“Лонх”-ны баярын уршгаар хориодхон насандаа хорвоог орхисоор байх уу?

Нийтэлсэн: 2017-04-19 14:57:23

ТАЛИЙГААЧ ОЮУТАН ЕСӨН САРТАЙ ХҮҮХЭДТЭЙ БАЙЖЭЭ
 
Манай улсад зарим баяр улирлаар үргэлжилдэг сул тал бий. Зун наадам, намар хурим, үсний найр, өвөл шинэ жил, хавар хонхны баяр гэх зэргээр тэмдэглэдэг. Олон тэмдэглэлт өдөр байдгаас бүх нийтийг хамардаг баяраас зарим нэгийг онцлон дурдав. Жилийн дөрвөн  улирал дамнан баяраас баярын хооронд амьдарч буй ард түмэн бол бид, Жанжин Д.Сүхбаатарын талбайд нэг удаагийн цаасан  аяга ,сархадын лонх, чихрийн цаас хөглөрч байвал сургуулиудын хонхны баяр эхэлсний тэмдэг.
Энэ жилийн хонхны анхны баяр долоо хоногийн өмнө эхэлсэн. Гэсэн ч харамсалтай, саар мэдээ дагуулсан учир олон нийтийн дунд айдас төрүүлэв. Тодруулбал,
Их засаг их сургуулийнхан дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хонхны баяраа тэмдэглэж, улмаар зугаалгаар явж амралтын газарт очжээ.
Тэрбээр тус сургуулийн Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн тэнхмийн төгсөх дамжааны 23 настай эмэгтэй оюутан учир битүүлгээр амь .насаа алдсан байна. Тухайн оюутан ямар шалтгаанаар амь насаа алдсан гэдгийг тогтоохоор холбогдох байгууллагынхан ажиллаж байгаа аж. Дээрх хэргийг харъяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байгаа. Талийгаач эмэгтэйн биед гаднын шарх сорви байгаагүй бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байж болзошгүй гэх урьдчилсан дүгнэлт гарчээ. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач есөн сартай хүүхэдтэй байж. Ямар нэгэн баяр тэмдэглэж яваад залуу насандаа амиа алдаж, үр хүүхдээ өнчрүүлнэ гэдэг дэндүү харамсалтай явдал. Сүүлийн үед хонхны баяраа тэмдэглэж байгаад учир битүүлгээр амь насаа алдах тохиолдол мэр сэр гарах болжээ.
Тухайлбал, өнгөрсөн жилийн өдийд нэгэн их сургуулийн Аялал жуулчлалын ангийн оюутнууд төгсөлтийн баяраа тэмдэглэн гурав хоног зугаалах үед нэг оюутан мөн л учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гарч байв. Талийгаачийн биед ямар ч шарх сорви байгаагүй тул золгүй байдлаар амиа алдсан гэж үзэж хэргийг хаасан аж.
Энэ мэтээр хонхны гэх тодотголтой “Лонх'’-ны баярын уршгаар амьдралд хөл тавьж буй хориодхон настай залуус амь насаа алдсаар байх уу. Үүний_цаана түүнийг гэсэн олон сэтгэл эзгүйрч, эх орон залуу боловсон хүчнээр дутсаар байх уу.
 
 Оюутан хонхны баяртаа хамгийн багадаа сая гаруй төгрөг зарцуулдаг
 
Ийм харамсалтай хэрэг гарч буйн гол шалтгаан төгсөлтийн баяр, түүний цаана согтууруулах ундаа байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн тав, ес, арванхоёрдугаар ангийнхан, их, дээд сургуулийн төгсөгчид хонхны баяр тэмдэглэдэг үе дамжсан бичигдээгүй уламжлалтай. Гэхдээ тэртээх өнгөрсөн үеийнхний хувьд уг баяр арай өөр утга агуулга, цар хүрээтэй байсан нь мэдээж.
Сүүлийн үед цэцэрлэгийн бэлтгэл бүлгийнхэн хүртэл төгсөлтийн баяр хийж, эцэг эхчүүдээс багагүй мөнгө татдаг болсон. Ерөнхийдөө нийтлэг байдлаар зургийн цомог, амралт буюу зугаалга, ангийн багш болон сургууль, цэцэрлэгтээ дурсгалын зүйл авч үлдээх, зоогийн газарт орох, ромбо диплом, гэрчилгээ, улсын шалгалт авч буй багш нарын хоолны мөнгө гэх мэтээр хураадаг. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид их, дээд сургуулийн оюутнуудаас зардал бага хэдий ч улсын, хувийн, хотын захын болон төвийн сургуулиараа төгсөлтийн баярынх нь зардал харилцан адилгүй байдаг аж. Тиймээс цэцэрлэг, ерөнхий боловсрол болон их, дээд сургуулийн төгсөлтийн баярт нэг хүүхэд дунджаар хэдэн төгрөг зарцуулж буйг эцэг эх болон оюутнуудаас асууж тооцоолов. Дээр дурдсан зүйлд зарцуулахаар цэцэрлэгийн төгсөгчдөөс дунджаар 100 мянган төгрөг хураадаг байна. Харин хотын төвд ойролцоо улсын сургуулийн төгсөх ангийн сурагчид бүлгээсээ хамаарч дунджаар 250-350 мянга, захын сургуулийн сурагчид 150-250 мянган төгрөг зарцуулдаг гэнэ. Тэгвэл хувийн сургуулийн төгсөгчид үүнээс даруй 2-3 дахин илүү мөнгө төсөвлөдөг аж. Харин их, дээд сургуулийн хонхны баярын төсвийг эдгээртэй жиших ч хэрэггүй. Нэг оюутан хамгийн багадаа сая төгрөг хураалгадаг. Үүнд баярынх нь гоёл багтаагүй. Эмэгтэй оюутанд эрчүүдээс хэд дахин их мөнгө шаардлагатай. Бүсгүйчүүд загварын дээл, гоёлын даашинз, цүнх, өндөр өсгийт, нүүрээ будуулах, үс, хумсаа янзлуулах зэрэгт доод тал нь 500 мянган төгрөг үрдэг. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед ганцхан өдөр баярлахын тулд их хэмжээний мөнгийг “салхинд хийсгэнэ” гээд л бодчих. Оюутнуудын хувьд сургалтын төлбөр тийм ч бага биш. Жилээс жилд баярын дээрх тооцоо, сургалтын төлбөр нэмэгдэхийн сацуу баяр тэмдэглэх арга барил нь улам шинэчлэгдэх болсон.
 
Одоогоос хэдхэн жилийн өмнө их, дээд сургуулийн төгсөгчид сургууль- Төв талбай-Гандан-Зайсан-хотын ойролцоох амралт гэсэн чиглэлд явж баяраа тэмдэглэдэг байсан бол сүүлийн үед Бээжин, Байгаль нуур, Утай гүмбэн явж баярлах жишиг дэлгэрсэн. Ингэж хилийн дээс давж аялж зугаалахад баярт зориулах зардал нэг, хоёр саяпр тогтохгүй нь тодорхой.Эцэг эхчүүд хүүхдээ бусадтай адилхан баярлуулахын тулд байдгаа барьж хүрэлцэхгүй бол цалин, тэтгэврийн зээл авахын зэрэгцээ үнэд  хүрэх эд хөрөнгөө барьцаанд тавьдаг болсон.  “Хойд хормойгоо авч урд хормойгоо нөхнө”гэдгийг тэмдэглэлт баярууд тэр дундаас хонхны тодотголтой “Лонх”-ны баяр илхэн харуулдаг . Эцэг эхийнхээ халаасыг сэгсэрч баярласан төгсөгчид баярын маргаашийг шартсан , зарим нь согтууруулах ундааны хордлогод орсон байдалтай угтдаг байсан бол сүүлдээ ангийн нөхрөө алдсан гашуун нулимстай төгсдөг болон нь
 
Хавар бүр залуу боловсон хүчнээ учир битүүлгээр алдсаар байх уу?
 
Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 225 сургуульд 233545 сурагч суралцаж байна. Эдгээрээс тав,ес арванхоёрдугаар  ангийнхан хонхны баяраа тэмдэглэдэг .Тиймээс Боловсролын тухай хууль, Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай 232 дугаар тушаал болон холбогдох хууль тогтоомжийг үндэслэн төгсөлтийн баярыг хэрхэн тэмдэглэх талаар нийслэлийн Боловсролын газраас зөвлөмж боловсруулж, дүүргүүдийн Боловсролын хэлтэс, сургуулийн захирлуудад хүргүүлжээ. Товчхондоо, төгсөлтийн баярын арга хэмжээг дээрх тооцооллоор нүсэр тэмдэглэхийг хориглосон. Тодруулбал, дээр дурдсан ангийн төгсөгчид эрдмийн баяр хийхдээ нийслэлийн ногоон бүсэд аялал зугаалга хийхгүй, осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулахгүй, согтууруулах ундаа хэрэглэхгүй, сурагчдаас зохион байгуулалттайгаар мөнгө хураахгүй, эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулж, нэгдсэн удирдпагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. Ерөнхийдөө жил бүр ийм зөвлөмж гаргадаг ч хөрсөн дээр буудаггүй нь харамсалтай. Тиймээс холбогдох байгууллагынхан үүргийнхээ хэрэгжилтийг хангуулахад хяналт тавьж ажиллах нь зүйтэй. Улсын хэмжээнд 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсдөг байна. Тэд нийтдээ хэд хэдэн сургууль, цэцэрлэг барих хэмжээний мөнгийг хонхны баяртаа зарцуулж, эцэст нь амь насаа алдахад хүрч байгаа юм. Тиймээс холбогдох байгууллагаас гаргасан дээрх зөвлөмжийг их, дээд сургуулийнханд ч мөн хамааруулж, “Лонх”-ны баярыг жинхэнэ утгаар нь эрдмийн баяр болгон тэмдэглэхэд анхаарахгүй бол хавар бүр залуу боловсон хүчнээ учир битүүлгээр алдсаар байх нь.Төгсөгчид баярыг хэтэрхий өргөн дэлгэр биш зөв боловсон , зүй зохистой зарлага багтайгаар тэмдэглэх ,тухай үед согтууруулах ундаанаас татгалзах , хэтрүүлэн хэрэглэхгүй ,олон хоног амралт зугаалгаар явахгүй байхад анхаарч бусдыгаа уриалан дуудах нь зүйтэйг сануулахад илүүдэхгүй бизээ. 

С. Юмсүрэн
Эх сурвалж : "Монголын үнэн" сонин
СУРТАЛЧИЛГАА :

19 сэтгэгдэл харуулж байна        

  1. Yostoi iluu zan doo yadahad arai baga hureegeer zugaalj bmaar

    Зочин, 2017-04-19 20:44:01, 202.9.42.232Хариу бичих

  2. Хонхны баяраа түүхэнд үлдэх ямар нэгэн үйл явдал хийж тэмдэглэж болдоггүй юм болов уу? Жишээ нь аль нэг авилгач хулгайчийг буланд шахаж, хулгайлсан мөнгийг нь буяны үйлсэд зориулах гэх мэт. Даанч монгол оюутнуудад ийм ухамсар байхгүй л дээ. Архи уухаа л илүүд тавих хойно.

    Зочин, 2017-04-20 12:47:47, 76.121.230.81

    BAAR SAVAND NI OROOD UUHAAR UNETEI,UUH YUM NI TENGERT HADSAN UNETEI YUM CHINI GADAA GUDAMJIND L UUNA BIZDEE,BUSAD ULS ORONUUDAD AMARALTIN UDURUUDED GUDAMJINDAA UUJ IDEED ZUGEEREL BAIDIIM BAILEE..

    Зочин, 2017-04-20 16:24:42, 202.179.23.178

    Их засаг сургуулийн захиралаас оюутны амийг нэхэх ёстой.

    Дэмбэрэл, 2017-04-21 00:41:36, 194.228.20.178

    Таны нэр:

    Тайлбар:

  3. худал хуурмагийн нийгэмийн зөвхөн нэг золио энэдээ бурхан үзэг

    зочин, 2017-04-19 21:34:03, 49.0.218.175Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Архинаас болоод өдөр бүр маш олон хүн үхэж байна.Нэг хүний үхлийг дуулиан болгож сонин хэвлэлийн зай дүүргэх хэрэггүй.Үхлийн шалтгаан нь хонхны баяр гэж цагдаагийн ямар ч шинжээч хэлэхгүй.Эрүүл мэндийн шалтгаан л гарч ирэх болов уу.Түүний орноос тархитай нь ажиллавал ононо.2000 онтой харьцуулвал манай иргэдийн архины хэрэглээ багасч шар айраг руу ойртож байгаа нь анзаарагдаж байгаа.Нэг үе нийтээрээ шахуу архи ууснаараа их л гайхуулж ярьдаг байсан бол одоо тийм юм ярьсан хүнийг бусад нь доошоо хийдэг болсон нь сайн үзүүлэлт юм.Гэвч бид битгий хэл дэлхийн хамгийн аз жаргалтай иргэд амьдардаг баян тансаг Финлянд улс иргэдийнхээ архидалтыг шийдэж чадахгүй л байгаа шүү дээ.Ажиглаад байхад сэрүүн хүйтэн бүсэд амьдардаг үндэстнүүд архийг их хэрэглээд дулаан бүсд дарс их хэрэглэх шинж ажиглагддаг.Шинжлэх ухаан хариулт өгөх байх.

    зочин, 2017-04-19 22:25:11, 122.201.24.117Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Хэвлэл мэдээлэлийн хэрэгслүүд хаана бараан зүйл гарч байна түүнийг л давсалж хужирлан бичиж олны анхаарлыг татах гэх юм. Монгол улсад чинь гэгээлэг сайхан зүйл зөндөө байгаа шүү дээ. Ийм бараан зүйл их бичиж байгаа нь үндсэндээ сурталчилгаа болоод байгааг анхаарах цаг болсон. Бусдын зовлонгоор мөнгө олох гэсэн арчаагүй байдлаа хэзээ засах юм бэ?

    зочин, 2017-04-20 09:43:31, 103.9.89.18Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. ийм архичдын бүлэглэл нийгмийн толгой тархи биед бөөс шиг шигдээд авлига арын хаалга хөгжүүлж архаг өвчинд баригдсан биеийг уламл туйлдуулж байдаг.

    зочин, 2017-04-20 10:12:17, 202.9.40.186Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. энэ сэтгүүлчид арай л хэтэрхий юмаа энэ хүн эрүүл мэндийн байдлаас болоод л нас барсан байлгүй дээ түүнийг дэвэргэж нийгэмд айдас хар мөр татуулах хэрэг юу байна зарим зүйлийг нь нууж хааж нийгмийн сэтгэл зүйг хайрлах хэрэгтэй ш дээ

    Зочин, 2017-04-20 10:22:50, 66.181.164.211Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН ЭНЭ ЗАВААН ХОНХНЫ БАЯР ГЭДЭГ ЮМЫГ ТАС ХОРИХ ХЭРЭГТЭЙ. ТӨГСЛӨӨ, ДИПЛОМОО АВЛАА, БАЯРТАЙ ГЭЭД БОЛОО Ш ДЭЭ, ЮУН Ч НЯЛУУН ЮМ, НАСААРАА ХАГАЦАХ ГЭЖ БАЙГАА ЮМ ШИГ, АЖИЛД ОРОХ ГЭЭД АСУУДАЛ ЗӨНДӨӨ Ш ДЭЭ. МОНГОЛ УЛС АРХИГҮЙ ОРОН БОЛОХ ХЭРЭГТЭЙ. АРХИНЫ ҮЙЛДВЭРТ ОЧООД АРХИ ЯАЖ ХИЙДГИЙГ ХАРЧИХ. ОЙ ГУТНА. АЙМШГИЙН ХАТУУЛАГТАЙ СПИРТИЙГ КРАНТЫН УСААР Л НАЙРУУЛЧИХДАГ. АРХИ УУССАН ГАРУУД ХҮН АЛЖ БАЙНА, ХҮҮХЭН ХҮЧИНДЭЖ БАЙНА, ҮР ХҮҮХДЭЭ ЗОДООД АЛЖ БАЙНА, СОГТУУ МАШИН БАРЬЖ ХҮН ДАЙРЧ АЛНА, МАШИН МӨРГӨЖ ӨЧНӨӨНӨӨР НЬ АМИЙГ НЬ ЕГҮҮТГЭНЭ. МОНГОЛЧУУДЫН ТӨРӨЛХ АРАНШИН ИХ ХӨГИЙН, ХАМГИЙН АРЧААГҮЙ, МУУ БОДОЛ САНАА ҮРГЭЛЖ ТЭЭЖ ЯВДАГ БАЙТАЛ ДЭЭР НЬ АРХИ УУЧИХААР АРСЛАН БАР АРААТАН БОЛЖ БАЙГАА ЮМ. ЕР НЬ АМӨЗО БОЛЧИХСОН НЬ ДЭЭР. ДАВАРСАН ГАРУУД НЬ ЦААЗ РУУ ЯВАГ. ҮЛДСЭН НЬ ХОНЬ ШИГ БАЙГ.

