sonin.mn
МУБИС-ийн оюутны байранд амьдардаг Б гэх эмэгтэй жижүүрээс зөвшөөрөл аван өмнө нь  хамтран амьдрагч байсан Т-г  дагуулан өрөөндөө ороод  удалгүй хүзүүндээ хутгалуулсан байдалтай бууж ирээд дорхноо амьсгал хураасан байна.
 
Өрөөнд нь ороход түүний хамтран амьдрагч Т гэх залуу ч мөн хутгалуулсан байжээ. Түүнийг яаралтай  ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хүргэн амь насыг нь аварчээ. Энэхүү ноцтой гэмт хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна. Одоогоор хохирогчийн хамтран амьдрагч Т гэгч 27 настай залууг сэжигтнээр татаад байгаа юм.
 
Ж.Батсайхан
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг