Үндэсний мөнгөний бодлогын онол, үндэсний хөгжлийн эдийн засгийн онол, үндэсний төр ёсны онол
Манжизм, Түвдизм, Коммунизм, Либерализмд орооцолдсон 300 гаруй жил....
Хүн гүрнийг байгуулж Монголын тулгар төрийг үндэслэгч Модун, Их Монгол гүрнийг мандаан түүхэнд Монголын их амар амгалан хэмээн нэрлэгдсэн дэлхийн түүх бүтээгч Чингис хаан гээд аль ч үед Монголчууд Монголоороо сэтгэж, төрөлх ухаан эрдэмдээ итгэн, мөнх гал голомтныхоо төлөө дэлхийд суу алдраа мандуулж зүтгэсэн сүрлэг, ивээлт, түмнийхээ итгэл сэтгэлийг даасан төртэй, баатарлаг ард түмэнтэй байж. Хүчирхэг, бас харж халамжилдаг, сонгож өргөдөг онолт ухаан эрдэмтэй эрт урьдын эрэлхэг хаад байж. Хаадыг төрөлх шалгарлаар нь сонгодог төдийгүй хаан төр нь ард олноо аравт, зуут, мянгатын гэх мэтээр баатад өрлөгүүд болтол нь шилдэг сонголтын үнэн-зөв-ариун тогтолцоотой байжээ. Түвдийн шашны урсгал Монголд орж ирэхээс өмнө шүтлэгт автамхай уян өрөвч эмхтэйчүүд маань буг чөтгөр, сүг сүнс, там диваажин гэх мэтийн хоосон мунхруулгад автдаггүй, Өүлэн эх гэхэд л хэдэн өнчин хүүхэдтэйгээ Тайчуудаас гар хоосон хоцрохдоо мангир таслах, согог загас гөхдөх, тарвага хороох, тэнгэрийн шувуунаар хооллохыг нүгэл гэлгүй байгалын хишгээ хүртэж байв. Хулан хатан эр нөхөр Арслан тайжийг үдэхдээ бэр цэцэг таслан өгч бэлгэдэл болгож байдаг. Ану хатан илд барин дайсантай цавчилдахаа эх орноо хамгаалж буй үйл хэмээн эрслэн боссон байх. Гагцхүү сүүлчийн гурван зууны турш Монгол толгойгоо гээж Зонхава Лувсандагва (Түвд богд лам ) , Энхамгалан (Манжийн Канси) хаан, К. Маркс (коммунизмын онолч) , В.И.Ленин (Зөвлөлт төрийг үндэслэгч) , Адам Смит, Кэйнс, Мильтон Фридман (өнөөгийн неолиберал шашны зүтгэлтнүүд) нарын номлолын "харь хэл соёлд" сүжирсний гай, таримал уршиг нь харин бидний төрөлх ухаан эрдмийг төөрүүлж-ээдүүлж. Америк маягийн Либерализм гэх популизм 1990-ээд онд эхэлж хуучнаар бол утопи ( үл гүйцэлдэх, эс мэдэх, эс бүтэх) хувьсгал гээчийг хийсэн биш бүр хэдэн тийшээ харж суучихаад эх толгойгоо алдаж гүйцэв. Өвдөх ёстойгоо хаядаг, хаях юмыг хайрладаг хар тангадын хараал хүрчээ, бидэнд. ( "Өглөө бүр өмнө зүгт Тангад улс бийг сануул" гэсэн их эзэн Чингис хааныхаа зарлигийг үл дагаж, эс биелүүлсний төлөөс) .
Түвдизм : Мөхлөө эхэлсэн Түвд орны явцуу хэлний шашнаар Монголыг оюун санааны хувьд самууруулсан, мунхруулсан, мухардуулсан.Манжизм : Хоосон цол хий шагналаар илжиг шиг хураан алдарших-баяжих-албан тушаалд шунагсадыг төрүүлсэн.Коммунизм-Зөвлөлтизм : Европт хий үзэгдэл байсан даяарчлагч үзлийг дэлгэрүүлж Монгол үндэстнийг устгах, ахуй төрийг нь хараат болгохоор дарангуйлсан.Америкизм-Либерализм : Өнөө цагийн даяарчлах үзлийн дор чалчих эрхтэй ч цадах эрхгүй боолуудын өрөнд дөнгөлөгдсөн түүх рүү хөтөлсөн.
Монгол гэх өнөөдрийн бүдгэрсэн алдар бол "Мөнх гал"-ын бэлгэдэлд хураангуйлсан мандмал бадрангуй соёлын тэмдэг, "гал голомт" хэмээх амин шүтээний гүн ухаанд төвлөсөн төрийн мандан бадрахын дохио, гайхамшигтай угсаатны цол байсан бол маани, эфү, офшорч, пролетари, либерал арцалдааны зүдүү орон болов. Бидний ухаан санааны унтаршгүй нурам дөл, чинад зүрхнээ орших удмын утга, өв энэ ертөнцөд зөвхөн эл Монгол үндэстэн л бүтээж чаддаг хувь заяатай хосгүй ухаан эрдмүүд дээрх харь үзлүүд, измүүд дунд дарагдав. Бас Монголчуудаа харь хэл, бичиг мэддэггүй харанхуй энэ тэр гэж донгосцгоох дон алслах тусмаа архагших төлөвтэй. Харь хэл, бичиг мэдэх, мэдэхгүй нь хамаагүй төрмөл ухаан,эс, цус, ясны хар хайрцагны бодлого, хар багаас ухаан суулгасан онол эрдэмтэйг нь мэддэггүй зөвхөн крилл 35 үсэг, харийн таримал боловсрол, орос, англи хэл зэрэг мэдлэгүүд шаардах нь, тэгээд өөрийгөө "ухаантай" гэж эндүүрэх нь эмгэнэлтэй. " Бага боловсрол ч үгүй Чингис хааныг бодвол би бакалавр төгссөн, дээд мэргэжилтэй хүн" гэж өөрийгөө дөвийлгөх, аягүй бол аав, ээжээ боловсролгүй дорд, би энэ айлд " диплом"-той нь гэж сагсуурах гашилсан толгойтой харийн тэжээврүүд орчин үе мөн гэж үү? Солонгос маягийн чөргөр эрээн мяраан бол Монгол биш. Монгол эрс гэж чийрэг, эрэлхэг, ухаалаг, гудиггүй хүний МҮС сайтай тэс өөр залуус байдаг юм. Би малчин өвөг эцэгтэйгээ харьцуулашгүй Польш, Орос, Англи хэлтэй, ухаантай мэдлэгтэй гэж ярих нь харин ч өөрийн бөндгөргүй, Монголоо мартаж гээсэн харийн тэжээвэр гэж харагдуулна, батлах. Тэд өнөөдөртөө мэдэмхэйрэн мөнгө олдог, төр самардаг ч нөгөөдөр хүртэл наслах нэрүй, мөргүй, бүтээлгүй тухайн цаг үеэ төлөөлөн шоологдох хуулмал-зээлмэл хуучин новш нь түүхийн хог руу түрэглэн хаягдах тавилантай. Тэд харийн хэл соёлыг гадарладаг давуу талаараа нууц нөөцийг олж баяжуулан сэдэх, ухаарах, сэхээрэх аваас мэдлэг боловсролынх нь хэрэг Монгол минь хэрэг болмоор. Гэтэл өөрсдөөсөө тэс өөр заяа тавилантын замаар оруулах харийн ном үзлийг тэр чигт нь хуулж Монголоо хувиргах гэх нь адгийн мунхаг хорон үйлдэл мөн. Тиймэрхүү их мэдэгчид нүцгэн бие, төрөлх ухаан, билэг эрдэм, өв удамшлаараа сэхээрэхгүй. 1890 онд төрсөн бол Манжийн хааныг бараадан магтан зусардсан бэртэгчид, 1920 онд төрсөн бол хар шар феодлуудыг сөнөөх Зөвлөлт маягийн ногоон малгайт хэлмэгдүүлэгч, 1990 онд төрсөн бол нео либерал шашны зүтгэлтэн, долларын эздын Монгол дах төлөөлөгч эх нутгаа зарагсад, ард түмнээ өрөнд тавьж тансаглах өнөөгийн урвагч-хулгайч-авилгачдын нэг болох.
Монголд үнэхээр энд тэндхийн үзэл хэрэггүй. Тэр ардчилал, эрх чөлөө, либерализм алиных нь ч талаар элдэв юм худлаа донгосч хэрэггүй.
"Сонголт"- ын агуу ухагдхуун байсан учраас ухаалаг биш язгууртнуудаас илүү ер бусын ухаалаг эрэлхэг харц Боорчи, Мухулай, Зэв, Сүвэдэй нар тодорсон юм. Эрх чөлөөний эрхэмлэл байсан учраас "Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов" гэх мэт олон арван хэлц сургаал гарч, Их засаг цаазад "Баян ба ядуу, ноён ба дордос адил тэгш" гэж заасан нь өнөөгийн ард нийтийн сонголтын нийгэм, эрх чөлөө биш гэж үү? Ямартаа эр хүнийг "Эрхтэй хүн" гэж төр, цэргийн бүх эрхийг хүлээлгэн, эм хүнийг "Эмхтэй" байх ёс тогтоосон гэх вэ? Энэ ухагдахуунууд физик, хими, астрономи гэх мэт орчин үеийн шинжлэх ухаануудын нэгэн адил хүн төрөлхтөнд байдаг л эрдэм ухаан. Монголчууд энэ талаар юу ч мэдэхгүй малгайтай малнууд байсан юм биш. Физик байсан учраас л эсгий хийж, хими байсан учраас л айраг цэгээ исгэж, астрономи байсан учраас л хэдэн мянганы тэртээгээс цаг хугацааны хором мөчийн зөрүү гаргадаггүй цаглабар нар, сар, одод, мичдийн тоололтой байж. Монголчилно гэдэг муу болгоно гэсэн утга биш, хөрс ус тэнгэр, газар шороо, Монгол ухаан эрдмээрээ шалган дасган уусгана гэсэн санаа. Жишээ нь : Алт, зэс, мөнгөний асар их нөөцтэй Оюу толгойн ордоо долларын эздэд зальдуулж тэдний долларын баталгаа болгуулчихаад өөрсдөө тэр долларыг нь өндөр хүүтэй зээлж авч, түүндээ тааруулан төгрөгөө хэвлэн, төгрөгийнхөө ханшийг үнэгүйдүүлж өрөнд орж дампуурах биш, харин эсрэгээр нь Оюу толгойн баялгаар баталгаажсан төгрөгөө хэвлэн долларын эзэд доллартайгаа ирж биднээс гуйн төгрөг худалдан авч хамтрах, тоног төрөөрөмж, технологоо зарах, эсвэл биднээс төгрөгөөр зээл авах гэсэн ойлголт . Бидний өвөг Модун, Чингис хаад Монголоороо сэтгээд, итгээд, зүтгээд төр гүрнээ мандуулсан түүх он цагийн алсад цэлийнэ. Бид "Баларлаг харанхуй бүдүүлэг эрт дээр үе" гээд байгаа тэр цаг эринүүддээ харин ч хамгийн хүчирхэг, эрэлхэг, эрдэмлэг байсан нь гайхалтай. Баатарлаг ухаанлаг тэр алдар сууг сургаар тааж гүжрээр төсөөлөөд өнөөгийн төрийнхөн бирдэгчин( бэртэгчин) сонирхлоо хаацайлдаг, харин ард олон тэр түүхүүдийг зүрхэндээ тээж, тархиндаа дааж хайрлаж-хадгалж-хамгаалж ирсэн нь үнэн аж. Үнэндээ Монголчууд шиг ажигч гярхай, соргог сэргэг, зөнч совинч, ёрч цондонч хүмүүсийг хаанаас ч олохгүй. Учир нь өдөржин билчээрийн бодол, шөнөжин отор харуул хийхдээ тунгаасан эрдэм өв ухаан гэж байдаг. Ер нь гадаадын орчин үеийн Изм-үүдтэй төстэй ч юм уу ямар нэгэн эрдэм ухааны улбаа Монгол ертөнцөд байдаг уу? Заавал тэдгээр харийн хүмүүсийн Изм-үүдээр сажлахаас өөр жамгүй мангуу эргүү тэнэг мулгуунууд Монголчууд юм уу? Бид хөгжих-дэвших-дэгжихдээ заавал Нангиад, Юанизм, Түвдизм, Манжизм, Коммунист Зөвлөлтизм, Америкизм буюу Либерализм гэх цэцэрхлүүдэд хуваагдан хэдэн тийшээ харах нь зөв байсан уу? Өөрсдийгөө дорд үзсэн ийм мунхрал мухардлаасаа болж захаасаа тав хуваагдан гадны идэш болсон зүдэг түүх намтар үнэн бус уу? Өвөг дээдсүүд нь өөрсдийн ухаан эрдэмтэй, гайхамшигтай ард түмэн гэдэгтээ итгэдэггүй тархины тураалтай, итгэлийн хоосрол хомсдолтой оюун санааны Ортоомчууд болжээ бид.( Ортоом гэдэг нь сарлаг монгол улаан үхэр хоёрын дундаас төрсөн эрлийзийг хэлэх бөгөөд удамшихгүй мөхдөг учраас Монголчууд ихэд цээрлэдэг ба удам нь тасрах хүнийг хэлдэг болно). Тархинд нь ээдмэгтсэн нөгөө Манжист, Түвдист, комуннист, либералист үзэл санааны ихэрхэлд Монгол ухаан нь нийцэх ч үгүй он жилүүд урсаж Монгол улс доройтож, Монгол үндэстэн мөхлөө хүлээсээр! Эх нутгийнхаа 70%-г харийнханд лиценз гэх залилангаар алдах аюул, нийтээрээ баян ядуугүй өрөнд дөнгөлөгдсөн гашуун үнэн үргэлжилсээр бид харийн Изм-үүддээ мунхарсаар байх уу?
Үүнээс гарах гарц, ухаарал-сэхээрэл-сэргэлт бол Монгол язгуур гүн ухаан түүнээс үүдэлтэй 9-н эрдэм болой.
1. Танилтын ухаан, Тунгаалтын эрдэм.
2. Шинж тэмдэг дохионы онол.
3. Гурамсан сэтгэлгээ ( гурвал онол).
4. Итгэхүй ухаан.
5. Дүүрэн чанарын онол.
6. Мөнх тэнгэрийн онол( Тэнгэрчлэх шүтлэг).
7. Мөнх тэнгэрийн Монгол зурхай.
8. Чингис хааны зарлиг, засаг, билэг.
9. Монгол гэгээрэл боловсролын онол дадал.
Гэсэн дээрхи есөн эрдэм бөгөөд түүнд аав, ээж бүр үр хүүхдээ дагуулж мэдүүлэх, урамшуулж сургах, бурууг нь зааж таылбарлах, бусдыг жишээлж дагуулах, буурлаар хэлүүлж сургах зэргээр уйдашгүй ухаарлаар аж амьдрал дунд гэгээрүүлж боловсруулж байчухуй. Өнөөгийн Төрийн тэргүүн, сайд, Их хурлын гишүүд дотор энэ талаар тойм хэр чинээний мэдлэгтэй, ухах ухаантай, ойлгох гүйлгүүр сэдэхүйтэй хүн бараг байхгүй, гадаадынхан боловсруулсан сургалтуудад ( Олон улсын валютын сан мэтийн) бүрэн итгэж гар хөл нь болсон, гашилсан толгойтнууд гэдэгт итгэж болно. Өвөг дээдсүүдийн өв, ХАЙРЛАХ( хайрласнаа хадгалах) ХАДГАЛАХ( хадгалснаа хамгаалах) ХАМГААЛАХ( хадгалснаа өвлөх) ёстой ажигч сэжигч, гярхай, соргог сэргэг, зөнч ёрч эрдэм ухааныг цогцлоосон есөн ухаан-эрдмийг өнөө цагийнхан сэргээн сэхээрч үр ач нартаа үлдээх ёстой. Ирээдүй алсынхан өнөөгийнхөн шиг Монгол эрдэм ухаан гэж юу байдгийг үл мэдэн худал мэдэмхийрэх ослоос сэрэмжлүүлж төв цэгүүдийг нь мэдүүлэх судлуулах зорилгын үүдийг нээх нь Монгол Монголоороо тэсч үлдэхийн ганц үнэн.
Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү
Сэтгэгдэл0
тархины тураалтай хүмүүс олширч байна.
Sahal vsee awah zawgvi l nomloh yum karl marks shinj bna shv ene nohort
DECOLONIZING MIND YAAJI HEH BEEEEEEEE
Oorinx ni garal yysliin talaar sudalgaanii ajil baidag bolov uu? Emgegtei bolson tyyx xamaaral gej baigaa daa
Авилгын торыг МАН-д цэцэглүүлсэн эрхэмүүдээр дүүрсэн байна. МАН-н уураглагч нь Д.Сарангэрэл,уутлагч нь Ухнаагийх хүү хүүк гээд шугидаг юм билээ. Би мэдэхгүй ч хэл маань хальраад дуулснаа л хэлчихлээ.Олны үг ортой л гэдэг дээ
Гайхамшигтай монгол өв ухаан. Өнөөгийн монголчуудын оюуны доройтол яах аргагүй харийн үзэл суртал шашны хорлол ажээ. Эцэг эхээс төрж энэ дэлхийдээ унасан атлаа хаа хамаагүй харийн чөтгөрийн ятгалгад автаж удам угсаагаа үгйсгэж эх орноо хөсөр хаясан өлөн цөөврүүд болжээ
Монголчуудын мартагдсан ухаан ой санамж ахин сэргэж байгаад баяртай байна. Мунхралаас удахгүй бултаараа гарах байхаа.
Яаж олон түмэн хүргэх вэ!
Олон ч жил ярьж байна даа монголчууд ойлгож ухаарсаар л байгаа байхдаа
За энэ л ер нь монголчуудын сэргэн мандах гол шалтгаан байна даа. Аль болох олон хүнд түгээж буян болоорой хүмүүсээ
Энэ агуу ухааныг ойлгож ухамсарлах юмсан
АРГАГҮЙ АГУУ ЮМАА
АГУУ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭГЧ
Эрхэм Төмөрдөшийн хөвүүн ээ, та бол эд засаг санхүүгийн хувьд ховор мэргэжилтэн. Тэр тухайт үгийг танаас түмэн хүсдэг. Харин та бол түүх соёл хэл бичгийн хувьд таг харанхуй хүн. Энэ сэдвээр бичсэн юм чинь таны нэр хүндийг түмэнд гутаах үндэс болж байгааг танд сайн санаанаас хэлсүгэй. Та тэр талаар хэзээ ч бүү юм бичиж бай гэж дахин хүсье. Эрхтэй эмхтэй гэх таны "тайлбарыг" сайн эцэг тань-Төмөрдөш абугай үзсэн бол таныг ташуурдах байсан даа.
хүн амын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх,хяналтын тогтолцоо бүрэн алдагджээ.
Ийм харах царайны популист оркуудыг яая да байз. Женкотой нь Баянхонгорын өмнө сумдад нутаг заавал би лав дэмжинэ.
Chi bol sumiin 8 jiliin bolovroltoi l hun bna
Ene huniig eokoor zutguuleh yumsan Mongilchuudiin undesnii uhamsariig sereeh hundee uul ni!
Nomlood bai demjij bna sahlaa sain urguul
Худал ярих, хулгай хийх, завхай шалиг, садар самуунд дурлах, бардамнах, ядарсанг дээрэлхэх, дарлах, мөнгө шүтэх, эцэг эх өвөг дээдсээ үл хүндлэх, эрдэм ёсыг хулхидах, архидан танхайрах, шунан тачаадах гээд бузар муу бүхэн шүгэлж гүйцжээ. Босох, хөгжих нь алсарч байна.
naad 9 uhaaniihaa talaar delgerengui sain helj yarih zuiliin neg yum bna.ene talaar bichsen nom bdag yum bolov uu
T.Bayarhuu guai tanii sanaa bol zuv, mongol hun, undestnii mun chanariin tal deer. Harin tuuh, soyol, helnii tal deer Ta yarij bono. Harin mash boginohon bichij baigaarai!???!!!
ЖИНХЭНЭ ҮНЭНИЙГ БИЧСЭН БАЙНА ЗАЛУУЧУУД УНШААСАЙ ОЙЛГООСОЙ ТАНЫГ ҮРГЭЛЖ ДЭМЖДЭГ АМЖИЛТ ХҮСЭН ЕРӨӨЕ ӨӨ
Өөрсдийгөө суут ухаантнууд гээд бодчихсон нэг иймэрхүү өвчтэй улсууд Монголд нилээд хэд байна аа. Хүмүүс мэдэх болохоороо тоох ч үгүй юм даа.
монголчуудыг тангадууд хараасан гэдэг мэдэхгүй бай мэдсэнийхээ үгэнд бүү ор гэж зөвөөс бурууг нь сонгоно сайнаас мууг нь сонгоно 30 жил боллоо одоо тэнэгтэх зам үлдсэнгүй сөнөлөө алсыг хардаггүй зөвхөн хувиа хар амиа хичээнэ өнөөдөр ман ыг дагавал ажилтай гэж бодно алс ирээдүйд эх орн яах нь хамаагүй гэж боддогоос бид хөгжихгүй сөнөх дээрээ тулж байна шүү
XҮН БҮР ӨӨРТӨӨ ИТГЭX, МОНГОЛДОО ИТГЭХ, ХАРИЙН ХҮН БОЛ ХАРИЙН ХҮН.
Zahiin Vietnamadtai hamtraad deerelhuuleed bhd ni chadahiinhaa hiureer hamgaalsan chine.Soloingostoi hamtraad zohion baiguulaltai dairdag um bna lee.Ichsen hun hun alna gedeg bolood bna
Монсоник , Монфреш гээд олон компаниа дампууруулсан одоо бизнес биш улс төр ашигтай гээд давхиж байна уу энэ Баярхүү.
Zahiin zoohon ohin ooh mongol baigaa yum uu? ajilahgui gged shuud ergedeg bolson bna lee.,Gadaadiinhan mongoliig moingoloos hamgaalah gej uchiraa olohgui johorch bna.Rothchild ch vietnam solongos buğday zovj bna.Yaj hamgaalahaa medehgui.Dondognoh gedegee orhiod zugeer l bused humuus shig daruuhan shudarga baihad bolmoor
Эрүүл ухаантай хүний үндсэн шинж бол өөртөө эргэлзэх явдал. Энэ хүнд өөрийн ярьж буй зүйлийг жаахан ч гэсэн нягтлах, эргэцүүлэх, шүүмжлэх оролдлого байгаа болов уу