Н.Энхбаяр: С.Ганбаатарыг дэмжиж ард түмэн анхны ялалтаа байгуулъя

Нийтэлсэн: 2017-06-16 14:53:22

МАХН-аас 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Ганбаатар Төв аймгийн иргэд сонгогчидтой уулзсан юм. Түүнтэй хамт Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр очиж ард иргэдэд хандад үг хэллээ. Энэ үеэр Төв аймгийн иргэд сонгогчид Н.Энхбаярыг оросын өрийг 98 хувь тэглэж, эх орон даяар мянганы зам татсан хэмээн уухайлан хүлээж авсан юм.
 
 
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр хэлсэн үгэндээ  “Та бүхний бодол, сонголт мэргэн байхын тулд бид санаа бодлоо хуваалцахаар хүндэтгэж ирлээ. Улс орны эдийн засаг нийгмийн амьдрал хүнд байна. Та бидний төлөх ёстой гэж цаасан дээр бичигдэж тамга нь дарагдаж гарын үсэг зурсан  өр нэг хүнд 20 сая төгрөг оногдож байна. Бяцхан хүүхдүүд,ахмадууд, залуус бүгд 20 сая төгрөг төлөх болчихжээ. Та бидний дэмжлэгээр төр засгийн эрхэнд гарсан хүмүүс гаднаас авсан зээл тусламжаар олигтой хийж бүтээсэн зүйлгүй ихэнхийг нь оффшор дансанд нуучихжээ. Хулгайлсан мөнгөө гадаадад байгаа нууц банкны дансанд өөрийнхөө болон өөр аль нэг хүний нэр дээр нууж тэр мөнгөөрөө тансаглахыг оффшор данс гэж хэлж байгаа юм. Энэ бол та бидний нэрийг барьж авсан олон тэрбум ам.доллараас хулгайлсан мөнгө шүү. Та бидний төлсөн татвараас тэр мөнгийг хулгайлж байгаад гадаадад өрөө төлөх юм байна. Харин Монголд орж ирсэн мөнгийг өөрсдөө авч байна. Оффшорт мөнгө байсан цагт Монголын байдал дээрдэхгүй. МАН, АН-ынхан тэр мөнгийг авчрахгүй. Улам цааш нь далд хийнэ. Тиймээс МАН, АН-ынхан мөнгөө оффшор улам баттай нуухын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа юм. Энэ ялгааг л та бүхэн ойлгож сонголтоо зөв хийх хэрэгтэй. Харин МАХН-аас нэр дэвшсэн Сайнхүүгийн Ганбаатарын хамгийн эхэнд амлаж байгаа зүйл бол оффшорт байгаа мөнгийг Монголдоо авчирч өрийг ард түмнээр төлүүлэхгүйгээр дарна.
 
Та бүхэн урд урдны сонгуулиудад идэвхтэй оролцож, МАН, АН-ын өгсөн амлалтуудад итгэж саналаа харамгүй өгсөн. Хэн нэгнийг муулах биш иргэдийн саналыг авахдаа юу гэж амласныг санацгаая. Цалин нэмнэ, тэтгэвэр нэмнэ гэж амлаж байсныг бүгд санаж байгаа байх. Цалин, тэтгэвэр нэмэгдсэн хүн байна уу гэж асуухад Өвөрхангай аймагт нэг хүн гараа өгсөн. Бусад аймгуудад нэг ч хүн  байгаагүй. Тэтгэвэрийн насыг нэмж, нэмэгдсэн татварыг та бид төлж эхэлж байна.
 
