Муу ёрлож байгаа юм биш л дээ. Гэхдээ сүүлийн хэд хоног нийслэлд бороо орлоо. Цаашид ч усархаг бороо үргэлжлэн орно гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ байна.
Энэ нь нийслэлчүүдийн хувьд тийм ч таатай мэдээлэл биш. Дөрвөн уулын дунд орших Улаанбаатар хот үер усанд өртөх хамгийн эрсдэлтэй бүсэд багтдаг.
Усархаг бороо удаан үргэлжилбэл Тасганы овоо, Чингэлтэй, Сонгинохайрхан уулын ус бууж, хот усанд автах аюул ойрхон байгаа. Ер нь үер усны аюулын талаар салбарын мэргэжилтнүүд жилийн жилд ярьдаг, мэдээллэдэг. Гэсэн ч үе үеийн Хотын дарга нар энэ асуудлыг тоож, тооцоолдоггүй. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, нийслэлээ аюулгүй хот болгох талаар ярьж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ч биелэлээ олоогүй нь сүүлийн хэдэн удаагийн бага хэмжээний үерээс харагдаж, муу дүн тавиулсан. Тэгэхээр ниргэсэн хойно нь хашгирах биш болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх цаг ирснийг Хотын даргад сануулмаар байна. Нийслэлд үер болвол усанд автах эрсдэлтэй бүс олон бий. Хотыг чиглэсэн нүүдэл тасрахгүй байгаагаас орон нутгийн иргэд үерийн ам, гуу жалган дээр гэрээ барих нь элбэг болсон.
Энэ оны эхээр гэхэд л үерийн аман дээр 2507 айл амьдарч байгааг албаныхан мэдээлсэн. Тэдний 1700 гаруй нь газар эзэмших, өмчлөх зөвшөөрөлгүй юм. Уг нь тэдэнд чиглэсэн ажиллагаа жил бүрийн хавраас эхэлдэг. Хотын захиргаанаас нүүх шаардлага хүргүүлдэг ч газар үнэд орсон цагт иргэд хаашаа очих нь бүрхэг. Тэнд байгаа айлууд үерт автвал хохь чинь гээд л суух уу. Үерийн аман дээр зөвхөн орон гэрээр ч биш орон сууцны хорооллоороо амьдарч байгаа олон айл байгаа юм. Их Тэнгэрийн амнаас Яармагийн гүүр хүртэлх зайд л гэхэд орон сууцны найман том хороолол босчээ. Үүнээс гадна олон хороолол уулын ам даган сүндэрлэж байна. Голын гольдролыг өөрчилж, уулын амыг хааж босгосон хорооллууд гол усны аюулд өртөх эрсдэлтэйг албаны хүмүүс хэлж буй. Хэлж сануулж эсэргүүцсээр байтал орон сууц барих зөвшөөрлийг нь өгчихдөг хотын удирдлагуудтай, төлөвлөлт гэж үгүй, эмх замбараагүй ийм л хотын иргэд билээ бид. Мөн үерийн аюулаас хамгаалах гол зүйл нь далан суваг, борооны ус зайлуулах байгууламж юм. Гэвч 1966 оны үерээс хойш баригдсан далан сувгийн байгууламж одоо хэр нь нэмэгдээгүйг Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна. Тэр үед Улаанбаатар хотын хүн ам одоогийнхоос гурав дахин бага, хотын нягтрал ч бага байлаа.
Одоо байгаа ус зайлуулах байгууламж болон үерийн далан нь нийслэлийн хүн ам, барилга байгууламжийн тал хувийг ч хамгаалж чадахгүй. Тиймээс нийслэлд их хэмжээний үер болвол 80 сая ам.долларын учирна гэсэн судалгааны дүн гарчээ.
Харин одоо нийслэл 1.3 сая хүн амтай, уулын ам, далан шуудуу дагасан гэр хорооллын төвлөрөл ихтэй болсон. Тэгэхээр даац хүрэлцээ нь аль хэдийнэ хэтэрсэн учраас нийслэлийн иргэд үерийн далан, ус зайлуулах байгууламж зэрэгт найдаж суух аргагүй болж байна. 2015 онд гаргасан Үерийн эрсдлийн менежментийн судалгаагаар Улаанбаатарт 1966 оных шиг их хэмжээний үер одоо болвол 80 сая ам.долларын эдийн засгийн хохирол учирна гэсэн дүн гарчээ. Үерийн онц аюултай бүсэд 200 мянган иргэн, орон сууцны 600 барилга, 31 мянган гэр, 190 сургууль, цэцэрлэг болон эмнэлэг байрлаж байна. Сэлбэ голын дунд хэсэгт байдаг өндөр хүчдэлийн станц зэрэг дэд бүтцийн томоохон байгууламж ч үерийн бүсэд бий. Энэ нь үер нүүрлэвэл тухайн хэсэг үерт автаж, нийслэлийн тэр чигээрээ эрчим хүчгүй болно гэсэн үг. Өнгөрсөн жилүүдэд энэ талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй бөгөөд хотын удирдлагууд гагцхүү тэнгэр хангайд л итгэж суусан хэрэг. Харин энэ жил байдал арай өөр байгааг хэд хоног үргэлжлэн орсон бороо харуулж байна. Одоогоор хот захаасаа үерт автаж эхлээд байна. Гэр хорооллын зарим айлын хашаа хороо усанд автаж, Туул голын төвшин нэмэгдсэн, саяхан гэхэд Сонгинохайрхан дүүрэгт хоёр хүүхэд нэг том хүн үерт амиа алдсан хэрэг гарсан. Ерөнхийдөө одоогийн энэ цаг үед Улаанбаатарын хамгийн тулгамдсан асуудал нь үер усны аюул болоод байна. Гэсэн ч хотын удирдлагууд баруун зүүн эргэхгүй байх автозамын зохицуулалт, сургуулийн шинэ жилийн бэлтгэл ажил зэрэгтэй зууралдаад энэ талаар нэг үг, өгүүлбэр дуугарахгүй байгаа. Хэрэв үер усны аюул болвол жирийн иргэд, албан байгууллагууд эд материал, эрүүл мэнд амь насаараа хохирно. Тэдний өмнөөс хэн ч хариуцлага хүлээхгүй. Нэг талаараа муу ёрлож байгаа ч юм шиг. Гэхдээ амьдрал ахуй хэцүү, эдийн засгийн байдал сэргэмээр аядаж байгаа энэ үед бид болзошгүй аюулаас сэргийлэх нь зүйтэй. Цаг уурчид нэгэнтээ “Улаанбаатарт гурван өдөр бороо зүсэрч орвол их хэмжээний үер буух магадлал өндөр” гэдгийг хэлчихсэн байгаа. Гэтэл ойрын хэд хоног бороо шавшиж байна. Цаг агаарын мэдээллээс харахад цаашид ч орохоор байна. Тэгэхээр хамгаалах далан, үерийн ус зайлуулах байгууламж багатай нийслэл маань үерт урсаж л таарах уу. Хотын дарга аа.
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Ямар ч чадамж алгадаа энэ олгой толгойтод
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ: - Цусыг шингэлж, холестриныг бууруулна. - Тархи – Зүрхний судасны хатуурал нарийслыг /ишеми, инфаркт-шигдээс/ эрүүлжүүлнэ. - Тархи – Зүрхний цусан хангамж болон цусны эргэлтийг сайжруулна. - Даралт ба хуянг эрүүлжүүлнэ. - Бусад судасны бөглөрөл болон дахин харвалт зэргээс урьдчилан сэргийлнэ. НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан 100% байгалийн гаралтай эмийн бус эмчилгээний бүтээгдэхүүн юм. ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь: /1 сав/ 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх: /3 сав/ 720’000₮, УТАС: 96665038 Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглээрэй. Үүнд: 1. Холестрин 2. Триглицерид 3. HDL – Өндөр нягтралтай өөх тос 4. LDL – Бага нягтралтай өөх тос ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
HUUYU ENE MONGOLCHUUD CHINI YUUCH HIIJ CHADDAGGUIM BAINAA.HIIJ CHADDAGGAAR NI TER AMERIKUUDAAR NI HIILGEY
Туул Сэлбийн завсар ч мен гое доо.
