Нийслэлд энэ жил автозамын бүтээн байгуулалтын олон ажилөрнөлөө.2014 оны 10 дугаар сарын 01-ний байдлаартооцож авсан мэдээллээр нийслэлд нийт 40,94 км автозам шинээр ашиглалтад оруулж, 72 км автозамыг өргөтгөсөн нь 2005-2012 онд тавигдсан автозамаас 2,5 дахин өссөн хэмжээний бүтээн байгуулалт юм.
Тухайлбал, Улаанбаатар хотын үүд болсон Яармагийн гүүрээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км автозам удахгүй ашиглалтад орно. 2012 оноос тавигдаж эхэлсэн уг зам зорчих хэсгээрээ 23 м өргөнтэйгөөс гадна замын хажуугаар 10 км урт явган хүний зам тавиад байгаа.
"Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр барьсан Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүртэлх 17.1 км шинэ авто замыг 9 дүгээр сарын 5-нд байнгын ашиглалтад хүлээн авлаа. Энэ бол нийслэлийн автозамын сүлжээг өргөтгөх, шинэчлэх зорилтын хүрээнд хийсэн томоохон бүтээн байгуулалт бөгөөд Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулахад нэн чухал ач холбогдолтой замууд юм.
Үүнээс гадна Богд уулын араар тавьсан энэхүү зам хурдны зам огт биш бөгөөд хөдөлгөөнд оролцогчдоос илүү анхаарал, ур чадвар шаардагдахаар байгаа гэдгийг онцгой анхаараасай гэж хүсч байна. Ашиглалтад хүлээн авсан зам1.5-5 хүртэл метрийн өндөр далан, 24 огцом эргэлттэй учраас Замын хөдөлгөөний дүрэмд заасанчлан 30 км/цагаас хурдаа хэтрүүлэлгүй, илүү анхаарал болгоомжтой зорчиж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг нийслэлчүүд, жолооч нарт анхааруулъя. Тус замаар зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс 6 760 метр аюулгүйн туузан хашилт, анхааруулга бүхий таних тэмдгүүдийг байршууллаа.
Автозамын хүрэлцээ, нэвтрүүлэх чадвар сайжрахын хэрээр жолооч нар хурд хэтрүүлэх зэргээр зам тээврийн осол, аваар ихээр гаргах хандлага ажиглагддаг. Мэргэжлийн байгууллагуудаас ирүүлж буй тоон мэдээллээс харахад хурд хэтрүүлсэн, аюулгүй байдлыг хангаагүйгээс үүдэлтэй зам тээврийн осол буурахгүй байна. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг чандлан сахиж, замын тэмдэг, тэмдэглэгээгээ баримтлан замын хөдөлгөөнд оролцож байхыг уриалж байна.
Замын хөдөлгөөний хууль, дүрмийг чанд сахиж, хурдаа тохируулж явснаар болзошгүй аюул ослоос гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж чадна.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байх болтугай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
Сэтгэгдэл0
Хурдны зам гээд шоудаад байгаагүй билүү? Нэгмөсөн хурдны зам барьж болоогүй юм байх даа.
muu omhii buriadiin sheesee S.Zorigiin hereg huuchraagui baigaagui shuu
gutsoo muu teneg ovgon, bas yaj hoshgoruulah gej bna aan
ZA AILAA BATYYL AHAA,AISAN SHYY,TA CH YNEHEER AIMAR YUMAA,HAA HAMAAGYI BILEG SELT SHAGNAL YARIAL,AIMAAR YUMAA
Sain bna gej chamiag magtan guulya
bayarlalaa anxaaruulga ugsund ynexeer ch ayultai zam bolson gexdee uuruur yaj shiidex bilee dee odooxondoo buruu rulitei tereg unasan sagsuu nuxdyyded bol ubul ix abaari xiine dee yana daa yana 30 km tsagiin xurdtai yabaxad l taarsan zam ug ni....
Дийлэнхи нь буруу рультэй юм чинь хѳдѳлгѳѳний зохион байгууласлтаа бас ѳѳрчлѳх хэрэгтэй ш дээ. Нэг хэсэгтээ тэвдэх л байх, эцэстээ нэг голдиролд орно, зѳв талдаа рультэй нь цѳѳрч одоо буруу гээд байгаа бүрэлдэхүүн зѳв болох биш үү! Яваандаа зѳв талдаа рультэй машин хилээр оруулхаа хязгаарлчихвал ядаж л 2 хѳршѳѳсѳѳ ялгарах нэг юм нэмэгдэнэ. Англи, Япон, Энэтхэг...болоод л байгаа биз дээ таминь! Монголчууд бас чадна ш дээ!
Ялгарах нь чухал биш аюулгүй байх н ь чухал
yostoi yalgaraxaaraa yadag bna ineedtei tenegyyd ix bx yum daa xamgiin gol ni ayulgyi bdal shyy dee yaj ch bodson buruu rulitei mashin teneg yostoi nuguu busdaas yalgarax gesen teneg yaponuudiin l aranshin blgyi dee...
Эрхэмүүд ээ, Бат-Үүл миний ойлгож байгаагаар нийслэлдээ хэрэгтэй зүйл бүтээх гэж санаж сэдэж, хичээн зүтгэж байгаа цөөхөн хүний нэг л дээ. Түүнийг дэмжих хэрэгтэй юм сан. Дэмждэггүй юм гэхэд урмыг нь хугалж, зүтгэлийг нь мохоомооргүй санагдана.
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно Эцэст өнхрүүш миний Хэлсний хойноос гэж хошгоров Гэж хошгоров гэдгийг Байнга залган ойлгоно уу