Эрэн сурвалжлагдаж байсан оргодлыг баривчилжээ

Нийтэлсэн: 2017-03-18 21:25:43

Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт Төв аймгийн Замын тасгийн хамт олон шуурхай ажиллаж цагдаагийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Болдмандах Баянчандмань сумын цагдаагийн постод үүрэг гүйцэтгэж байхдаа Баянгол дүүргийн хоёрдугаар хэсгээс эрэн сурвалжлагдаж байгаа оргодол П-ээг саатуулж харьяалагдах хэлтсийн дагуу хэрэг бүртгэгч, цагдаагийн ахлах дэслэгч А.Ариунзаяад хүлээлгэн өгчээ.
 
Түүнчлэн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт үйл ажиллагаа явуулах “Гацуурт” ХХК-нийн уурхай дээр байрлах кантенериас иргэн Л нь бусадтай бүлэглэн портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 200л түлш, 200 л бензин, масло гидрийн шингэн, товууд зэрэг тос тослогоо материал хулгайлан явж байсныг Цагдаа зохицуулагч, Цагдаагийн ахлах ахлагч Б.Алтанхуяг, М.Энхбаатар нар илрүүлж шуурхай ажилласан байна.
 
Мөн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Н.Мягмархишиг, цагдаагийн ахлах ахлагч Э.Сүхбаатар нар  Борнуур суманд хоёр хөлөө машинд дайруулсан хүнийг эмнэлэгт хүргэж өгсний дээр, ослын газраас зугтсан этгээдийг илрүүлэн ард иргэдийнхээ амгалан тайван байдлыг хангахад гар бие оролцож үүргээ нэр төртэй биелүүлсэн шуурхай ажилласан байна.
 
Энэ долоо хоногт Төв аймгийн Замын Цагдаагийн тасгаас 7427 тээврийн хэрэгсэлд шалгалт хийж 1336 зөрчил илрүүлсэн нь өмнөх долоо хоногоос 39.4 хувиар өссөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 жолоочийг илрүүлж хуулийн дагуу арга хэмжээ авсан бол хурд хэтрүүлсэн 135 жолоочид зохих арга хэмжээг авчээ.
 
Т.Есүхэйтөмөр
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

8 сэтгэгдэл харуулж байна        

  1. Uur zurag oldohgvi bna...

    Зочин, 2017-03-18 23:57:53, 73.246.178.80Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Tsagdaa nartai amjilt khusie! - Mongol Noerkhol Tuv - @themongolpower

    Зочин, 2017-03-19 04:43:58, 27.123.214.125Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Амжилт хүсье! Одоо олигархи оффшоортнуудыг хулгайлсан мөнгөтэй нь олсоор оосрлоод ирвэл ч гоё оо...

    Зочин, 2017-03-19 11:23:29, 59.153.87.204Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Оффшортой тэмцэхэд ард түмний зүгээс хүчин нэмэрлэх эхний алхам гэвэл тэдний ажилласан газрууд авсан цалин болон орлогын бусад эх үүсвэрийг эрэн сурвалжилж байршуулсан мөнгөтэй нь харьцуулж өргөнөөр мэдээлэе Түүнийг шалгаж мэдээлэхийг шаардая Хүн бүр хүчин зүтгэж үгээ нэмэрлэе нэгтгэе!

    Зочин, 2017-03-19 18:29:02, 66.181.177.119Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Монголчууд оффшиорт байгаа 17,5 тэр бум доллороо татаж энэ хүнд байдлаас гарах учир, засгийн газар, их хурал яаралтай хуралдаж шийдвэр гаргахыг ард түмэн шаардаж байгааг хүлээн авах ёстой. Бүх хүмүүс дэмжиж байгаа шүү.Энэ их хурал тарах тарахгүйн асуудал үүнийг хэрхэн шийдэхээс шалтгаална.Эс биелүүлвээс тарах болно.

    Зочин, 2017-03-19 19:49:04, 202.179.26.22Хариу бичих

  10. GORIDVAA CHI

    Зочин, 2017-03-22 13:49:36, 122.201.24.153

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Jolooch hoorhuu

    Зочин, 2017-03-23 22:36:04, 66.181.177.137Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: