sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Нийслэлийн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлжээ.
 
Хулгайн хэргээс онцолмоор нь, орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О , түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Энэхүү хэрэг энэ сарын 12-13-ны шилжих шөнө гарсан бөгөөд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны нэгдүгээр давхрын айлд нэвтэрчээ.
 
Сэжигтэн этгээдүүд айлын цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлахаар завдаж байхад  баривчилсан байна. Сэжигтэн Б, О нар нь цаанаа С гэгчтэй хамсан  11 удаагийн үйлдэлтэй хэргүүд үйлдсэнийг ч Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар  хэлтэст шалгаж байсныг нэгтгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгахаар болов. Иймээс айлуудыг цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтыг сайтар хийж, шалгаж  байхыг цагдаагийн байгууллагаас  анхааруулж байна.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг