sonin.mn
 
Дорноговь аймгийн Сайншанд сум гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Сод монгол" шатахуун түгээх станцад баг зүүсэн эр хутга тулган орлогын нэг сая орчим төгрөгийг  дээрэмдээд зугтжээ.
Дуудлагын дагуу тус хэлтсийн цагдаагийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж гэмт этгээдийг баривчилжээ. Энэ хэргийг  27 настай эрэгтэй Б гэгчийг саатуулан шалгаж байна.
 
 
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг