Ц.Энхжин: Бусад орны миссүүд өөрсдийгөө тайвшруулахын тулд эм хэрэглэж байгаа бол би бясалгалаа хийж байгаа

Нийтэлсэн: 2017-11-12 19:03:55

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах анхны тэмцээн Англи улсад 1951 онд зохион байгуулагдаж байжээ. 2003 онд анх Саняа хотод болж байсан бөгөөд энэ удаагийн 67 дахь удаагийн тэмцээн ч БНХАУ-ын Саняа хотод зохион байгуулагдагдахаар болжээ. Тус хотод  7 дахь удаагаа болж буй уг тэмцээнд  127 орны шилдгээр шалгарсан гоо бүсгүйчүүд багагүй хугацаанд хамтдаа байж тэмцээний зохион байгуулагчдын шалгаруулалтад өдөр бүр оролцож, ялагч болохын тулд бэлтгэж байна. Тэмцээний ялагч энэ сарын 18-нд тодрох юм.
 
Бид Хайнаны Хайкоу хотод суралцдаг оюутнууд учраас арлын урд талд орших  Саняа хотыг зорьлоо. Монголыг төлөөлөн оролцож буй Цэвээндашийн Энхжинтэйгээ хэдхэн хоногийн өмнө холбогдон очиж уулзах болсноо дуулгахад таатайгаар хүлээн авсан хэдий ч бид Дэлхийн хэмжээний томоохон тэмцээн сурвалжлах учраас албан ёсны зөвшөөрөл хүсч зохион байгуулагч талд хүсэлт илгээв. Бид эхний өдрөө хүсэлтийн хариугаа хүлээж, маргааш өдөр нь буюу арваннэгдүгээр сарын 11-ний өдөр тэмцээний оролцогчид байрлах зочид буудлыг зорьсон юм. Аялал жуулчлалаараа дэлхийд дээгүүрт ордог Саняа хотын Phoenix арал дээр орших “Таван од”-той дээд зэрэглэлийн “ Phoenix “ зочид буудалд тэд байрлаж байв.
 
Биднийг очиход харуул хамгаалалт дээд зэрэг хангасан, зохион байгуулалт өндөр байгаа нь үүднээс нь харагдсан юм. Саняа хотын Phoenix арал дээр баярлах аялал жуулчлалын төв бүсэд нь орших тус буудалд орохын тулд бидэнд нэвтрэх үнэмлэх байсангүй. Монгол Улсаас ирсэн гэдгийг минь гэрчлэх пасспорт хэрэг болж, мөн бидний хийлгэж өмссөн фудволк их тус болсон. Ингээд буудалд байрлах оролцогчтойгоо уулзахаа хэлээд цааш хөдлөв. Замын хажуугаар байрлах томоохон самбаруудад Дэлхийн Мисс 2017 буюу 67 дахь удаагийн тэмцээнд оролцогч улс улсаа төлөөлөн оролцож буй гоо бүсгүйчүүдийн зургаар гоёсон байлаа. Хамгийн том самбарт Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжингийн зураг тодоос тод гарсныг зургаас олж харж болно. Зочид төлөөлөгчдийг угтан авч буй буудлын ажилтан, зөрөн өнгөрөх үйлчилгээний ажилтнуудын харилцааны соёл дээд зэргийн байсан. Мөн оролцогч гоо бүсгүйчүүд хүртэл бүгдтэй инээмсэглэн хандах нь тухайн тэмцээнийг хүндэтгэж буй нь ажиглагдсан.
 
Бид буудалд нь очоод Ц.Энхжинтэйгээ утсаар холбогдон уулзах зөвшөөрлийн захидал ирээгүйг дуулгахад  тэрээр зохион байгуулагч эмэгтэйг дагуулж ирэн бидэнтэй уулзан цөөхөн хором ярилцсанаа хүргэе.
 
 
-Дэлхийн Мисс 2017-д Монгол Улсаа төлөөлөн оролцож буй Ц.Энхжиндээ юуны өмнө баяр хүргэе. Тэмцээний явц ямархуу явагдаж байна. Одоо хэд дэхь хоног дээрээ үргэлжилж байгаа вэ?
 
-Сайн байцгаана уу. Монголчууддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр тэмцээний 22 дах өдөр. Ерөнхийдөө 7 үндсэн шалгуурын ихэнх нь явагдаж дуусаад өчигдөр Топ моделийн шалгаруулалт болсон. Дараа нь мультмедиа гээд олон нийтийн саналыг тооцдог шалгуур байгаа.
 
 
-Болж өнгөрсөн шалгаруулалт дээр ямар амжилт үзүүлж байгаа вэ. Тэр талаараа тодорхой дурдвал?
 
-Биднийг ирэхэд хамгийн эхлээд бүжгийн  тэмцээний шалгаруулалт болж өнгөрсөн. Үүнд оролцоод таван гоо бүсгүйн нэгээр шалгарсан.  Мөн спортоор шилдэг 8-д багтсан, өчигдөр топ моделийн шалгаруулалтад шилдэг 30 гоо бүсгүйн нэгээр шалгарсан. Харин өнөөдөр эдгээр 30 орноос шилдгийг шалгаруулахад “Most Beautiful”  20-д шалгарсандаа баяртай байгаа.
 
-Урьд нь дэлхийн хэмжээний томоохон тэмцээнд оролцож байсан уу. 127 орны шилдэг гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөн багагүй хугацааг хамтдаа өнгөрөөнө гэдэг бол маш том аз завшаан. Бусад орныхноос суралцах зүйл их байсан уу?
 
-Миний хувьд оролцож буй тэмцээнүүдийн хамгийн том нь энэ тэмцээн. Тус  тэмцээнд оролцогчид улсаа төлөөлж байгаа хөөрхөн бүсгүйчүүд гэхээс гадна, ухаалаг, өөрсдийн зорилготой, сайхан сэтгэлтэй, хийсэн зүйлтэй мөн авьяастай, спортлог бүх талаараа өв тэгш юм шиг надад санагдсан.
 
-Тодруулбал?
 
-Бид гурван багт хуваагдсан байгаа. Манайх “Шар” баг. Манай багийн бүсгүйчүүд харахад л хайр хүрмээр хөөрхөн бүсгүйчүүд байдаг. Бид нэг гэр бүл шиг байдагт бас найзууд болсондоо баяртай байна
 
 
-Аль улсын оролцогчидтой найзууд болсон бэ. Өрөөндөө хэдүүлээ амьдарч байна?
 
- Орос, Украйны оролцогчидтой хамт нэг өрөөнд байдаг учраас найзууд болсон. Би өөрөө орос хэлтэй учраас харилцахад ч илүү дөхөм дотно байдаг. Мөн өрөөндөө Хятадын оролцогчтэй нийлээд  4-үүлээ болсон байгаа. Ер нь найзууд гэвэл олон орны бүсгүйчүүд байна. Тухайлбал Кени, Гуам, Макао, Солонгос  гэх зэрэг улсын оролцогчтой ч найзууд болж чадсан.
 
 
-Одоо тэмцээний финал болохоос өмнө хамгийн чухал ямар шалгаруулалт үлдсэн бэ. Ямар зүйл дээр туслах вэ. Монголчууд яаж өөрийг чинь дэмжих вэ. Энэ талаар?
 
-Тус тэмцээнд миний зүгээс өөрийн хийж чадах зүйлээ хийгээд амжилт үзүүлээд явж байна. Монголчууд маань намайг дэмжих зүйл их байгаа. “Head to head” challenge удахгүй хаагдана. Мөн Mobstar, website, мөн Facebook page-ний like-аар дүгнэж шалгаруулах байгаа. Миний төлөө саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Miss World website дээр шилдэг 15 гоо бүсгүйг шалгаруулна. Энэ шалгаруулалтад өнгөрсөн жилийн оролцогч Баярцэцэг 11 дүгээр байранд орж байсан. Мөн Мультмедиа дээр шилдэгт багтахыг хичээж байна.
 
-Тэмцээний ялагч тодроход цөөхөн хоног үлдлээ. Монголчуудаа хандаж хэлэг үг?
 
-Намайг зорьж ирсэн та хоёртоо маш их талархаж байна. Монгол хүнтэйгээ уулзахад сэтгэл их хөдөллөө. Мөн өдий хүртэл намайг дэмжиж хайртай ээж, аав, эгч дүү болон монголчууд та бүхэндээ маш их баярлалаа. Дэлхийн Мисс шалгаруулах гэдэг нь маш хүнд тэмцээн байдаг юм байна. Сэтгэлзүйн хувьд өндөр бэлтгэлтэй, аливаа зүйлд өөдрөгөөр хандаж байж амжилттай оролцох боломжтой. Бусад орныхны хувьд өөрсдийгөө тайвшруулахын тулд эм бэлдмэл хэрэглэж байгаа бол миний хувьд бясалгалаа хийгээд найзуудаасаа гоё энерги авч байгаа. Монголчуудынхаа бичсэн комментуудаас ч эрч хүч авч байгаа. Энэ бүхнээс надад маш их хайр ирж байгаа. Тиймээс та бүхнийхээ итгэлийг алдахгүй намайг дэмжээрэй. Тэмцээний финал болоход  7 хоног үлдсэн. Энэ хугацаанд идэвхтэй оролцоод Монгол хүн бүр саналаа өгөөсэй гэж хүсч байна. Баярлалаа гэж дахин дахин хэлмээр байна.
 
