sonin.mn

Баянхонгорын Засаг дарга Д.Жаргалсайхан ажлаа өгч магадгүй болоод байгаа билээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг саяхан түүнийг Засаг даргаар томилсон шийдвэрээ хүчингүй болгосон байна.

Шийдвэрээ хүчингүй болгох шийдвэр гаргасан нь иргэн Ш.Раднаасэдийн Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасантай холбоотой. Тэрээр “Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны арваннэгдүгээр сард Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг томилохдоо Үндсэн хуулийг зөрчсөн” гэжээ.

Уг асуудлаар Үндсэн хуулийн цэц маргаан үүсгэх гэсэн ч энэ сарын 15-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өмнөх захирамжаа хүчингүй болгосон юм. Дашрамд сонирхуулахад, ноён Д.Жаргалсайхан нь Төрийн соёрхолт Д.Сосорбарамын хамгийн бага дүү юм байна.

Ахынх нь ардчиллын төлөөх үйл хэрэгт нь хариу болгож дүүг нь Засаг даргаар томилсон ч эргээд асуудал дагуулж байгаа нь энэ бололтой.

Б.Манлайбаяр

Эх сурвалж: NEW.mn