sonin.mn
Манай улсад аялж, жуулчлахаар ирээд харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт хоёр ч удаа гарлаа. Тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт “Hyundai starex” маркийн автомашин онхолдож, ослын улмаас Голланд улсын иргэн 35 настай эмэгтэй С, 50 настай эрэгтэй Ж нар амиа алдаж, жуулчдын хөтчөөр ажиллаж байсан 27 настай эмэгтэйн бие муу Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаа аж.
 
Мөн Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд зорчиж явсан “Ниссан экстриал” маркийн автомашин онхолдож, ослын улмаас БНХАУ-ын иргэн 32 настай эрэгтэй X, 25 настай эмэгтэй X нар нас барсан байна.
 
Урин дулааны улирал ирж, орон нутгийн замын ачаалал ихэссэн энэ үед хурдаа тааруулж, зорчигчдынхоо амь насыг эрсдэлд оруулахгүй аялж зугаалахыг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.
 
Эх сурвалж: “Монголын мэдээ” сонин