Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороон дахь “Ургах наран” хорооллын зүүн хэсэгт барилгын төмрийн худалдаа эрхэлдэг “Дөл түшиг” компани хууль бусаар ашиг олж байсныг ШӨХТГ-аас тогтоосон. Хятадын хөрөнгө оруулалттай тус компани худалдсан төмрийнхөө нэг тонн тутамд 60-80 кг дутааж ашиг олдог байсан нь нотлогдсон юм.
Тодруулбал, энэ сарын эхээр тус компани барилгын төмөр худалдан авсан “Дега-Монгол” компанийн ажилчдыг хуурч 800 орчим мянган төгрөгийг нь залилжээ. Улмаар ШӨХТГ-аас уг газарт зөрчлөө арилгах шаардлага удаа дараа хүргүүлсэн тул тэд залилсан компаниасаа уучлалт гуйж нөхөн төлбөрийг төлж эхэлсэн байна.
Энэ мэт “Дөл түшиг” компаниар залилуулсан иргэд, аж ахуй нэгж байвал ШӨХТГ-т хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
Uil ajillagaagii ni zogsooj zuvshuurliig ni tsitsalj Mongol hunii rsreg zalilan hiisen hujaa nart har tamga darj Mongol ulsaas huuj gargajiig hatuu shaardaj bna.Ene bol gants jishee ted urgelj Mongolchuudiig badamjilj doromjilj baidag ehnees ni saon hashiraaguigees daraachiih ni davarch baigaa ni ene tur tumur nuuree haruulah eostoi.
хаягдал төмөрөө зээл аваад сар болж байна олон хүнээс овоо хэдэн сая төгрөг авсан байгаа түүнийгээ хурдан өгмөөр хятадад эзэнтэй баян компони