sonin.mn
МЕХИКО. /Xinhua/. Мексикийн Тэнгисийн цэргийн хүчнийхэн Номхон далайн эргийн ойролцоо явж байсан хоёр усан онгоцыг саатуулж шалгах явцад 847 кг кокаин хураан авлаа гэж Тэнгисийн цэргийн хүчний нарийн бичгийн дарга нарын газар мэдэгдэв.
 
Эргүүл хийсэн явсан тэнгисийн цэргийнхэн Герреро мужийн Акапулка боомтоос 192 км-ийн зайд явж байсан хоёр жижиг усан онгоцыг саатуулсан байна.
 
Хоёр онгоцны нэгэнд кокаиныг дөрвөлжлөн савласан 752 уут бүхий 25 ширхэг шуудай байсан бол нөгөөд нь түлшний 25 торх байсны найм нь бензинтэй байжээ. Хоёр усан онгоц, ууттай хар тамхи, хөлөг онгоцны гурван гишүүнийг Акапулка боомтын Прокурорын газарт шилжүүлэн өгсөн байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг