Монгол улс БНХАУ-аас авч байгаа цахилгаан ОХУ-аас хэд дахин их хэмжээтэй, үнэ нь ч бараг 2 дахин өндөр. Гэтэл хятадын талыг баримтлагчид зөвхөн ОХУ бидэнд цахилгаан худалдан дарлаж байна, ОХУ-ын дарлалаас гаръя гэж хийрхэж ирэв. ОХУ-д манайд цахилгаан зарах нь огт сонин биш, Байгаль нуурын сав газар экологийн эрсдэлд учрах нь л сонин юм. ОХУ бид УЦС барихын эсрэг биш, хамтдаа экологийн асуудлыг судалж, ОУ гэрээ конвенцийн дагуу хамтран ажиллая, УЦС юм уу УХЦС хамтдаа барья, хямд цахилгаан нийлүүлье гэж 25 жилийн турш манайхыг аргадсаар ирэв, УЦС нэрийн дор 25 жил мөнгө угааж байгаа үе үеийн эрх баригчид ОХУ-тай юу ярихгүй, бид 25 УЦС барина гэж гэдийсээр ирэв. Сүүлийн үед 5 мо-ны цэргүүдээрээ Оростой байлдъя тулалдъя гэж бичүүлдэг боллоо. ОХУ-д манай төсөлчид очоод хүн ардыг нь гүтгэж доромжилж, даажигнаж тохуурхаж асуудлыг улам хурцатгаад, энд ирж ардын баатрууд гэж өргөмжлөгдөх болов? Юу гээч төсөл вэ?
25 жил үргэлжилж байгаа, манай талаас өдөөж байгаа энэ хүйтэн дайныг ажаад байхад, угтаа бол УЦС барих гээд байгаа ч биш юм байна. Зөвхөн харийн даалгавраар ОХУ-ыг өдөөн хатгаж, дайн өдөөх л бизнес юм байна. Үр дүнд нь хоёр орны ард түмнүүд өстөн дайснууд болно, Монгол сүйрнэ, хэн хожих вэ? ЭГУЦС-ийн төслийн ажилтнууд зардлаа хэтрүүлсэн, давхар цалин авсан гээд цагдаад шалгагдаж байна гэсэн мэдээлэл гарсан. Ингэж УЦС барьдаг юм уу? Цахилгаан станцийн 64 төслийг төр дэмжнэ гэсэн бөгөөд, дулааны станцийн ганц Шивээ Энержи төсөл манай хэрэгцээнээс 10 дахин их цахилгаан үйлдвэрлэнэ.
ЮНЕСКО-гоос УЦС-ийн төсөлд Байгаль нуурыг анхаарч ажиллах ёстой гэж манайд олон удаа шаардлага тавиад үл бүтэх тул манай орны гишүүнчлэлийн асуудлыг хөнднө гэж байна, НҮБ-ын төвшинд Байгаль нуур болон УЦС-ийн явдлыг шат ахиулан дэвшүүлнэ гэж байна. Эхлээд ЮНЕСКО, дараа нь НҮБ-аас хасагдан тусгаар тогтнолоо алдах л дутаад байгаа юм байх даа. УЦС-ийн төслүүдийг Хятад дэмжиж байгаа, Хятад зээл өгч санхүүжүүлнэ, Хятад барина, Хятад концессиор ажиллуулж ашгийг нь авна. Харин Монголд наад зах нь их өр, цаад зах нь дайн, тусгаар тогтнолын эрсдэл. Дайн өдөөж буй этгээдүүд өөрсдөө бол байлдахгүй, гэмгүй монгол хүмүүс цус урсгаж байхад, ард нь дайн өдөөсний шагналаа тоолоод жаргаж цэнгэж суух болно. Хэний төлөө, юуны төлөө Монголын ард түмэн их аюулд орох магадлалтай болоод байна?
