2016.09.23
МХЕГ-аас эм, биобэлдмэлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг энэ сарын 12-16-ны өдрүүдэд улсын хэмжээнд хийж гүйцэтгэн, 207 эмийн сан, 40 эм ханган нийлүүлэх байгууллага, хоёр эмнэлэг нийт 247 байгууллага аж ахуйн нэгжийг хамрууллаа.
Энэхүү хяналт шалгалт нь хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс бусад үзүүлэлтээр чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэх, эрт сэрэмжлүүлэх арга хэмжээ авах зорилготой юм.
Урьдчилан сэргийлэх хяналтын явцад хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 24 нэрийн 581 ширхэг, эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 56 нэрийн 3524 ширхэг, хаяг шошгын зөрчилтэй 43 нэрийн 1137 ширхэг эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг илрүүлэв. Үүнээс нэг асуудлыг ЭЦГ-т шилжүүлж, нийт 124 нэрийн эм бүтээгдэхүүнд улсын байцаагчийн 26 акт үйлдэн хураан авч, иргэдэд чиглэсэн 15 сэрэмжлүүлэг, зөвлөгөө мэдээлэл түгээж ажиллалаа гэж МХЕГ-ын Гадаад харилцаа, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл0
эмийнхээ нэрийг бичиж болохгүй юу?
МХЕГ-ын дарга Н.Цагаанхүү энэ айлыг удирдаж чадахгүй нь нэгэнт тодорхой болсон гэж бодож байна. Халаа сэлгээ, албан тушаалын томилгоог харах бүрт энэ айлд гэрэл гэгээ харагдахгүй байна. Бодлогын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажил байхгүй. Албан тушаалд томилогдож байгаа хүмүүс нь УИХ-ын гишүүд, сайд дарга нарын захиасаар хийгдэж байгаа нь нэн харамсалтай. Төрийн бодлого ингэж явбал эмгэнэлтэй. МХЕГ-ын олиггүй хэдэн амбиц хөөсөн дарга даамал нарын үр хүүхэд, найз нөхөд, нутаг нуга цайрайлсан үеийн үед бурхан мэт байж л байдаг ажил хйидэггүй хэдэн нөхөд одоо болих хэрэгтэй.Доод нэгжээ дэмжиж ажилдаггүй, зөвхөн өөрт ашигтай зүйлд толгойгоо чилээж хүнд суртал гаргадаг харьцааны соёлгүй нөхөд ичих нүүр байдаг бол цаг нь больжээ зайгаа тавьж өг.
УМХГ хучтэй байх хэрэгтэй. Пума гэдэг будуулэг компаний эрхийг цуцлах арга хэмжээг авахгуй бол олон хуний амь яригдах болно шуу!
Хэлтсийн дарга нар, улсын ахлах байцаагч нараа аттестачлаж шалгуур хангаж буй эсэхийг шалгах хэрэгтэй. Ялангуяа МХЕГ, ХХЦХГ-т арай л шүү. Ядаж харьцааны хувьд хүн шиг байж болно доо тийм юм даанч алга. Тун харамсалтай байна.