“Алтан Дорнод Монгол” компани гал унтраахад хандив өргөлөө

Нийтэлсэн: 2017-07-16 15:26:36

Төв аймгийн Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр зэрэг сумдад гарсан гал түймрийг унтраах ажиллагаа үргэлжилсээр байна.
 
Эх орны минь нэгээхэн хэсэг болсон үзэсгэлэнт байгаль ийн шатаж байгаад харууссан хүмүүс сошиал ертөнцөөр аян өрнүүлэн, өчигдөр л гэхэд сайн дурын 200-гаад залуус хүнс, ус, хувцас хэрэглэлээ базаан Батсүмбэрийн зүг хөдөлсөн билээ.
 
Зөвхөн хувь хүмүүс гэлтгүй үндэсний компаниуд энэхүү аянд сэтгэл зүрхээрээ нэгдэж сэтгэл санааны болон, эдийн засгийн хувьд тусламжын гараа сунгаж эхлээд байгааг дуулгахад таатай байна.
 
Үндэсний уул уурхайн томоохон компани “Алтан Дорнод Монгол” ХХК ОБЕГ-ын дансанд гал түймрийг унтраахад зориулан арван сая төгрөг хандивласнаа олон нийтэд мэдээллээ. Тус компанийн удирдлагууд үндэсний бусад компаниудыг нийгмийн хариуцлагаа ухамсарлан эх орноо галын аюулаас түргэн аврах аянд нэгдэж, тусламж дэмжлэг үзүүлэхийг уриаллаа.
 
Эх оронч үзэл  гэдэг хий хоосон цээжээ дэлдэх бус, эх дэлхийтэйгээ зөв зохистой харьцах, наад зах нь хогоо хаяхгүй байхаас эхэлдэг гэдгийг хүн бүр дор бүрнээ ухамсарлавал зохилтой.
 
СУРТАЛЧИЛГАА :

5 сэтгэгдэл харуулж байна        

  1. хүрэн нүүрс шиг бороо ,цас орсоны дараа окисление болж өөрөө шатаалт болохгүй, монголд оронд гарч байгаа ойн түймэр бол зөвхөн ойд гал түлж түлсэн галаа үнтараагүйгээс болж ойн түймэрийн эх үүсвэр г болж байна

    Зочин, 2017-07-16 16:50:54, 203.91.117.8Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Алтан Дорнод Монгол сайн үйлс өрнүүлжээ.

    Зочин, 2017-07-16 16:52:05, 202.131.228.234Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. ЗАЛУУЧУУДАА??? ОЙД ЗУГААЛАХДАА ЭХ ОРОНОО БҮҮ ГАЛДАН ШАТАА ТҮЛСЭН ГАЛАА БҮРЭН УНТАРААЖ СУР ГАЛДАН ШАТААЧИХААД ӨӨРСДӨӨ БҮҮ ЗУГАТАЖ АРИЛ ТАВЬСАН ГАЛАА УНТАРААХ МЭДЭЭГ ХОЛБОГДОХ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ГАЗАРТ ХЭЛ ДАМЖҮҮЛ

    Зочин, 2017-07-16 16:57:23, 203.91.117.8Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. sain baina gehdee neg bichlegiig say dollaraar unelj abiya gedeg baij uls ornoo shataj baihad neg say arai l bishee.

    unenii ereld, 2017-07-16 17:16:19, 202.5.196.171Хариу бичих

  8. 1 say bish 10say bn shuu dee

    Rossy, 2017-07-16 18:14:41, 112.72.8.243

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: