“Цагаан захтнууд”-ын гэх тодотголтой хэрэг улам ихээр хvрээгээ тэлж олон ч төрийн албан хаагчид буюу дарга нар нь аавынд морилох болсоор хоёр жилийн нvvрийг vзлээ.
Тэгвэл энэ удаад хоёр жилийн өмнөөс хуулийнхан Нийгмийн халамж vйлчилгээний ерөнхий газрын vйл ажиллагаа болон санхvvгийн асуудлыг нь сайтар нягтлан шалгаж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байсан ч яг тийм зvйлээр гээд хэлчих тодорхой чиг байхгvй байсан учраас энэхvv хэрэг ихээхэн хаагдмал байдалтай байсаар өнөөг хvрсэн гэж ойлгож болно.
Тухайлбал, 2013 оны хоёрдугаар сараас эхэлж тус газрын санхvvгийн тайлан тооцоо зарим нэг хvмvvсийн анхаарлыг татсан учраас ийнхvv нууц байдлаар орсон, гарсан гvйлгээ болон халамжийн vйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгө нь зориулалтын бусаар өөр зvйлд зарцуулагдсан байж болзошгvй гэх хардлагыг хуулийнханд төрүүлсэн гэсэн үг.
Тиймээс зарим нэг зvйлийг нягтлахын тулд өнгөрсөн даваа гараг буюу 17-ны өдөр тус газрын дарга Д.Баярсайхан, Санхvv бvртгэл, төлөвлөлтийн газрын дарга Ч.Эрдэнэбулган, нарыг Дvvргийн эрvvгийн хэргийн анхан шатны нэгдvгээр шvvхийн шvvгчийн захирамжаар Цагдан хорих 461 дvгээр ангид саатуулсан байна. Гэхдээ Д.Баярсайхан, Ч.Эрдэнбулган нараас гадна хэд, хэдэн эрх мэдэл бvхий албан тушаалтнуудыг ч цагдан хорьсон байна.
Дээрх нэр бvхий хvмvvсийг хорих саналыг Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн Дvvргийн нэгдvгээр прокурорын газраас хорих саналтай байгаагаа шvvгчид хvргvvлсний vндсэн дээр тэднийг цагдан хорьж байж зарим нэг зvйлийг лавшруулан шалгах шаардлагатай болжээ.
Өөрөөр хэлбэл, сэжигтнvvдийг цагдан хорихгvй бол тэд vгсэн тохиролцож, vгээ нэгтгэж, нэг мэдvvлэг өгөх магадалал өндөр байгаа учраас ийнхvv хорих болсон байна. Гэхдээ одоогоор тэднийг яг ямар хэргээр саатуулан шалгаж байгаа нь тодорхойгvй байна.
Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг нийгмийн даатгал , халамжийн мөнгөнөөс зохиомол нэрээр их хэмжээний мөнгө завшсан байж болзошгvй гэж шалгаж байгаа гэж хэлж байв. Харин өөр нэгэн баттай эх сурвалж хэлэхдээ “ Нэр бvхий хvмvvсийг халамжийн vйлчилгээнд зарцуулагдах ёстой хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгvй гэх асуудал.
Мөн Д.Баярсайхан дарга дvv нарынхаа компаниар дамжуулан халамжийн мөнгийг угаасан байж болзошгvй гэх хоёр гурван vндэслэлээр саатуулан шалгахаас өөр аргагvй болсон гэсэн. Гэхдээ одоогоор тэдний холбогдоод байгаа энэхvv асуудлыг зарим нэг хэвлэлийнхэн маш ихээр буруу ташаа зvйл бичиж нийгэмд бруу ойлголт өгч байна. Энэ хvмvvс яг одоогоор хийсэн хэрэг нь тогтоогдоогvй байгаа шvv дээ.
Д.Баярсайхан даргын дvv нарыг тvvний сэжиглэгдэж байгаа хэрэгт холбогдуулан саатуулсан гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэв. Юутай ч албаны болон Нийгмийн халамжийн газарт ажилладаг эх сурвалжууд дээрх нэр бvхий хvмvvстэй холбоотой хэргийг өөр, өөрөөр тайлбарлан хэлж байсан юм.
Ингээд Нийгмийн халамж, vйлчилгээний ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгчөөс эл хэргийн талаар асуухад “Тодорхой мэдээлэл алга” гэх хариулт өглөө. Харин албан бус эх сурвалжийн мэдээлснээр Д.Баярсайхан дарга өөрийн дvv нарынхаа компаниар дамжуулан эмнэлэгт огт хэвтээгvй хvнийг хэвтсэн мэт болгон хуурамчаар бичиг баримт vйлдэн халамжаас их хэмжээний мөнгө завшсан гэж ярьж байсан юм.
Тэгэхээр vнэхээр Д.Баярсайхан эрх мэдэл албан тушаалаа ашиглан дvv нарынхаа компаниар халамжийн мөнгийг шууд шилжvvлдэг байсан бол асуудал цааш улам ихээр өрнөх нь ойлгомжтой.
Өөрөөр хэлбэл энэхvv хэрэгт Д.Баярсайхнаас гадна тvvний гэр бvлийн бизнес болон олон хvнийг хоморголон шалгана гэсэн vг. Иймэрхvv төрлийн их хэмжээний мөнгө угаасан эдийн засгийн гэмт хэргийг манай шvvхийн байгууллага хэрэгсэхгvй болгож байсан тvvхтэй.
Мөрдөн байцаалт сайн хийгдсэн ч шvvхэд хэргийг хэрэгсэхгvй болгодог
Тухайлбал, 2012 онд Чингэлтэй дvvргийн Эрvvл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалаг өвчтөний хуурамч тvvх бичиж, санхvvгийн баримт бvрдvvлэх замаар Эрvvл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэг гарч байсан.
Энэхvv хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрvvлэн тогтоож хэргийг 2012 оны наймдугаар сард Чингэлтэй дvvргийн шvvхэд шилжvvлэхэд хэрэгсэхгvй болгож байсан ч энэхvv шvvхийн шийдвэрийг улсын яллагч хvлээн зөвшөөрөхгvй эсэргvvцэл бичиж Нийслэлийн шvvхэд хандснаар анхан шатны шvvхийн шийдвэрийг хэрэгсэхгvй болгож дахин нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч хэрэг яаж шийдэгдсэн тодорхойгvй болж vлдсэн юм.
Мөн өнгөрсөн нэгдvгээр сард Баян-Өлгий аймгийн Нийгмийн халамж, vйлчилгээний хэлтсийн дарга, асан Съезд, тус хэлтсийн ажилтан Хайролмажит нар Монгол Улсын харьяатаас гарсан хvмvvсийн нэрээр “Эх орны хишиг”-ийн 1.5 сая төгрөг, 70, 50, 21 мянган төгрөг, нас барсан хvнийг амьд мэтээр бичиг баримт бvрдvvлж, тэтгэвэр өгсөн гээд халамжийн сангаас олгодог халамжийг хуурамч бичиг баримт бvрдvvлж, завшсан хэрэгт тэдэнд шvvхээс ял оноосон.
Юутай ч хөдөө орон нутгийн “Жараахай”-нуудын араас “Акул”-ууд нь ийнхvv шалгагдах боллоо. Хамгийн гол нь саатуулагдсан хvмvvсийн ард улстөрийн томоохон хамгаалалт байгаа чраас энэ хэрэг цаашид хэрхэн яаж өрнөх бол гэсэн хvлээлт нийгэмд vvсээд байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
caad ezniig ni haigaachee ene gemgui huniig yah ni ve
Үндэслэлтэй баримт байгаад шалгах шаардлагатай бол хорьж шалгах нь зөв.Үндэслэлтэй юм байгаа байх гэж бодож байна. Одоо Төрийн томчуудтай хэлхэлдсэн юмнууд "чадаж байна" гээд хавтгаруулан идэж байна ш дээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ БГД-г монофолчлон эзэгнэж байна. С.Эрднэ сүүлийн 2 жилд БГД-ийн амралт сувилалд тухайн жилдээ яваагүй өндөр настангуудыг өөрийнхөө амраланд 5 хоног үнэ төлбөргүй амруулж байна. Сүүлийн үед хорооны ажилтнууд амралт судилалд ядаагүй өндөр настангуудын гэрээр явж амралтанд яв, эсвэл иргэний үнэмлэх, тэтгэвэрийн дэвтрийн хуулбараа өгчих гэдэг болжээ. Энэ яагаад ингээд байна вэ? С.Эрдэнэ энэ олон /ойролцоогоор 1000-д хүн/ хүнийг үнэ төлбөргүй амрааж өөрөө сайн дураараа хохирно гэж байхгүй!! Яаж байна гэвэл: эдгээр хүмүүсийн бичиг баримтыг үндэслээд амралтанд 1 өндөр настан 5 биш, 10 хоносон гэж хуурамч баримт бүрдүүлээд Нийгмийн халамжийн хуулийн дагуу төрөөс санхүүжилт авч байж таарна. Энэ бол луйвар!!
яг үнэн бичжээ. үнэхээр сонгуулийн үед хороогоор дамжуулан ахмадуудыг 5 хоног үнэгүй амар гээд эрхийн бичиг тарааж байсан. Халамжаас мөнгийг нь авдаг гэсэн
Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com
Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com
Manai company Hyatadaas baraa tavaar, tonog tohoroomj hudaldan avahad uildverlegchidtei holvoo togtoohod zuuchlah, Hyatadad juulchlah bolon busad shaardlagaar yavahad orchuulgiin uilchilgee uzuuleh, Hyatadiin buh hotoos Mongol ruu buh torliin achaag tomor zam, auto zam, dalain teevreer hamgiin hyamd uneer, hurdan shuurhai, naidvartai teeverlene. Jinchin Trans olon ulsiin teever zuuchiin Co., Ltd Hariltsah utas : 98304871 Beijing utas: 86(010)84391096, Email: 2698059723@qq.com
Банкинд Нийгмийн даатгалын сангийн мөнгийг байршуулж хүү авдаг байсан гэсэн үнэн үү. Хамаатнаараа дамжуулж мөнгө хулгайлах нь АН-ын даргын патенттай байхад энэ нөхөр яаж байгаа юм бол оо. Эсвэл патентийг нь төрийн мөнгөөр худалдаад авчихсан юм уу.
Баярсайханы авгай нь нийгмийн даатгалын эрvvл мэндийн даатгалын газрын дарга юм чинь эмнэлэгт хэвтvvлж менге завшихад холбоотой байх шvv давхар шалгах хэрэгтэй эрvvл мэндийн даатгалаас менге завшихдаа гаршсан урьд нь 2 ч удаа ийм асуудалд холбогдоод Баярсайхан нь хеецелдеед авч гарсан юм
TIIM SHU EKHERIIG NI BAS SHALGAH HEREGTEI
EHNER NARANCHIMEGIIG N SHALGAH HEREGTEI IIM YUMAND GARSHSAN HUN DEE
YOR YAHAARAA HOSLOJ ID GESEN YUM SHIG EHNER NOHOR 2 IIM ALBAND HORSHIJ NIILJ IDEH BOLOMJ OLGODOG BNAA. MANAI TOR HUULI HYANALT MUU BN
NEGL UMIIG OILGOHGYI UM ,YAGAAD GER BYLEEREE NIILJ DANDAA HAMT IDEH ALBAN TYSZAALD TAWIDAG BE,AWGAJ NUHRYYD MUNGUU TYLEED ALBAN TYSZAALD OCDOGYY,TEGWEL MERGEJILTEI UHAANTAI OLON ZALUUSIIG HUDUUGEER DYYRSEN ULAAN HACARTAI BYDYYLEGYYD ULAANBAATARIIG BYRHSEN BNLEE,TED HYNTEI MENDELJ SYRAAGYI,NAAD ZAHIIN SOELGYI UM YZEEGYI IH ZANTAI HYNYYD OLON BN,
С.Эрдэнийн харьяаны 2 газар шүү дээ. Эрдэнээ ч бас холбооттой байхөө
ажил хийх хүнгүй болох нь л дээ
Халамжийг хурган Хороодын засаг дарга нар нь хvртэл танил тал,АН-нхандаа,арын хаалгаар егч авдаг юм чинь дээгvvр бол аймаар идэж байгаа л даа
Жирийн ажиллагсдын татварын менгеерее л хоолны талон нэн ядуучуудад олгодог,Тэр нь эзнээ олж очихгуй хорооны засаг даргын vзэмжээр л тараагддагыг анхааралдаа авч шалгамаар юм даа
unen sh dee bayangol duurgiin niigmiin daatgaliinhan jil bur ger buleeree arhangai hubsgul geed olon honog ybj amardag mun gadagshaa ih yabdag ter mungu haanaas gardag be?
Баян Өлгийг сайн шалга үүнээс гадна Садель Павел -ийг ясыг цайтал шалга наад 2 чинь маш их нотой Баян Өлгий аймгийнхан бүгд мэднээ
Яамныхан нь бас адил. Дийлэнх нь сайд гуайнхаа хамаатан, хамсаатан, эсвэл өмнөх болон одоогийн нуа нар нь. Ийм хүмүүсээр дүүрсэн юм чинь үгсэн нийлж хуйвхлдахгүй гээд ч яах билээ
яг олоод хэлчихлээ
Нийтлэлүүдэд сэтгэгдэл бичиж байгаа хүмүүс болимоор юм даа. Хэрэв сайтын холбоо сайтын эзэд тухайн вэб сайтад тавьж байгаа мэдээллээ үнэн зөв гэдэгт итгэлтэй байгаа л юм бол дараах зүйлсийг заавал хэрэгжүүлсэн байх шаардлагатай шдээ... Үүнд: 1. Сайтууд сэтгэгдэл хүлээн авч л байгаа юм бол тухайн сүлжээний IP хаягыг бүртгэх хэрэгтэй. 2. Сайтад бүртгэлтэй гишүүд л зөвхөн сэтгэгдэл бичдэг байх нь зүйтэй. 3. Хүн гүтгэх хуулиараа хориотой байдаг шүү дээ. Иймд бүх сэтгэгдэл эзэнтэй л байх ёстой... Ажил хийвэл ам тосдоно гэдэг өвөгдийн маань сайхан үг бий. Гэтэл өнөө үед ажил хийсэн хүн хэл аманд ордог ажил хийдэггүй хүн нь бусдын хошногыг ухаж суудаг болждээ. Арга ч байж уу урдах ажлаа мэдэхгүй болохоор хаана хүн муулах уу, хаана хов жив зөөх үү гээд хэлээ билүүдээд байдаг биз...
Тээр хараад байгаарай нэрээ ч бичиж чадахгүй хүмүүс... шал дэмий олон түмний нэрийг барьж дугарсан байна шдээ... арай арай... нэрнүүдийг нь уншсан ЗОЧИН, МЭДЭГЧ энэ тэр ч гэх шин ийм нэртэй хүн байдаггүй шдээ... та нар болилдоо