингийн болон хүн амины хэрэг олноор гарах болжээ. ЕБС-ийн сурагч, оюутнуудын нийлж дарвидаг оромж нь бас л зочид буудал. Тэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хоорондоо зодолдож нэгнээ гэмтээж бэртээх нь ч энүүхэнд. Ийм л муу муухай бүхэн зочид буудал гэсэн хаягтай архи, чийг үнэртсэн умгар өрөөнүүдэд өрнөдөг.
Тэгэхээр Нийслэлийн удирдлагууд, Мэргэжлийн хяналтын албад, Улсын бүртгэлийн газраас энэ асуудлыг анхааралдаа авч, дэн буудлуудыг цэгцлэх цаг нэгэнт болжээ. Энэ удаад 13-хан настай жаахан охин бусдын гарт амиа алдлаа. Нөгөө талаар өрөөлийн хүүхэд учраас нэгэнтээ халаглаад өнгөрч болох ч ирээдүйд таны эргэн тойронд ийм асуудал гарахгүй гэх баталгааг хэн ч өгч чадахгүй нийгэм тул үр хүүхдээ харж хандах, хайхрах үүргээ битгий умартаарай гэж сануулах ёстой биз ээ.
Р.Саруул
Эх сурвалж: "Өглөөний" сонин
Сэтгэгдэл0
МАН бөгс хошногоны явдлаараа ард түмэндээ үлгэр жишээ үзүүлж уриалж байгаа байх шүү.
Монголын түүхэнд анх удаа хэдэн авгай хүүхэдтэй нь мэдэгдэхгүй буруу бүхнийг Хужаа Барууныхан гэж тунхагладаг Оросын хүргэн Ерөнхийлөгч болсныг мартаад яахав.Энд нам хамаагүй.
Хятад цустай ерөнхийлөгч тавихгүй монгол хүн ерөнхийлөгч болсон нь Тэнгэрийн таалал юм. МАН сүүлийн үед гарч байгаа хүчин хүн амины хэрэгт гол хамааралтай.Хүчин хийгээд байгаа улс МАН-ын Номтойбаяр Гантулга нартаа хариуцлага тооцчихоод бидэнд хариуцлага тооц гэж барьцдаг болоод байгаа.Тэгэхээр МАН гол хамааралтай.
МАН болж л өгвөл хужаа цусны хүмүүсийг дарга сайд болгох гэж зүтгүүлдэг болоод байгаа.Энэ бол магадгүй намаараа Бээжингийн Хятадын коммунист намд худалдагдсан байж болзошгүй юм.
UU NAADAH CHINI ANH UDAA INGEJ BAIGAAM BISHEE UMNU NI ZUNDUU INGEJ BAISAN BAIHGUYU.
Нээрээ энэ буудлууд гэж ёстой аймаар газрууд байдгийн. Аймаар үнэртэй, аймаар өмхий бас аймаар үнэтэй. Аймаар гоё л болгомоор байна.
хэзээ ч цэгцлэхгүй. АН МАН-ы хулгайч нар ард нь орлогоо хураагаад хумсаа нуугаад хэвтэж байдаг
Damba-Ochiriin "OCHIR" tev
Бандааш Гантулга Хэнтий дээ мандтугай.
Хентийн бөх сайдын унгас алдсан боловсролыүй бүдүүн бөгсөнд таарсан бандааш гээч
ene baliar hergiin uur bolson jijighen den buudal, hotel, karaokenuudaa tsegtsleh tsag bolsoon!
BUUDAL GEDEG GAZAR HUULI DUREM JURAM BH YOSTOI.BUUDALD 1 EMEGTEI 2 EREGTEITEI OROHIIG HORIGLODOG.MON NASAND HUREEGUI ER EM ALI CH HUUHDIIG GER BULIINHEN NI BISH BOL BUSAD HUNTEI HAMT ORUULDAGGUI.BICHIG BARIMT BUH YUMIIG NI SHALGAJ BJ ORUULDAG GEH MET DOTOOD DEG JURAMIIG HUULIAR ZOHITSUULJ OGSON BDG.HARIN MONGOLD MONGIIG NI AVCH L BVAL HAMAAGUI BJ BOLOHGUI SHUU DEE.OCHIR GEDEG BUUDLIINHAN OHINII AMI NASAA ALDSAND BURUURAI.HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI.
CHI TEGEED TER HUN BAITUGAI TSAGDAA OCHDOGGUI HARANHUI NUHENUUDED OCHOOD NAAD ELII BALAI YUMAA CHALICHIHGUYU HUJAA CHINI.
ЭНЭ жижиг буудлуудыг хаах ёстой. АВЛИГА байгаа цагт шаардлага хангаагүй буудлууд байх л юм байна.
Ohiduudaa hucherhillees avraachee.surguuli soyoliin yam yamar uuregtei mb.eruul mendiin zuvluguu uhuulga haana bna
Буудлуудыг хаана гэж ёстой байхгүй шүү. Удахгүй наад буудал саунуудад чинь шинэ засаг байгуулах тухай МАН-ын бүдүүн дарга нарын нууц уулзалт ярианууд өрнөх гэж байхад... Бас хажуугаар нь охид хүүхнүүд аваачиж дээр доороо орж тоглоно.
13 Han nastai hvvhed orj baihad buudaluud yaj oruulj bnaa buudal geh baliar zavaan jijig yanhii gazar gemt hergiin bvr uurhaig bvgdiig ni haa tor uy hiij bn aa
Gants l arga baina. Bugdiig haa.