Сэтгүүлч Х.Эрдэнэсолонго, П.Одонтунгалаг 2017.11.11 БНХАУ Саняа хотоос
СУРТАЛЧИЛГАА :

16 сэтгэгдэл харуулж байна        

  1. мундаг уулчин аавын даруухан боловсролтой сайхан охин. Чамд амжилт хүсье. Чи үнэхээр сайхан охин шүү

    зочин , 2017-11-12 20:33:34, 202.179.27.158Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Chin setgeleesee anjilt husie ! Uneheer huurhun busgui bnlee ! Manai Mongol ohid ulaml goe bas uhaalag bolood bgaad mash ih bayrtai bn . Dahin amjilt husie !

    ABCD-korea-gaas, 2017-11-12 21:27:13, 101.235.87.63Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Баяртай байна

    Зочин, 2017-11-12 21:33:40, 59.153.114.250Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Mongoliin. buhii l emegteichuudin chuhal tuluulul bolson uhaantai saihan busguidee amjilt baharhal duuren irne gej itgej baina Mongolooroo goej Mongolooroo baharhaj amjilt gargaarai.

    Saranstesteg, 2017-11-13 03:37:19, 27.123.214.121Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Az hyseye

    Bat, 2017-11-13 07:23:21, 70.215.128.145Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Радио шиг цуурч байгаад хэрэгт оров доо.Хуульгүй Монгол биш шүү.

    Зочин, 2017-11-13 08:42:27, 202.179.25.61Хариу бичих

  12. Baruund bolovsrol ezemshsen gehed ingej yarimaargui um. Esvel setguulch davslav uu

    Зочин, 2017-11-13 10:55:21, 107.77.89.18

    107.77.89.18 Үнэхээр Баруунд боловсрол зохих төвшинд эзэмшсэн бол ингэж ярихгүй.Тэгэхээр Баруунаас юм сураагүй л гэсэн үг.Нөгөө хэдээс нь гурав нь нийлээд хамтын гомдол шүүхэд гаргахад их хохирно гэдгээ мэдэхгүй л хүн байна.

    Зочин, 2017-11-13 12:19:14, 202.179.25.61

    Таны нэр:

    Тайлбар:

  13. Аав ээжийн алтан эрдэнэ Дээдэс заяатай монгол хүн хүсэх л юм бол Дэлхийн гоо бүсгүйн титэмийг зүүж л таараа. Амжилт хүсье.

    Зочин, 2017-11-13 08:47:16, 66.181.160.21Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Хөөрхөн ухаантай,зөв бодолтой,мэдрэмжтэй,авъяастай мундаг охин юмаа.Би эмэгтэй хүн мөртлөө л энэ охинг хархаар нэг л гоё.Амжилт хүсье ээ.Чи чадна урагшаа.

    Suri , 2017-11-13 09:08:52, 211.36.139.20Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. Deel zohimjgui bn .maruuhan zagvartai ym .tansag chaminii deed bokson halh deel omsohgui yasiim .surtchilgaa bolno

    Зочин, 2017-11-13 10:12:31, 103.57.95.232Хариу бичих

  18. Garchig taalagdsangui. Byasalgal hiij hunees energy avna gej iu gesen ug ve.Em uusan n deer biz dee.

    Зочин, 2017-11-13 13:13:13, 182.160.35.226

    Таны нэр:

    Тайлбар:

  19. Сайхан охин амжилт хүсье

    Зочин, 2017-11-13 11:41:12, 202.70.43.214Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. mongoliig manduulah angel bolj gyalalzaarai. amjilt

    enkhuush, 2017-11-13 13:48:52, 66.181.161.20Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. EMEGTEI HUN ER HUNII CHIMEG UCHIR SANAA AMAR TUMUR HATAGTAI SHIG SUU BUSDIIN ER HUN HIINE

    Зочин, 2017-11-13 23:00:16, 103.212.119.151Хариу бичих

  24. Таны нэр:

    Тайлбар:

  25. Амжилт хүсье

    Ганчимэг, 2017-11-15 08:29:00, 66.181.161.73Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: