Орон нутгийн ИТХ-ын сонгуулиар хэсгийн хороод иргэдийн санал нууц байх боломжийг бүрдүүлээгүй хэмээн хуульч Н.Ариунболд мэдээлэв.
Тэрбээр сонгуулийн өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан байна. Мөн сонгуулийн үеэр Сонгинохайрхан дүүргийн 1203 дугаар хэсгийн хороонд ажиглагчаар ажиллажээ.
Санал авах үеэр автоматжуулсан систем буюу “Хар хайрцаг”-ны үйл ажиллагаанд техникийн доголдол гараагүй хэмээгээд “Харин иргэд саналын хуудсаа уншуулахдаа хэн нэгэнд санаатайгаар харуулах, саналын хуудас нимгэн тул нэр дэвшигчийг дугуйлсан байдал нь нэвт гэрэлтэн харагдаж байсан. Түүнчлэн хэсгийн хорооны даамал нь сонгогчыг автоматжуулсан системд саналын хуудсаа уншуулахад нь туслах нэрийдлээр хэнд санал өгснийг нь харах тохиолдол ч байсан.
Энэ мэтээр иргэдийн санал нууц байх гэсэн Сонгуулийн хуулийн зөрчигдсөн. Миний бие нэмэлт санал хураалтын үед мөн ажиглагчаар ажиллаж, дээрх зөрчил, дутагдлуудыг давтуулахгүй байхад анхаарж ажилласан. СЕХ-ны зүгээс дараа дараагийн сонгуулийн үед дээрх зөрчлийг гаргахгүй байхад анхаарч ажиллах ёстой. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үед саналын хуудасны гадуур хавтас хийж байсан. Энэ нь иргэдийн саналыг хэн нэгэн харах, нэвт гэрэлтэх зэрэг элдэв асуудлаас хамгаалж байсан. Тиймээс энэ аргыг дахин нэвтрүүлэх хэрэгтэй” гэлээ.
Ч.Ариунболд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Нэг намтай БНХАУ яаж хөгжиж байгааг сайн бодож тунгаацгаахсан даа. Дэн Сяопин Таньминий талбай дээр олон мянган ардчилал гэж ангалзсан юмнуудаа устгаагүй манайх шиг найр тавьсан бол өдийд Хятад улс тамаа эдэлж байх байсан. 3-хан сая хүнтэй, асар их байгалийн баялагтай, маш олон сая малтай монголыг л сөхрүүлж байгаа юм чинь энэ ардчилал нэртэй сонгуулиар 4 жил тутамд төрийн эргэлт болж байгаа мэт улс орныг самарч байдаг гажиг тогтолцоог халахгүй бол яагаад ч болохгүй юм байна. Яаж ч сайхан болгож харагдуулах гэж зүтгээд жил ирэх тутамд дордоод л байна. Эцэстээ нам намаараа талцаад гартаа зэвсэг барин алалцах л үлдэж байх шиг байна.
HENII BUUNII NOHOI VE
Машинаар өгөх үед гарцаагүй машины хажууд байгаа хүнд харуулж байгаа. Хоёр нүүрэн дээр хэвлэгдсэн байх үед бүр харагдаж байсан. Ерөнхийлөгч Элбэгдорж 2012 онд санал өгч байхад бичлэг дээрээс нь хэнд өгсөн нь бараг харагдаж байсан ш дээ.
songuuli uguh demii yum bilee .chi mahn d ugluu geed 2 tom nam manan giihan zvheed alah shahsan.
Би УИХ сонгуульд ажиглагч хийсэн. Энэ санал тоолох машин болохоос санал хураах машин биш гэдэгт бүрэн дүүрэн итгэсэн.
Саналаа саналын хайрцагт хийж өгнө. Орой санал хураалт дуусаад, хар хайрцагнаас санал тоолох машинд уншуулахаас өөр арга байхгүй.
Нууц байж чадаагүй бол ардчилсан сонгууль биш юм.