Өршөөлийн хууль батлагдан гарснаас хойш энэ тухай манай улстөрчид, иргэд янз бүрээр тайлбарлан маргалдсаар байна. Уг нь өршөөлийн хууль гаргах ёстой юу гэвэл цаг нь болсон гэж болно. Урьд нь хоёр ч удаа гаргаж хэл амгүй хэрэгжүүлж болоод байсан даа. Гэтэл одоо яахаараа ийм хууль байж болохгүй олон болох бүтэхгүй хүмүүс өршөөгдөнө. Энэ нь улстөрд гай болох юм шигээр ярьж улстөржөөд, нам бүлгээрээ талцаад л...
Бүр сүүлдээ төр, засгийн ажлыг гацаах арга хэрэгсэл болгоод байгаа нь улстөрийн хийрхэл газар авсаныг, даангүй Засгийн бүрэлдэхүүнээс шахагдсныхаа өшөөг авах МАН-ынхны “үхэхдээ үхэр буугаа...” гэгчийн үлгэрийг санагдуулж буй. Ер нь Өршөөлийн хуулийг өшиглөх санаа юунаас эхтэй вэ? гэвэл шуудхан хэлэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн прокурорын байгууллагын ойн хурал дээр агсамнах аястай хэлсэн үгнээс л үүдэлтэй гэж болно.
Мань хүн бүх юманд улстөрждөг хэн нэгэнд өш санаснаа мартаж чаддаггүй, зуумтгай гэдгээ л энд харуулсан даа. Тэр хэлэхдээ, “Би Монголын хэдхэн шүүгчийн цалинг хоёр дахин нэмье гэж хэлээд байгаа. Тийм учраас араас нь энэ прокуроруудын асуудлыг энэ жилийн, ирэх жилийн төсөвт тусгая гэж хэлээд байгаа. Хойноос нь гэж алга ташуулаад,
-Та нарт Монголын төрөөс өгсөн нэг эрх бий, авлигачдыг та нар бөхөлзүүлэх ёстой, авлигчдын өмнө бөхөлзөж болохгүй, авлигачдыг бөхөлзүүлэх үүрэгтэй. Та нар яллах хуультай. Тийм эрх та нарт бий гэж дахин давтан хэлэх нь прокуроруудаа та нар яллахаас өөр ажил битгий хий. Бүү өршөө гэсэнтэй адил сонсогдсон.
Ерөнхийлөгч энэ үед өөрт тавих хяналтаа бүрэн алдчихсан нь илт байсан. Зүгээр л өшөө хорслоо дайсан овлигогүй үгээр баярын хуралд оролцогсдыг булаад таарсан. Түүнээс хойш Ерөнхийлөгчийг даган жиргэгчид олширсон. Өршөөлийн хууль хэрэгжснээр 3000 гаруй хүн ялаас мултрана гэсэн тооцоо бий гэдэг.
Түүний 10-аадхан хувь нь тэр хуулийг эсэргүүцээд байгаа хүмүүсийн хэлдгээр авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой хүмүүс байгаа. Энэ тал дээр нь Ерөнхийлөгч хориг тавьсан гэдэг. Тэр хэсэгчлэн тавьсан хоригийн цаад санааг ухвал өршөөлийн хуулийг ,бүхэлд нь үгүйсгэх санаа яваад байна гэж зарим
хуульчид тайлбарлаж байна.
Үүнийг ойлгомжтойгоор хэлбэл өршөөлд хамруулж болохгүй гээд байгаа цөөн хүний цаана 2900 хүн өршөөл үзэхгүй нь ээ дээ. Тэр олон хүний ард ар гэрийнхэн, үр хүүхэд, төрөл садан нь элгээ дэвтээн хүлээж суугаа шүү дээ. Гэтэл эв нэгдлийг илэрхийлэгч, энэрэл хайрлагч Ерөнхийлөгч маань талцагчдын дунд “хэрүүлийн алим” шидчихээд суугаад байдаг.
Ерөөс өршөөл гэсэн үгийн үнэ цэнэ алдагдаад байна биш үү. Өршөөнө гэдэг өршөөхийн нэр болохоос өш хонзон хавчуулж хувийн ашиг сонирхлоороо төр, засгийн ажилд саад болохыг хэлдэггүй л баймаар. Төр энэрэнгүй чанараа харуулж өршөөнө гээд байхад “битгий өршөө” гээд байгаа хүмүүсийг хойчоо бодооч ээ гэж хэлмээр байна.