Засмал замыг маш өндөр өртгөөр тавьдаг ч ус зайлуулах хоолой хийдэггүй. 90 оноос өмнө хотын төвийн замууд ийм хоолойтой байсан. Замын зураг төсөл хийдэг, зам барьж байгуулдаг, баталдаг хянадаг гээд бүх шатны байгууллага хүмүүсийн гаргасан алдаа нь их эрсдэл дагуулж байна даа.
Enkhbold Fargas buruutai. Monkhbsysr Fargas based buruutai. .
Эдгээр зовлон, болон үерт урсаж байгаа хотоо хүмүүсээ аврах талаар бодож сэтгээч. Эд гээр ажил бол цэвэр та бүхний хийх ажил анхаарах асуудал зүгээр байгаа 7 замыг боож хамаг, мөнгө цагаа дэмий юманд зарцуулж юм хийсэн дүр үзүүлж хамаг хүний дургүйг хүргэж байхаар байхаар
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
demii chalchih ard tymen,dendyy doroi!!!
бат-үүл гэгч мал өнгөрсөн 4 жил юугаа хийж, хуйхаа маажиж байсан юм болоо. Ядаж ус зайлуулах байгууламжийг сайжруулчихаад үлдсэнийг нь оффшоорддог байгаа даа. Хотын даргын нэр зүүчихээд хотыг урсгах төлөвлөгөө боловсруулж байждээ буурал өгөр чинь
бат-үүл юун ус зайлуулах, УБ-ыг урсгах зорилгоор Арслантай гүүрэн дээр Сэлбэ голд ус цутгах цутгамал нэмж байгуулах нэрээр 70 сая ₮-ийг хувьдаа завшиж, оффшоортоо нэмэрлэснийг төлүүлэх хэрэгтэй
Улаанбаатар урсах нь зов урсаасай байгаль заваарсан юмнуудыг газрын хорсноос нэг удаа арчдаг юм.Ходоо хун амьдраад болоод л байнна.Баас шээсэн дээрээ хорвоосон юмнуудыг 1967 оны уер болж суйруулэх хэрэгтэй
1967 биш 1966 онд болсон уер!Би 6 Настей жаахан банди байсанч сайн санаж байна.120мянгатын байрууд 1 давхартаа бараг тулж байсан байх.Манай хамаатангууд 120д байдаг байсан,ус подисонд ороод ирсэн гээдл уулга алдаад ярьдаг байлаа.Манай 40 мянгатад ус ойртоогуй Харин Туулын эргээр зусаж байсан айлууд хуу татагдсан
Нээрээ тэр уерээр чинь нилээд олон айл нэр хоронгоо алдсан гэсэншуу
Ус зайлуулах хоолой "Дренажный систем" байхгуй хот байтугай энгийн жижгхэн тосгонч европод байхгуй!Дренажный ус хотын гудамж зам болгоноос зайлуулж хотоос гаргадаг коллектор УБд барьж байгуулахгуй 21-р зуунд монго харамлаад суугаа бол уерт автаж хичнээн один зуунн-мянган хуний амь нас,эд хоронгийг усанд алдахаа хулээгээд сууж байцгаа!
Дренажный системгуй хот байтугай жирийн хувийн байшин эдлэн газар европын альч улсад барьдаггуй. Ялангуяа подвалтай байшин барьж байгаа хун юуны омно байшингийнхаа фундаментыг ухахдаа эхлээд доогуурнь ус зайлуулах хана дагасан дренажны хоолойг геотекстилд хайргатай хамт ороож тавьдаг дараань дахин хайрга дээрнь асгаж тэгшлээд дээрээснь байшингийнхаа фундаментыг тавьна .Дренажны хоолойгоо дараань дренажный колодец буюу худаг нухтэй холбож усаа цуглуулаад дараань тэр худагнаасаа газрынхаа рельефийг дагуулан усаа зайлуулах коллектор хоолой ухаж холбодог.Ингэж байж эдлэн газраа,байшингаа уснаас хамгаалдаг
91.77.243.121 Я знал ты Бурят или Русский! Европ болох гэж ядацгаадаг Оросууд л Дэлхийд ганцаараа Европоор жишээ татдаг.Ха ха Америк одоо Англи тэгээд Хятад Япон Солонгост Европоор жишээ татвал зайлуул өвчтэй юм байна гэж дүгнэцгээнэ.Яагаад гэвэл Дэлхий Болгар Польш Румын Албани Украинчуудын Европ биш Америк Англи Герман ертөнц одоо Дэлхийд техник технологиор тэргүүлж улс төр эдийн засгаар Европ гөлөгийг тэжээж байгааг мэддэг.Азийг үзэн ядаж Африкийг тахидаг шовинист Оросууд Европчуудаа Европчууд.Хэ хэ Болгарчууд шиг!
Чи нээрээ ядаргаатай нэг хэлсэн тэнэг угээ тум бум дахин маань мэгзэм шиг бувтнаад явдаг ямарч эдгэрэх найдваргуй тахианы чинээ тархиндээ тэмээний чинээ ео-еотой ШарХадны монхийн сахиул байх хувь заяатай нус жонхуу шиг наалдаад салдаггуй ,хаалгаар хоогоод гаргахаар цонхоор авираад ороод ирдэг,ядаргаатай цохиод унагчихаас оор арга улдээдэггуй оюуны хомсдолтой амьтаншд.Чи хэзээ хаана тов халхын цэвэрээс цэвэр тунгалаг ариун Халх аялгуугаар ярьж бичдэг онин болон том нудтэй оросуудыг олж хараав?Би чам шиг ходооний сайртай матар биш,40мянгатад торж оссон нэртэй аавын хуу.Чиний тэр очиж узээгуй сур бадарган яриад байгаа европ тивийг чинь ахнь хар багаасаа хондлон гулд туулсан ,оноодрийн хувьд Герман улсын иргэншилтэй Шенгенд амьдардаг юм узэж нуд тайлсан даруухан нэгэн.Чам шиг худлаа довчигнож оросуудыг муулж шал тэнэг тархиндаа шингэж дугнэсэн ухаан муутай хагас галзуу хуний сэтгэгдэл чамаас оор хэндч сонирхолгуй!Би оороо оросуудад бас дургуй хумуусийн тоонд ордог,яагаад гэвэл би оросуудын сайн муу талыг дэндуу сайн мэддэг.Гэхдээ чиний наад бичээд байгаа ямарч авцалдаагуй шизотой юмнуудыг чинь уншихаар ардчлал ,интернет, тэгш эрх энэ тэр бол цензургуй байдагаас болж галзуу хуний одрийн тэмдэглэлийн нэг суга татсан хуудсыг уншсан мэт сэтгэгдэл тордгийг чи оороо бол ойлгодоггуйл ухаан муутай даун байгаа байхгуй юу!
Бас л Европ,Европ чанар гэж Оросууд шигээ ярьсан хэвээрээ.Оросоор ярьцгааж бие биендээ боловсролтойгоо гайхуулдаг байсан та нар засал авахгүй.
oros terguutei aguu ih tsagaan aristnuudad mergeye arii aristan hezeed uhaan iluu
тэнэгтээд бай чи !Япон солонгос хятад гээд чиний наад цагаан арьстангуудыг модноос буугаагуй сармагчин байхаднь аль хэдийн нийгмийн иргэншил бий болгоод уйлдвэрлэл,барилга байгууламж газар тариалан эрхлээд зохион байгуулалттай амьдарч байсан оноодорч компьютер сансарын технологийн эрэнд тэднээс дутахгуй харинч илуу хурдацтай хогжиж байгааг олж харах тэнхээ чамд алга уу?