Нийслэлчүүдийн их хотын хөдөлгөөн, утаа униараас хэсэгхэн холддог үе бол амралтын өдөр. Энэ хоёр өдөр хүүхдүүдээ ууланд гулгуулах иргэдийн цуваа тасардаггүй. Мөн энэ эрэлтийг мэдэрсэн хуванцар чарганы бизнес ч өвөл цэцэглэж, амралтын өдрүүдээр ихээхэн гүйлгээтэй байдаг онцлогтой.
Эцэг, эхчүүд бид хүүхдээ хайрлаж байгаа нь гээд эрүүл мэндийг нь эрсдэлтэй нөхцөл байдалд хүргэж байна. Тодруулбал,сүүлийн үед хүүхдээ агаарт гаргаж, чаргаар гулгуулж байгаад гэмтэж бэртээх тохиолдол ихэсчээ. Харамсалтай нь, чаргаар гулгаж тоглосноосоо болж хүүхдүүд машинд мөргүүлж, хөл гараа хугалах, улмаар амь насаа алдах аюулд орж байна. Үүнээс гадна зарим хэнэггүй, хариуцлагагүй эцэг эхчүүд хүүхдээ чарганд суулгачихаад машинаараа чирээд явж байгаа ч харагдана. Тэд машиныхаа хортой утаагаар хүүхдээ утаад зогсохгүй, амь насанд нь заналхийлж байна гэхэд хилсдэхгүй. Энэ мэт бодлогогүй үйлдлээс болж хүүхдийнх нь амь нас, эрүүл мэндэд эрсдэл учирч болзошгүйг эцэг эхчүүд анхаарах ёстой юм.
Танхимаар хичээллэхгүй, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ өдрүүдэд ГССҮТ-д хоногт дунджаар 10 хүүхэд чаргаар гулгаж байхдаа гэмтсэн шалтгаанаар тусламж авч байна. Жилийн жилд хүүхдүүд чаргаар гулгаж тоглохдоо эрүүл мэндээрээ хохирч байгаа нь эцэг эхийн хайхрамжгүй зангаас болдгийг ч эмч нар анхааруулсаар байдаг.
Хэрэв та хүүхдүүдээ гулгуулахаар уул руу авч яваа бол өөрийнхөө болон өрөөлийн хүүхдийн аюулгүй байдлыг бодож хүүхдийн гулгах замаас автомашинаа холдуулж, бусдын адил паркалж тавих хэрэгтэй. Таны эргэн тойронд хувиа хичээсэн хэнэггүй нэгэн таарвал нийтээрээ шаардлага тавьж, хотын соёлд суралцуулах нь чухал байна.
Г.Сүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин
Сэтгэгдэл0
Хүүхдүүд гулгаж байгаа талбай дундуур машинаараа яваад байгаа хүмүүсийг бүүр ойлгоогүй шүү. Бүх машин нэг газар зогсож байхад тэс хөндлөн давхиж очоод яаг гулгаж байгаа газар нь очоод зогсдог хүмүүс байхын
Паарны радиатор дээр гулгахад ингэж бэтрдэггүй л байсан даа. Хөл, гараараа чаргаа залж, тормозлож чаддаггүй юм байх даа?
Монгол улсын иргэнийг эрүүл мэнд,амь насаар нь хохироогоод ямар ч хариуцлага хүлээж ял авдаггүй энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Хурд хэтрүүлж өвчигнөж яваад хичнээн олон хүүхэд алчихаад ямар ч хариуцлага хүлээхгүй хүн хогнууд байна. УИХ н гишүүдээс энэ талаар хууль санаачлах хүн алга.
Одоогийн хуванцар чарга хүйтэнд царцаад хагар хутга, илд болно гэсэн үг. Бас 2-р дайны үед фашистууд л хүнийг хорт утаагаар алж устгадаг байсан гэдэг. Гэтэл машинд чаргатай чирэгдэж байгаа хүүхэд тэр хорт утаанд нь хордох бус уу...
ингэж хүүхдүүдээ хотын ойролцоо орох гарах газар ч байхгүй бохирын шийдэл байхгүй баталгаагүй талбай дээр машинуудийнхаа дунд айдас дунд заваан газар тоглуулж гулгуулж байхаар хот тойрсон амралтын газруудаа ажиллуулаач ядаж нялх нойтон хүүхэдтэй залуу эцэг эхчүүд хүүхдүүдээ аваад сайхан цэвэр дулаан орох байртай халуун аарц чацарганатай цайтай ариун цэврийн асуудал шийдсэн сайхан цэвэр агаарт очиж гулгаж тоглууаг лдэ хотод баарууд нээгдсэн гээд байсан тэрэнд хэн орохын орсон ч амьдрал болоод эрүүл мэндэд хэрэггүй цаашлаад эдийн засагт ч хэрэггүй аягүй бол короно гарна нийслэлийн дарга мин бодоочээ сэтгүүл ч нар минь хүргээчээ