Нэг, хоёр жилийн дараа “би хэн бэ” гэдгээ ч бодмоор доо. Байдлыг хараад байхад нэг л биш. Өршөөлийн хуулийг өршөөмөөр л байна. Өнөөгийн өөрийн толгойгүй болсон өөр бусдад худалдагдсан улстөрчдөд ингэж хэлээд ер нь нэмэр байна уу даа. Мэдэхгүй. Заримдаа бодоход тэдэнд үг хэлснээс хаданд хашгирсан нь дээр юм шиг. Харин “бурхан өршөө” гэж хэлбэл арай нүгэлгүй байхаа.
Д.Бичээчхүү
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
ГАХАЙНУУДЫГ Л ӨРШӨӨХГҮЙ ГЭСЭН ЗУСАРЧ ГӨЛЧГИЙ МИНЬ БУСАД НВ ӨРШӨӨГДӨНӨ
anh udaa hereg hiigeed 3 jil yavsan hvn yagaad urshuuld haragdahgvi bgaa yum be.enenchini hamragdah hvn bgaa yumuu.
Гахайнууд л оршоолд хамрагдахгуй байвал бусдыг нь оршоож болноо!!!!!
хулгайч луйварч авилгач алуурч бүү өршөө харин ялбг нэмж хорирлоо төллүүлэх хэрэгтэй
өршөөлийн хуулийг зөв хийгээгүй учраас л эсэргүүцэж байгаа харин дээрх нийтлэл нь өөрөө улс төржөөд байгаа юм бишүү хариуцлагаас мултрах олон хүн бгаад л санаа зовж бна. бүгдийг нв өршөөхгүй гэж хэнч хэлээгүй шүүдээ
Албан тушаалын гэмт хэрэгтэнүүдийг өршөөдөг төр засаг гэж энэ дэлхий дээр байхгүй. Ийм төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуульд хамруулдаггүй юм. Бусад анх удаа алдаж эндэж хэрэг хийсэн хүмүүсийг өршөөхгүй гэж хэн ч хэлээгүй. Бичээчхүү гэдэг хүн худалдагджээ. Жинхэнэ нэр нь мөн юмуу биш ч юмуу. Одоо ийм юм бичиж байгаа сэтгүүлч нарыг худалдагдсан сэтгүүлч гэдгийг хялбархан мэдэж болно.
авилга албан тушаалын хэргийг л өршөөхгүй гэсэн. Яагаад мушгиж гуйвуулаад байгаан бэ
tegeed yagaad jinhene avilagchid erh chuluutei yavaad bnaa bayr elbeg bayrtcogt
Хуураи агсагнахыг жинхэнэ узуулсэн дээ Мансуурчихсан баисиим болов уу Еронхиилогч гэдэг нэр нь хуртэл Еронхии л баи гэсэн болохоос хэт туилшраад хэруулиин бузар тариад баи гсэн уг биш баимаар
Zahialgat niitlel baina
ЗӨВХӨН АЛБАН ТУШААЛ АВИЛГАЛЫН ХЭРГИЙГ ХАСЧИХАД БОЛОХГҮЙ ЮМ БАЙМААРГҮЙ Л ЮМ ГЭХДЭЭ ЭЛБЭГЭЭ АН-ТАЙГАА ТОХИРОЛЦСОН БАЙХОО БИ ХОРИГ ТАВьЯ ТА НАР ЭСЭРГҮҮЦЭЭД БҮҮ ХҮЛЭЭЖ АВ ГЭСЭН ЮМ БАЙГАА БИЗ АН ЭЛБЭГЭЭ 2-ЫГ Ч ИТГЭХЭД БЭРХ ДЭЭ
bas neg mongo avsan hun.avilgachdiig hori, hohirliig toluul.ter mongo bidnii mongo
chi munguu elbeg bayr tenii gar hulvvdees av.
Mongoliin uls toriig bodhoor uurhureed baihiin
УЛСАА СӨНӨӨЖ БУЙ ДАЙСАНУУДАА ХОРЬЖ ЦААЗАЛЖ УСТГАДАГ БОЛОХООС ӨРШӨӨДӨГ УЛС БАЙХГҮЙ
Өрх гэрээ нураадаг гэрийн эзнийг өршөөдөгтөй адил биш гэдгийг авилгагчдад үзүүлэх хэрэгтэй.
АН-ын Дэнзэн, Гансүх мэтийн хулгайчуудыг өршөөх гээд байгам биш үү, тэгвэл энэ хууль огт хэрэггүй ээ,
ene huul bol hulgaic elbegdorjid oort ni cuhal heregtei uciraas zugeer shoudaj baigaa yum buu too
энхбаяр ирээгүй бол хориг тавигдахгүй байх байлаа. энхбаяр л чөлөөтэй байж болохгүй гэснээс олон хүн хамт чирэгдлээ.