Монгол Оросын болон төв монгол буриад монгол түмнүүдийг хагаралдуулан муудалцуулж буй этгээдүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байна уу? Одоогийн байдлаар бол зүгээр л байдлыг мэдээлсэн над руу 5 мо-ны цэргүүдийг дайруулчихвал асуудал арилчих юм шиг хандлага л ажиглагдах юм. Харахгүй бол аюул үгүй гээд тэмээн хяруул толгойгоо элсэнд шургуулж байгаа юм шиг. 25 жилийн хүйтэн дайны үр дүнд хойд хөршийнхөн болохгүй бол дайн хийхээс өөр аргагүй болох байх гэж ярьдаг болж байна. Иргэний нийгмийн хүн уулзалт дээр зэвсэг барина гэж мэдэгдлээ. Нэг зүтгэлтэн хоёр улс байлдвал ийм ийм хүч байгаа, ингэнэ тэгнэ гэж пост хийсэн байсан. Цусаараа хамгаална гэж уриалж буй залуусын хөдөлгөөн гараад ирлээ. Ялалтын баярыг Улаан-Үдэд “1945 онд бид улсаа хамгаалсан, одоо Байгаль нуураа хамгаалъя!” уриан дор тэмдэглэлээ...
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
Мөнхбаяр аа чи одоо боль л доо.
Нэг зүтгэлтэн хоёр улс байлдвал ийм ийм хүч байгаа, ингэнэ тэгнэ гэж пост хийсэн байсан. Цусаараа хамгаална гэж уриалж буй залуусын хөдөлгөөн гараад ирлээ. Ялалтын баярыг Улаан-Үдэд “1945 онд бид улсаа хамгаалсан, одоо Байгаль нуураа хамгаалъя!” уриан дор тэмдэглэлээ...
ЭНЭ МӨНХБАЯР ГЭГЧ ЕР НЬ МОНГОЛ ХҮН МӨН ҮҮ.ХАЗАРУУДАА АВЧРАНА УЦС АЦС ХЭРЭГГҮЙ ГЭХ ШИГ
Энэ асуудал ганц монголд гараад бгаа юм бш юм бнлээ. Дэлхийн улсуудад түгээмэл гардаг асуудал. Энэтхэг Бангладеш гэхэд яг адилхан асуудалтай. Жамна мөрний эх дээр энэтхэг УЦС барьдаг. Бангла уурладаг. Эцсийн дүндээ Мэдээж энэтхэгүүд нь дийлээд л. Гэхдээ дээрэлхсэн тал нь муухай харагддаг жамтай. Монголчуудын хувьд бид хүчээр хийж чадахгүй ээ. Бид энэтхэг биш. яааж ч хийрхээд ОУ-ын хүчний харьцааг өөрчилж чадахгүй. ТЭр чинь бодит байдал. уур чинь хүрч болно. гээд яах вэ. хувь заяаг. Бид өөр арга хайсан нь өлзийтэй бхаа.
BI CH GESEN ULAAN UUD YAVLAA,OCHIJ JYAGASMAAR BAINA
Эгийн голын сав газрын монголчууд Эг хатан ижийг боож станц барихад дургүй байгаа юм. Оросууд ямар хамаатай юм бэ? Ноцтой 2 шалтгаан байна. Өр маань ихээр нэмэгдэнэ гэдэг хүсүүштэй зүйл биш ч, дараагийнхаасаа жижиг: Булган, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийнхны байгаль, орчинд хор учирна. УЦС алсдаа аймшигтай зэвсэг болдог юм байна лээ. Тариалан, бэлчээр усан дор орчихно гэдэг наад зах нь. Хөвсгөл, Булганы загас, жараахай, бүр жижиг амьтад, шавьж Сэлэнгээсээ бүрмөсөн сална. Үүнийг алгуур үйлчилгээтэй биологийн бөмбөг гэдэг юм. Өөр аюул бас бий. Далангийн доод талын суурин, тариан талбай, айлууд байнга түгшүүртэй амьдарна, АНУ-д тийм юм билээ. Германчууд 1941 онд ЗХУ-ын УЦС, далангуудыг бөмбөгдөж сэтлэхэд л доошоо байсан хот, тосгод сүйрсэн. Англичууд ч 1943 онд Германы Мен, Корпе гм голуудын даланг яг ингэв. Бөөрөлжүүт, Шивээ Овоо (энэ төсөл Эгийн станцаас 40 дахин их цахилгаан гаргах зорилготой), Таван Толгой, Багануурын гээд нүүрсний хажууд станц барих гээд байгаа компаниуд байна шүү дээ. Төр зээл авах хэрэггүй, тэд хөрөнгө өө гаргана, бидний өр нэмэгдэхгүй. 