    Зочин, 2017-04-20 12:26:37, 202.9.41.46Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. ya ch medehgui hooson tolgoinuud yagaa hiij honhnii bayar gedeg bainaa, tegeed TMS-iin mergejil ch olgoj chadahgui huviin ikh, deed surguuliudaa chuuluu ch

    Зочин, 2017-04-20 15:40:06, 66.181.176.72Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. ikh zasag geed teneg yu ch surgaddagui gazar bnaa.tegeed ezen uhaantai yum ni gishuun bolson ene bol buren dampuural

    Зочин, 2017-04-20 17:48:30, 202.131.230.98Хариу бичих

  18. Таны нэр:

    Тайлбар:

  19. zaaval honhnii bayar ged dej uuj nargih shaardlaga bol ugtaa baihgui sh dee ...zurag surguuli deer uulzalt bolood duusgaj baimaar idej uuj baival setgel ni hanah ged baidag bol yag unendee zugeer muu zurshil bolgoson ...eerchleh heregtei zaluuchuud

    zaaval ingeh albagui , 2017-04-20 18:06:14, 182.251.255.47Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. Наадамаар иргэд архи уугаад үхчихвэл Наадам хийхээ болих болж байна уу.Ярьж байгаа юмаа жаахан бодоцгоож бай л даа.Тэрний орноос оны эхнээс 60 шахам хүн автын ослоор нас барчихаад байгаа энэ асуудлыг тойрч ярих хэрэгтэй.

    зочин, 2017-04-20 18:50:21, 66.181.187.11Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. Би казах биш. Гэхдээ дэлхийн аврага Сыртханыг танина. Сайхан гоё юм гэдэг зөвхөн сайн сайханруу хөдлөнө. Үүнийг хардаа. https://www.youtube.com/watch?v=PsUsTnOapbk

    Зочин, 2017-04-20 21:00:30, 202.9.40.58Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Их засаг их сургууль яг их сургуулийн боловсрол өгч харагдаач. Eрөөсөө энэ олон сургуулийг хаах хэрэгтэй.

    Бат, 2017-04-21 12:59:24, 108.28.9.116Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. erdem surna huvi hunees mash ih shaltgaalna. Huvi huni buruutai. Gehdee manaihan / huviin surguuli/ zardal bagatai high tech technology-g hogjuulmeer bn. Jishee ni computer science, programming, animation, net service geh met. Ed bol zardal bagatai hirnee hogjuulehed bolomjiin salbar uym shu dee.

    m, 2017-04-23 15:55:23, 202.179.31.28Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. Honkhnii bayar gedeg zuilliig bolokh heregtei?Diplom avlaa,zurag dursgalaa avkhuullaa.Uuniig oogshuuleed mongo togrog zohion baiguulalttai huraadagii n zogsoomoor um daa.

    Zochin, 2017-04-23 23:35:51, 139.59.250.172Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. Энэ сурвалжлагч нар нэг иймэрхүү зүйл бичиж хоолоо олж иддэг ухаантай юм байх даа. Сургууль нь хаанаас хонхны баяраа сайхан архидаж тэмдэгэл гэхэв дээ. Харинч архигүй, баар цэнгээний газар очихгүй байхыг уриалж байсан. Манай хүү энэ сургууль төгсөж байгаа учираас баярын арга хэмжээн дээрээ энэ талаар тушаал хүртэл уншиж байхыг чихээрээ сонссон доо. Манайхан болсон хойно тушаал битгий хэл хууль гараад хэрэгжүүлдэггүйн жишээ энэ юм даа. Хөөрхий бурхан болооч тайван нойрсог.

    Зочин, 2017-04-24 09:56:49, 103.9.89.18Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: