Эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж чадахаа болих нь

Нийтэлсэн: 2017-08-10 09:40:30

Монгол Улс энх цагийн тайван орон. Элдэв, буудалцаан, мөргөлдөөн, зэвсэгт тэмцэлдээн байхгүй нь азтай. Гэвч улс орноо батлан хамгаалах үүрэгтэй цэрэг эрс,эрэлхэг дайчид нь  энх цагт амь эрсэдсээр байна. Сүүлийн үед батлан хамгаалах салбараас бараан мэдээ тасрахаа болилоо. Цэргүүд дарга нарынхаа яргаллаас болж арван хуруугаа тасдуулж амьдаараа эрэмдэг боллоо. Мөн цэргийн сургуулилтын үеэр дэлбэрэлтэд өртөж, нисдэг тэрэг, машин техниктэй осолдож цаг бусаар алтан амиа алдаж байна. Сүүлийн хагас жилд л гэхэд зэвсэгт хүчинд зургаан удаагийн осол гарч  цэрэг эрс гэмтэж бэртэж, нас баржээ. Зэвсэгт хүчинд алба хаасныхаа төлөө цаг бусаар хорвоог орхисон баатарлаг эрсийн хойноос гашуудсан гашуудал өнөөдөр тайлагдаагүй байна. Мөн эцэг эхчүүд эр цэргийн албанд бахархал бардамналтайгаар биш айдас түгшүүртэйгээр хүүгээ үдэж байна. Өөрөөр хэлбэл, эр цэрэг, эрэлхэг хөвгүүдээ эх орондоо даатгаж  чадахгүй болтлоо Монгол Улсын зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар доройтлоо.
 
Хамгийн гол нь албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан осол аваар болгон дээр ямар нэг хариуцлага яригддаггүйг энд онцлох ёстой. Яригдсан байлаа гэхэд аль нэг албан тушаалтныг ажлаас нь шилжүүлээд өнгөрнө. Ихэнхдээ эх орноо хамгаалж байсан хэдэн бор цэргийн толгой дээр бүх ял нь буудаг жамтай. Уг нь салбарынхаа доголдол, болохгүй бүтэхгүй байгааг төр засгаас эхлээд салбарыг толгойлж байгаа Зэвсэгт хүчин, Батлан хамгаалахын сайд дарга нь үндэс сууриар нь ярих учиртай. Гэтэл энэ салбарт хариуцлагагүйн тогтолцоо хавтгайрч, эрдэнэт  хүний амь эрсэддэг байдал энгийн үзэгдэл болох шинжтэй. 
 
 
Зэвсэгт хүчний салбарт гарч буй шилээ дарсан ослуудад сүүлдээ малаа хариулж явсан иргэн хүртэл өртөж амиа алддаг болов. Өнгөрсөн долоо хоногт малаа хариулж явсан иргэн Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн ойролцоо, тусгай хамгаалалттай бүсээс сум олж улмаар дэлбэрснээр нэг иргэн амиа алдаж, бас нэг нь шархдаж эмнэлэгт хүргэгджээ. Ослын талаар Ерөнхий сайд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа нарыг дуудаж уулзсан байна.
 
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ “Олон улсын сургуулилтын үеэр байлдааны галт хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйлс ашигладаггүй, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулдаг” гэсэн бол ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа “Сургалт болгоны дараа тусгайлсан ажлын хэсэг гарч, хайгуул устгалын бүлэг ажиллуулан, сургалтаас үлдсэн тэсэрч дэлбэрэх зүйлсийг устгаж, акт баримт үйлддэг. Сүүлийн жилүүдэд болсон сургалтаас үлдсэн зүйлс байхгүй” гэжээ.  Эндээс хэн буруутай, хэн хариуцлага хүлээхийг харж болно. Өөрөөр хэлбэл, салбарын сайд, дарга нар нь өөрсдөдөө жаахан ч хир халдаасангүй. Үүнээс өмнөх удаа дараагийн ослууд ч ийм байдлаар шийдэгдэж ирсэн.
 
 
Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарт сүүлийн хагас жилд гарсан ослыг жагсаавал,
 
         2017.01.17 Дорноговь аймгийн Зүүнбаян сум дахь Зэвсэгт хүчний 336 дугаар цэргийн ангид байлдагч Ж.Баярцогт харуулын ахлагчийнхаа дэглэлтээс болж хөлийнхөө есөн хурууг тайруулсан. Ахлагч Э-г хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж шүүхээс  2.6 жилийн хорих ял оноосон. 
 
         2017.02.17  Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар ангид сургуулилтын гранат дэлбэрч, 19 настай байлдагч хоёр нүдээ хүндээр гэмтээж, зүүн гарынхаа гурван хурууг түлсэн.
 
        2017.04.11 Зэвсэгт хүчний хээрийн сургалтын төв Тавантолгойд гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг шархадсан. Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар  “Дадлагыг ахмад Н явуулж байхад тодорхойгүй шалтгааны улмаас байлдааны гранат дэлбэрсэн байна” гэсэн тайлбар өгсөн.
 
       2017.05.11 Төв аймгийн Алтанбулаг сум Тавантолгойн цэргийн хээрийн сургалтын төвд сургалтад гарч байсан офицер, ахлагч хоёр УАЗ-469 машинтай явж байгаад осолдож бэртэл авсан.
 
        2017.06.13 Зэвсэгт хүчний Тавантолгойн цэргийн сургалтын төвд марш тактикийн тэмцээний үеэр нэг албан хаагч барсан. Түүнийг цэрэгжилтийн дэглэмийн ачааллыг даалгүй нас барсан гэх мэдээлэл гарч байв.
 
        2017.08.04 Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвөөс баруун зүгт 26 км-т хоёр иргэн тэсрэх зүйлд өртөж нэг нь нас барсан. Цагдаа, шүүхийн байгууллага шалгаж байгаа.
 
Мөн 2015 онд Налайх дүүргийн Городок тосгонд байрлах Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн нисдэг тэрэг осолдож нэг албан хаагч амиа алдаж, 10 хүн гэмтсэн аймшигт осол гарч байв.
 
Энэ мэтээр эх орноо хамгаалахаар явсан эр цэрэг энх цагт зуурдаар амиа алдсаар байна. Энэ салбараас үхэл, хагацлын чимээ тасрахаа болилоо.
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
СУРТАЛЧИЛГАА :

12 сэтгэгдэл харуулж байна        

  1. ер нь бол цэрэгт хангалтын талаар,цэргүүдэд дээрэлхэлт,жижиг сажиг юм ар гэрээс нь авахуулах ,зөөлгөх,далимдуулж зодох бол байна аа.сайн сурвалжилж ил гаргаж өгөөч ,цэргийн нэг жил хайран жил болж байна.хөөрхий хүүхдүүдийн зүрхийг үхүүлж байна

    зочин , 2017-08-10 11:03:46, 122.201.21.71Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Ulsiin sur tseregtee Tsergiin sur zagsaaldaa gej bidniig alba haaj baih ued(3 jiliin tsereg baihad) Offizier , ahlagch nar bidend tegej uuregddeg baisan. Ter ueiin tserguud tsereg shig tserguud baisan. Odoo alba haaj baigaa zaluus neg l bish boljee,Er Em n medegdehgui shuvtan bietei, setgeliin tenheegui, yamarch har Bor ajild suraagui bur anhnii medegdehuun ch alga. Tuunchlen beltgegdej baigaa ofitser ahlagch nar ch bas medleg bie byaldar mash sul doroi baina. Iim baihad yaaj chadvarlag Army bii boloh ve?

    Mongol, 2017-08-10 13:54:19, 89.13.95.24Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. 1990-ээд оноос хойш Эрэлхэг хөвгүүд гэж байхгүй болсон доо

    Зочин, 2017-08-10 14:53:38, 66.181.189.154Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. энэ бүдүүлэг бөх сайдаа зайлуулаач

    Зочин, 2017-08-10 17:10:24, 43.228.130.158Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Оюунболд арслангаар бизнэс хийдэг болсон сайд хүний амь хамгаалах нь бүү хэл цолны найраанаас өөр юуч мэдэхгүй мангар

    Зочин, 2017-08-10 17:13:43, 43.228.130.158Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. "Англи Орос хэлтэй" Батэрдэнийг барилдаж цагдаа төгсөж хурандаа болтлоо дэвшсэнийг Монголд мэдэхгүй хүн байхгүй л дээ.Гэтэл нөгөөх найзаараа бүдүүн бөгс нь улайхгүй "Бадмаанямбуу аавтай БатЭрдэнэ манлай аваргоо... гэж ард түмний өмнө дуулуулан малилзаж суудаг "бэлэг тэмдэгийн цагдаагийн хурандаа маань Арми мэддэг болдог нь Монголын эмгэнэл.Арми Цагдаа хоёрыг энэ аахилсан бүдүүн бөгс ялгахгүй,эх орны өмнө тангараг өргөсөн тушаалаар хөдөлдөг цэргийн хүмүүсийг хууль яриад зөв буруу гэж маргалддаг цагдаа нартай адилаар үзэж байгаа.Мэргэжлийн удирдлага,тусгайлсан бэлтгэл боловсрол гэж мэдэхгүй энэ махан толгойгоор армиа цаашид тоглуулж болохгүй.Мэргэжлийн засгийн газар шүү үхсэн хойноо,Төв аймгийн хужаа уяачийн хоосон амлалт. МАН-д армийн сайд хийхээр армийг мэддэг санаа зовдог наад зах нь өөрийгөө найзаараа магтуулж дуулуулахаас ичих ёс зүйтэй боловсон хүчин байхгүй биш байгаа.Ж Энхбаяр Батэрдэнийн хажууд хүн.Арми захирах Говьд Гончигоотой хамтарч ноолуур шахах,Эрдэнэтэд принтерийн хор шахах, Хоршоолол нийгэмлэгийг газартай байшинтай нь үнэгүй хувьчилж авахтай адилгүй.

    Зочин, 2017-08-10 19:01:17, 202.179.24.206Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Миний өвөө 1945 оны ахмад дайчин..Монголын армид дэглэлт байдаггүй байсан Дэглэлт оросоос орж ирсэн харгис соёл гэж ярьдаг байсан юм

    Зочин, 2017-08-10 19:07:32, 66.181.185.111Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Bat erdene ee .olon mongol aaviin hovguud osoldloo Odoo bolno Said gedeg Albiig Cham shig hun hashij diilehgui yum baina uneheer Tom Alba Tom hariuzlaga .Hund medlee bolovsrol humuusig hamgiin heregtei .avargaa er hun shig naad Albaa og Mongold olon hergiin hergiin medlegtei gadaad dotoodod togsson jinhene zereg eh oronch hovguud olon saihan eh oronch ofizer bii mongoliin ardiin Armi mandtugai

    Зочин, 2017-08-11 04:49:28, 46.125.249.61Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Mongold olon olon zergiin hergiin medlegtei jinhene zereg ers olon bii

    Зочин, 2017-08-11 04:52:05, 46.125.249.61Хариу бичих

  18. Хэ хэ.Харин Батэрдэнэ аахилж унгасан гахайнаас өөр байхгүй гээд Төв аймгийн Монгол уяачид янцгаагаад байгаа юм.

    Зочин, 2017-08-11 11:50:55, 202.179.26.149

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Дэндvv хариуцлагагvй явдал болж байна. ЗХЖШ-ын удирдлагад одоо арга хэмжээ авах цаг болсон доо.

    Зочин, 2017-08-11 12:23:13, 103.26.193.123Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Тев аймагт монгол биш уяачид байдаг юм байна шvv

    Зочин, 2017-08-11 12:26:10, 103.26.193.123Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: