КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгтэй ах Ким Жөн Намыг мэдрэлд нөлөөлдөг “Ви-Экс” /VX/ гэдэг маш хортой химийн бодисоор хордуулан хөнөөсөн болох нь мөрдөн шалгалтын урьдчилсан дүнгээр тогтоогдлоо гэж Малайзын Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/ өнөө өглөө мэдэгдлээ.
Малайзын ЦЕГ-ын дарга Халид Абу Бакар мэдэгдэхдээ “Химийн зэвсгийн төв түүний нүд болон нүүрэн хэсэгт уг бодис байсныг илрүүлсэн. Одоо бусад хэсгээс авсан дээжийг /арчидас/ шинжилж байна” гэв.
“Ви-Экс” бол НҮБ-аас гаргасан үй олноор хөнөөх зэвсгийн жагсаалтад орсон химийн бодис юм.
Энэ нь амтгүй, үнэргүй бодис бөгөөд Химийн зэвсгийн конвенцид “үүнийг зөвхөн судалгаа, анагаах ухаан болон эм зүйн зорилгоор ашиглаж болно" гэж заасан байдаг аж.
Уг бодисыг шингэн эсвэл тосон хэлбэрээр үйлдвэрлэж болдог байна.
АНУ-ын Армийн хими-биологийн “Edgewood” төвийн мэдэгдсэнээр, уг бодисыг их тунгаар ашигласан тохиолдолд 15 минутын дотор үхэлд хүргэдэг бөгөөд “мэдрэлд нөлөөлдөг хамгийн хүчтэй химийн бодис" юм.
Ким Жөн Нам хоёрдугаар сарын 13-ны өдөр Куала-Лумпурын олон улсын нисэх онгоцны буудалд Макао руу явах нислэгээ хүлээгээд байж байх үед нь хоёр эмэгтэй хүн түүний нүүрэнд хортой бодис түрхэн хордуулж хөнөөсөн юм.
Г.Доржханд
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
Омнод солонгос, японууд, хятад, америк ч хуссан байх магадлалтай.
Хаа хамаагүй баагынууд нэг нэгнээ яаж алж талсан талаар ингэтлээ улайрч мэтгэлцэх хэрэг байгаамуу. Одоо больцгоо урд урдах ажлаа хийцгээ. Бидэнд бидний амьдрал асуудал л сонин болхоос тэр нэг бүдүүн товарищыг цааш нааш харуулах нь падлычгүй асуудал. Үнэхээр хор хордлогын тухай яримаар дур чинь хүрцгээгээд байгаан бол УБын хөрс агаарын бохирдолт түүний хор уршигын талаар чалчицгаа.
Чухам үнэн энэ болой. Бидэнд ямар хамаа байна чоорт
Хойд солонгос байгаа тт
Тэгээд тос түрхүүлээд зогсч байдаг сонин юм даа
Чи ч усан тэнэг амьтан юмаа. Тэр 2 хүүүхнээр мөнгө өгч реалити шоу гэж үнэмшүүлээд кэтчуп түрхүүлсэн нь нотлоглсон. Цагдаагийнхан өрөөндөө оруулаад нухчихсан. Энэ бод цэвэр барууныхны бохир суртал нэвтрүүлэг Доржхандаа
Тэгээд яах юм??? Оросууд шиг цайнд нь хийж Алах байсан юм уу???
Uursduu orchuulga hiigeed busdad medeelel ugch chadahgui bj orchuulaad ugch bgaa huntei zargaldaad baihiin.Yamar gedeg muu er ni shingesen humuus ve!!!!
VX Англид анх үйлдвэрлэгдэж одоо барууны болон Оросын зэвсэглэглэлд байдаг химийн зэвсэг.
Tosnii une xed yum bol?
500
hen ch hussan baij bolno shyy dee. alind ni ch bitgii itge. malaiz ooroo bas hamgiin bohir uls shyy dee. eronhii said ni aluurchin, mongol emegteig alsan.
Австралийн бах мэлхийний хор байсан нь батлагджээ. Өчүүхэн төдий хүний биед л хаагуур ч нэвтэрсэн шууд үхэлд хүргэнэ. Манай улс төрийн алуурчид санаа авна даа, монголд бас ийм аллага гарч эхлэх байх даа. Хүмүүсээ төмөр хуяг өмсцгөө.
shaana biz. VX-gej niilmel himiin bodis. shingen, hiin gesen hoer tuluvtei.
Iluu yumand hushuu durj suudag yaatsan humuus ve ta nar chn hahaha unen hooson tolgoitnuud hiih yumgui garuud
hoid solongoschuud uursduu nuhsan. odoo huuhediig nuhah bh.