Нийслэлийн Баянзүрх дуүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэдийг халамж, зээл тусламжид хамруулна хэмээн залиладаг байсан этгээдэд 13 жил нэг capын ял оноосон байна.
Шүүхийн шийдвэрээр уг эмэгтэй чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид ял эдлэх юм. Шүүгдэгч эмэгтэй С нь “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан байна. Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан шагналд тодорхойлно, жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлэхээр болсон, гаалийн татварын мөнгө шилжүүл” гэх мэтээр иргэд, аж ахуйн нэгж байгууллагын захирлуудыг хуурч залилан хийдэг байжээ.
Өмнө нь залилан мэхэлсэн гэмт хэргээр ял шийтгуулж суллагдаад, ялтай байх хугацаандаа буюу 2014 оны тавдугаар сарын 14-нөөс 2016 оны гуравдугаар сарын 23-ны хооронд нийслэлийн таван дүүрэг, 16 аймгийн нийт 194 иргэнээс 111.855.850 төгрөг залилан авсан гэмт хэргийн улмаас ийнхүү ял эдлэх болсон юм байна.
Ж.Батсайхан
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг
Сэтгэгдэл0
100 saya tugrugnuus bolj 13 jil gedeg ch changa yumaa.
ard tumniig zalilsan turiin hulgaich luivarchdad heden jiliin yal onoodog ve? 1.3 sar uu?
3 саяыг залилсан нөхдүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 дахин нэгалсантай тэнцэх торгууль ноогдуулна. Гоё.
111 сая төг залилсан энэ эмэгтэйд чанга дэглэмтэй 13 жилийн ял оноожээ. Монголыг дампууртал авилга авсан,офшордсон,төрөөс хулгайлж тэрбумтан болсон нь яагаад шүүгдэхгүй,шүүсэн ч хэрэгсэхгүй ,шоронд орлоо гэнэ хэдхэн сар болоод бие нь өвдөөд гараад ирнэ. Улсын хохирол тэгсхийгээд чимээгүй болно. Шүүх ийм л ялгарвартайгаар шүүгээд байгаа. 111саяын залилан хийсэн хүн 13 жилээр таслагджээ,хэдэн тэрбумаар луйвар хийсэн нь насаараа ял авах уу? Энэ хүний бурууг өмөөрөх гэж бичсэнгүй. Авилгад идэгдсэн шүүгч,АТГ-ынхан,прокуроруудыг хуйгаар нь өөрчлөөгүй цагт Монголд үнэн байхгүй хэвээр л байна.
194 хүнийг залилсан тоо бага биш байнаа,гэтэл 3 сая хүнийг залилсан нь их үү,бага уу шүүгч,прокуроруудаа!