Ард түмнээсээ авдаг, дарамталдаг мөртлөө амьдралыг засах амлалтаа биелүүлдэггүй ийм л жишиг сүүлийн найман жил тогтчихлоо. МАНАН үүсчихээр нэгнээ хянадаг зүйлгүй болсон. Хуйвалдсан учраас Оюутолгойн гэрээ ашиггүй хийгдэж, сонгууль луйварддаг болсон. МАН, АН хуйвалдаж байгаа учраас амлалтаа хэрэгжүүлэхгүй, өр авлага зээл их хэмжээгээр үүсч байна. Нэгнээ хянаж, шалгахгүй болчихлоо. Гэхдээ ард түмэн тэнэг биш. Эх орончид, шударга ёсыг хүсдэг хүмүүс алга болоогүй. Ард түмний дуудлагаар МАН, АН-ыг хянах боломж байна. Тэр бол МАХН. Манай нам намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхээр санал нэгдсэн ч МАН, АН-ынхан намайг дэмждэг ард түмнээс айгаад намайг дэвшүүлсэнгүй. Янз бүрийн хууль бус шалтгаанаар намайг дэвшүүлээгүй. 600 цагдаа намайг баривчилж Төв аймгийн шоронд авчирч байсан. Шөнөжингөө ноцолдсоор байгаад миний хоёр гарын шөрмөсийг тасалсан. Хоолойг боож ухаан алдалдуулсан. Би монголын ард түмний намайг гэсэн тэр их сэтгэлийг мэдэрсэн учраас хатуу бүхнийг тэсч үлдсэн. Энэ шударга бусын эсрэг тэмцэж Төв аймгийн шоронд өлсгөлөн зарласан. Ард түмний ачаар, дэмжлэгээр хамгийн том албан тушаалыг хашиж үзсэн учраас өөр зүйл хэрэггүй, айх зүйлгүй, ард түмэндээ өртэй учраас үхэн үхтлээ тэмцэнэ хэмээн өлсгөлөн зарлаж тэмцсэн. Тэр үед дээрээс өгсөн тушаал журам гээд өдөрт гурван удаа хоол оруулж ирж үнэртүүлдэг байсан. Намайг үхүүлчихгүйн тулд. Олон ээжүүд миний төлөө сүү өргөж залбирч байсан учраас би тэсч үлдсэн.
 
Гэхдээ тэмцэл дуусаагүй. Дөнгөж эхэлж байна. Бүгдээрээ тэмцэлдээ анхны ялалтаа байгуулъя. МАН, АН-ыг хянах Сайнхүүгийн Ганбаатарыг дэмжиж Монгол төрийн Ерөнхийлөгчөөр сонгоё гэж та бүхэндээ уриалж байна.
 
 
 
2012 онд намайг боловсролгүй гээд сонгуульд оролцуулаагүй. Би их өрийг тэглэхээр Путин ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийж байхад миний боловсролыг голоогүй. Ерөнхийлөгчийн сонгуульд намайг хүмүүжилгүй гээд оруулаагүй. Байгалийн баялгийн ард түмэнд өгч оффшорын мөнгийг буцааж авчиръя гэсэн учраас намайг хүмүүжилгүй гэсэн. Гэхдээ би эх оронч. С.Ганбаатарыг маань боловсролгүй, хүмүүжилгүй гэж доромжилж магадгүй. Гэхдээ С.Ганбаатар эх оронч. Монголд эх оронч хүн ус агаар мэт үгүйлэгдэж, ард түмэн хүсч байна. Гэвч эх орончдыг нухчин дарахыг оролдож байна. Монголчууд зоригтон баатруудын нутаг шүү. Та бүхэн зүрх сэтгэлийнхээ дуудлагаар зоригтой сонголт хийгээрэй. Бидэнд оффшор нуусан мөнгө, луйвардаад авсан өмч байхгүй учраас ард түмний өмнө нүүр бардам зогсч байна. Өрсөлдөгчид нь хэдэн тэрбум төгрөгөөр булан бүр зургаа тавьсан байна. С.Ганбаатарт мөнгө байхгүй учраас цөөхөн байгаа. Гэхдээ ард түмний сэтгэлд С.Ганбаатарын зураг, дүр нь байгаа. С.Ганбаатарын зураг гудамжинд зураг нь ч байхгүй ч ард түмний сэтгэлд байгаа шүү монголчуудаа. С.Ганбаатар ялбал монголчууд та бүхэн ялах болно. Баруун аймгуудаар явахад хүмүүс хэлээрэй гэж байна. Юу вэ гэвэл, энэ удаад 20 мянган төгрөгөнд, эд бараанд худалдагдахгүй, худал амлалтад итгэхгүй шүү. МАН, АН-аас өөр сонголт хийе. С.Ганбаатарыг дэмжиж ард түмэн анхны ялалтаа байгуулъя гэж бусад аймгуудад ард түмэнд, Монгол даяар нь хэлж өгөөрэй гэж захьсан” гэлээ.    
 
МАХН-ын сонгуулийн штаб
СУРТАЛЧИЛГАА :

25 сэтгэгдэл харуулж байна        

  1. Enkhbayariig songuuld ursulduulsen bol nogoon gerleer garah bsiin, daanch ter bolomjiig ugsunguidee

    Cg, 2017-06-16 16:44:55, 178.39.249.74Хариу бичих

  2. ацны чинь ногоон гэж Улаан гэрлээр гацах байсан!! Яасан ханаж цадахаа мэддэггүй, Өш хонзондоо баригдсан Лүд гэхээрээ ийм байдаг байнаа???

    Зочин, 2017-06-18 01:10:11, 66.181.187.194

    Elbegdorj sig es sanadag hylgaich luibarchin bna uu?Enhbayart tiim sanaa negch baihgyi ter bol yum yzej nyd tailsan jinhene bolobsorch gyizqsen hyn!eneegiin teneg Mongolchyyd nertei malnyydad muu haragdaj boloh yum ta nargyigeer ter hyn yabj chadna!ychir ni ta nart hyniig oilgoh ninjin setgel yyjyy yhaan daanch alga daa!yag ergyy teneg Elbegdorj sigee baramnyyd bna!bolobsorson hyngedeg bol sasinaan meddeg tyynd orolozoj orchyylga hiideg hyniig heldeg,terbeer delhiin songodoguudaas jinhene eh heldeer ni ynsdag zoriin ganch hyn!Elbegdorj chadah yy?ta nariin mandyylaad baisan ludnuud hen ni chadahgyi !!!tiim baij?Ludnuud ee!hyniig muu byy hel!ta nart ylam l yiliin yriin ertlees irne!

    chi byy hyz!!!!, 2017-06-19 00:54:58, 37.58.182.139

    Таны нэр:

    Тайлбар:

  3. МАХН сайн сорог хучин болж толовшиж чадсангуй дээ АН тай засагт хамтарсан учраас онгорсон 4 жилийн бух алдаа гажуудлыг хуваалцах естой биш уу Гишууд нь албан тушаалд оччихоод дуугуй болчихсон доо Монголбанкны гажуудал бондын буруу. Зарцуулалт гэж шуумжлээд мэдэгдэл хийгээд хамтрахаас татгалзах естой ш дээ бие даасан улс торийн нам юм бол Элбэгдоржийг еронхийлогч болоход МАХН л Батэрдэнийн саналыг хувааж тусалсан Одоо бас Баттулгын саналыг хувааж МАНАН гийн оор нэг хун М Энхболдод тусалж байна Яаманд ч ажилж узээгуй Ганбаатар еронхийлогч хийх уу

    Зочин, 2017-06-16 16:45:05, 182.160.33.31Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Монголын толоо нам МАХН монгол улсын гурав дахь еронхийлогч н Энхбаяр торд Маш их номор нолоо узуулэх хун дээ с ганбаатар т санлаа огоорой нийт монголчууд аа!!!!! Ман Ан худлаа ярихаас оор ач тус байхгуй 7-н торолийн татвар нэмсэн 60н тэрбум Ил тод Болсон 90-н минут бурэн зураглал оффшор Хаус гээд их нотой ноцтой нам ман шд ! Ан баттулга ч хулгаач томор зам нэрээр их монго идсэн шд ! Хуу нь Хар тамхичин авгайн гадаад хун хэзээч ийм хулгаачид монгол торийг БАРИХ эрх байхгуй С ГАНБААТАР т санлаа огье !!!!! Оорчилогдон Энэ хулгаачид айж байгаа тэр тусам дэмжээрэй монголчуудаа!!!!!

