sonin.mn
Ард түмний онц түр зөвлөл (АТОЗ)-ийнхөн хэвлэлийн хурал хийж, оффшорын асуудлыг хэлэлцэн, зөв зүйтэй шийдвэр гаргахыг шаардсан Тулган шаардах бичигт заасан хугацаа дууссан ч УИХ хариу өгөөгүй болохыг мэдэгдэв.
 
Иймд шударга бус УИХ-ыг огцруулах шаардлагыг цаашид оффшорын талаархи шаардлагуудтайгаа хамт тавьж тэмцэх болно гэдгээ илэрхийлэв. Оффшорын асуудлыг шалгуулах хүсэлтийг ЦЕГ, АТГ, ТЕГ зэрэгт өгсөн болно.
 
Хэрэв Монголын төр оффшорчдын хэргийг шалгаж шийдвэрлэж өгөхгүй бол ОУ-ын байгууллагад хандахаар бэлтгэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэв. Мартын 8-ны өдөр жагссан Болор-Эрдэнэ, Алтанзагас, Чанцал нарыг хамгаалах болно, хэвлэлийн хурал давхацсан хэдий ч шүүх хуралд нь АТОЗ-оос 10 гаруй хүн очиж эв санааны нэгдлээ илэрхийллээ, бүсгүйчүүдийг бүртгэлгүй жагсаал цуглаан зохион байгуулсан гэж зүй бусаар тавь тавин мянган төгрөгөөр торголоо гэв.
АТОЗ нь ард иргэн бүрийн эрх ашгийн төлөөхи ард түмний байгууллага учир монгол хүн бүр ирж нэгдэхийг уриаллаа.