1 Мвт-д ногдох зардал нь 2-3 дахин бага. Эгийн усан сан тээр хойно, бусдад хүртээл үгүй газар байгуулагдана. Тийш нь зам, ЦДШ барина. Сэлэнгэ сумын төвд барих гэж байгаагийн хажууханд дахиад 1 гүүр барина! Үер, газар хөдлөлтийн хамгаалалт гэсээр байтал далангийн зардал нь талийна. УЦС-д 100м өргөнтэй манайдаа овоо устай гэгддэг Эгийн гол ч жижигддэг юм, гэтэл өртөг нь ОХУ-ын хэд дахин хүчтэй станцын өртөгтэй адил 1 тэрбум USD!. Харин Хэрлэн, Туул голууд дээр говь руу цүлхийсэн хэсэгт нь цөөрөм байгуулбал тэр ёстой хэрэгтэй. Загас жараахай, байгальд хоргүй, говь, талын амьтан, ургамалд тустай, өр маань нэмэгдэхгүй. МУ-ын компаниудын чадвар сайжирсан, тэд 300МВт-ын станцыг Тэрбум доллар зээлдэлгүй барьчих болсон. Төр эрчим хүчний ч бай, бизнест бүү оролц, хэрэгтэй гэвэл . . .-ийн Мвт*цагийн захиалгаа өг. Явж явж Эгийн голын УЦС-ын далан байгуулахад ашиглах цемент нийлүүлэх гэдэг улс төрийн хувьд “жижигхэн” эрх ашгийн тэмцэл өрнөж байгаа тал бий. Хэдэн зуун мянган тонныг БНХАУ-аас төмөр замаар татна гээд байгаа. Дотоодын маань цементийн үйлдвэрүүд, холгүй байрладаг Хөтөлийнх ч бай, шаардлагатай өндөр маркийн цементийг нь хийдэггүй нь харамсалтай. Ялсан улс төрийн хүчний хэдхэн олигархид цемент нийлүүлэх бизнесээр мөнгө угаалгаад бас тогтворжуулах станц барьсны баатар болох боломж олгоод өөрсдөө өртэй үлдэх үү? Бусад нам нь хаана байна? Үгээ хэлнэ үү.
Оросуудыг дэмжиж байна. өмхий монголчуудад байгаль нуурыг өгч болохгүй.
Өмхий Монголоос ариухан тансаг орос руугаа зайлаач тэгээд,хэн ч чамайг энд урьж залж авчираагүй,хүчээр энд бариагүй биз дээ?
... Usan tsahilgaan stants barih heregtei !!!! . Baigal nuurt yamar ch nuluugui gedegiig olon ulsiin baiguullaga togtooson. 0,001% iin nuluu uzuulj boloh yum gesen dugnelt garsan. Orsuudiin uls turiin bodlogo ni Baigal nuur gedeg nereer garch bga yum.
UMHII MONGOL
Ezen n iumaa meddegvi bilvv.Oxy boloxoor usan tsaxilgaan stantcuud barij boldog.Mongol uls boloxoor UTSantc barij boldoggvi iumuu.tusgaar uls baij ingej deerelxvvlj baix ch gejdee.
UMHII MONGOL
МАН ыхан усан цахилгаан станц зутгуулэхдээ ердоо л ХЯТАДААС АВАХ ЗЭЭЛ дээр л тоглолт хийх гэж байгаа юм Тэд монгоноос оор юм бодохоо болиод удаж байна Хятадын ч Оросын ч бодлогыг судалж мэдэж байгаа юм огт байхгуй ээ
МАН-ынхансаад байх юм байхгүй ээ мал аа,УСЦ-ын төсөл аль эртнээс эхлэлтэй,үе үеийн засгийн газар хөдөлгөх гээд яагаад ч юм чадахгүй байгаа юм.
Egiin gol deer usan stants barihiig sots niigmiin uyed Orsuud anh sanaachilj tuluvluguu hiij bsan. Baigal nuurt ogt nuluugui gej.
Монголчууд орос халбагнаас салж ганцаараа халбага хийж сурах вий гэж оросууд сандараад байгаа юм Монгол улс Байгаль нуурын хэрүүлээс салж Говьд нар салхины эрчим хүчний станц байгуулж чадах асар их боломжийг оросууд харсан байна Монгол нүүрсийг хужаа танкаар айлгаж унагаж орос нүүрс өссөн шиг Монгол цахилгааныг унагая гэж Байгаль нуурын хэрүүлээр өдөж байгаа юм Монгол улс юм хийе гэвэл цахилгаанаа 100 хувь үйлдвэрлэж гадны хараат байдлаас гарах ёстой.Монгол цахилгаан хэрэглэдэг Монголчууд хожно өөр зүйлгүй
TEGEHDEE HUJAAD UGUHGUI ZA
Хойд Солонгосыг НҮБ-ээс хасаагүй байж, УЦС барьсан Монголыг НҮБ-ээс хасна гэж байхгүй. Тэгээд ч НҮБ тусгаар тогтнолын баталгаа биш. Бусдаар заалгахгүй, хийе гэснээ хийж, тог цахилгаанаа бусдаас худалдаж авахгүй байх нь л тусгаар тогтнолын баталгаа юм.
TENEG PIZDA CHI TEGEED TER TUSGAAR TOGTONOLOOD AVAAD HAACHIH GEJ BAIGAAN.
zarim neg mongolchuud ter neg balai bayaryg ni uuriin met temdeglej tenegteed..umhii orosuud ingelee geed ta naryg hun gej tooh uu?!
Бидэнд усан цахилгаан станц зайлшгуй хэрэгтэй байгаль нуурт ямарч нолоогуй гэдэг нь тодорхой болсон . Дэлхий дээр маш олон усан цахилгаан станц байгаль орчинд хор хоноолгуй ажиллаж байна
Энэ мэдээнуудийг тагнуулын тов газар гэж байдаг шалгавал.Монголыг Оростой хагаралдуулахыг хятадууд хусэж байгаа унэн.Монголоос илуу байгаль нуурлуу санаархана.Нэг удаа туннель татаад байгал нуурыг Хчятадууд авлаа гэсэн мэдээ бий.Усан цахилгаан станцаас яагаад свози хэрэглэж болохгуй гэж.Монголын байгаль орчиний яаж юу гэж уздэг бэ энэ станцийг
Усан станцтай болох нь манайхны 100% зөвшдээ.тэд барьдаг бид болдгүй юмуу.гол нь монголыг хөгжхөөс л айж байгаа нь үнэн.тэгвэл атомын станц барихад туслалдаа мэдээж бас л үгүй гэнэ.
Mongol Uls gadagshaa ursdag Eh oronch bus buh gol murun deeree nuur tsuurum, usan sanguud barih heregtei. Tuul gol deeree usan san barihiig bas Orsuud shiiddeg boloh geed bn !!!!!!!!
Oilgoltsihgui bol ter l bizdee.yund buhimddag yum Terr usan tdaholgaam stanztai stanzgui boloish dee
Zovlontoi yum 3 ih gurnii dund
сонин.мн ийм тэнэг юм битгий нийтлээч. энэ чинь хоёр орны харилцаанд сэв суулгах гэсэн оролдлого байна. цаашид ийм юм нийтэлсэн сайтыг шууд хаах хэрэгтэй.
Uuriin eh ornyhoo nutag devsger deer yu barina uu tuhain uls orny asuudal bitgii balai yum bicheed bai
UUUL UURHAI GEJ ULSAA BUDAA BOLGOCHOOD ODOO UMHII MONGOL USAN TSAHILGAAN STANTS BARINA GENEE,
байлгаль нуурыг онгоноор нь байлгаж үз.