    Зочин, 2017-06-16 17:24:49, 66.181.179.107Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. 100/ хувь с ганбаатар нэр цэвэр хун ард тумэнийг Маш сайн мэднэ оор шуу! Ман Ан оорсдийн ашигийн толоо НАМУУД 26 н жил ман Ан д хулихдуулж одий хурлээ одоо Болсон эх орон ур хуухэдээ бодох Болсон шуу!

    Зочин, 2017-06-16 17:28:51, 66.181.179.107Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. МАХН арай л үлбэгэр байна.

    Зочин, 2017-06-16 17:51:12, 103.10.22.36Хариу бичих

  10. Ганбаатар ялахгуйгээ мэдэж байгаа Харин санал хувааж авах нь тууний ид шид!

    Зочин, 2017-06-17 08:28:55, 202.9.40.90

    Таны нэр:

    Тайлбар:

  11. Ганбаатар улсын тэргүүн болно доо би бол итгэлтэйл бга

    Зочин, 2017-06-16 18:27:50, 202.70.46.211Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Ганбаатараас өөр сонголт яадарсан ард түмэнд байхгүй !!! Ганбаатар болон МАХН Монголын ард түмний итгэл болон ирээдүйг дааж чадна гэдэгт гүнээ итгэж байгаа шүү !!! Монголын минь бүрэн эрхт тусгаар тогтнол аюулгүй байдал өнгөрсөн цаг хугацаанд МАХН үйл хэрэгт батжиж ирсэн одоо Монгол улсын минь бүрэн эрхт тусгаар тогтнол аюулгүй байдалын баталгаа болон ирээдүйг авч явах нам бол зөвхөн МАХН авч явна гэж бий бүрэн итгэлтэй байдаг !!!

    Зочин , 2017-06-16 20:22:28, 202.9.42.241Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Ганбаатараас өөр сонголт яадарсан ард түмэн бидэнд байхгүй !!! Ганбаатар болон МАХН Монголын ард түмний итгэл болон ирээдүйг дааж чадна гэдэгт гүнээ итгэж байгаа шүү !!! Монголын минь бүрэн эрхт тусгаар тогтнол аюулгүй байдал өнгөрсөн цаг хугацаанд МАХН үйл хэрэгт батжиж ирсэн 1990 хүртэл. Үүнээс хойш 27 жилийн хугацаанд Монгол улсын тусгаар тогтнол маш их эмзэг болсон үүний нэг баталгаа бол Монгол улсын иргэд эх орноосоо дүрвэж оронд нь хятад иргэд маш ихээр ирж ажиллаж сууршиж эхэлсэн гэж захын хүн мэддэг болсон шүү дээ !!! Эдгээр хятад иргэд Монгол улсын төрийн цагдааг бөөнөөрөө нийлж зоддог болсон шүү дээ !!! Одоо болон ирээдүйд Монгол улсын минь бүрэн эрхт тусгаар тогтнол аюулгүй байдалын баталгаа болон ирээдүйг авч явах нам бол зөвхөн МАХН авч явна гэж бий бүрэн итгэлтэй байдаг !!!

    Зочин, 2017-06-16 20:35:06, 202.9.42.241Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

  17. хөөе энэ 202.9.42.241 дугаар чинь МАН ын байранд байдаг юм байна. Сөрөг тагнуул уу? чи. Долдой. Ганбаатар гаргаж болохгүй. Энхбаяр өшөө авч эхэлнэ. Энхболд бараг ялчихлаа даа. Энхболд 47,9 хувь, Баттулга 34,3 хувь, Ганбаатар 18 хувийн санал авна. Харж байгаарай. Хэрвээ Ганбаатар өрсөлдөөгүй бол Баттулга ялах байсан.

    Зочин, 2017-06-16 21:25:11, 202.9.40.28Хариу бичих

  18. энхбаяр хэнээс өсөөгөө авах юм ард түмнээс авахгүй нь тодорхой элбэг баяр оос л авбал авах байх да

    Зочин, 2017-06-17 09:25:46, 122.201.24.235

    Hamgiin bolovsrolgui hogiin buzar luivarchin ni 4-r amgiin bolovsroltoi tuvd karmaanii hulgaich janhuu battulga sh dee!!!

    Зочин, 2017-06-17 11:25:32, 66.181.178.57

    Таны нэр:

    Тайлбар:

  19. С ГАНБААТАРТ АМЖИЛТ ЯЛАЛТ САНСАН БҮХЭН ЧИН СААДГҮЙ БҮТЭЖ МОНГОЛЧУУД ДЭМЖИЖ БАЙГАА АМЖИЛТ ЯЛАЛТ ЧИНИЙХ ШҮҮ ГЭЖ ЕРӨӨЖ БАЙНА МАХН ЯЛНА ЯЛНА

    МАХН ЯЛНА ЯЛНА, 2017-06-16 22:34:43, 66.181.179.107Хариу бичих

  20. Таны нэр:

    Тайлбар:

  21. МАН 60Н ТЭРБУМ АН ХҮҮН ХАР ТАМХИЧИН АВГАЙН ГАДААД БОЛИЖ ҮЗ МАНАН БАЙГАА ЦАГТ НАР ГАРАХГҮЙ МАНАН УСТАЖ БАЙЖ НАР МАНДАН МОНГОЛЧУУДАА С ГАНБААТАРАА ДЭМЖЭЭРЭЙ АМЖИЛТ

    Зочин, 2017-06-16 22:36:54, 66.181.179.107Хариу бичих

  22. Таны нэр:

    Тайлбар:

  23. ЭНХБЯРТ бол 2-гараа өргөнө ПИНШҮҮД бол маи чи далд ор

    Зочин, 2017-06-17 04:01:18, 202.179.31.44Хариу бичих

  24. chi jinxene medrel xainag ortom bna.

    Зочин, 2017-06-18 08:02:52, 202.9.41.168

    Таны нэр:

    Тайлбар:

  25. Mongol hun mon l yum bol bi manai ger bol ganbaatariig songono ner zever hudal hulgai hiigeegui mongol hun buhnii husen huleesen songolt bol Ganbaatar jinhene ARD tumnii songolt mongoliin jiriin ARD tumnii zurh setgeleer heden togrog ogson ch Ganbaagaa songono hemeen us nutgiinhaa mi ARD olon yarilzaj bairiig mon olon udaa olon gazar sonsloo bayarllaa Mongolchuudaa bid zov songoltoo hiij

    Зочин, 2017-06-17 13:17:31, 46.125.249.97Хариу бичих

  26. Таны нэр:

    Тайлбар:

  27. GANBAATARIIG DEMJINEE

    Зочин, 2017-06-17 18:24:28, 202.9.41.233Хариу бичих

  28. Таны нэр:

    Тайлбар:

  29. MANAN aas zalhaj bn shu .gambaag demjeed uzdiimuu gsn bodoktoi l bolchood bn

    Зочин, 2017-06-17 20:24:46, 202.9.41.46Хариу бичих

  30. Таны нэр:

    Тайлбар:

  31. С ГАНБААТАР ШУДАРГА ХҮН ШҮҮ АРД ТҮМЭН ТЭР ТУСАМ ДЭМЖЭЭД ӨГ ЭНЭ ХУЛГААЧИДИЙН ШЭЭСИЙГ ГООЖУУЛАХ ЦАГ НЬ БОЛСОН ШҮҮ ЭНЭ ЧИГТЭЙ ЯВБАЛ МОНГОЛ БУДАА 60Н ТЭРБУМ ЭНХБОЛД БАЯР ЭЛБЭГДОРