sonin.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Ган-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 23 жил 9 сар хорих ялыг хэвээр үлдээлээ.

 Б.Ган-Очир нь 2014 оны 4 дүгээр сарын 12-ны шөнийн 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  6 дугаар хороонд эхнэр Х-г онц харгис хэрцгий аргаар хүзүүн тус газар нь хайчаар 3 удаа хатгаж, санаатайгаар алсан гэмт хэргийг үйлджээ.

Тэрээр мөн  үйлдлийг  таслан  зогсоох  гэсэн  эхнэрийнхээ эгчийг хайчаар зүсч, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Түүнчлэн 2009-2012 оны хооронд нийт 5 удаагийн үйлдлээр эхнэр Х-г байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлджээ.

Ж.Батсайхан

Эх сурвалж: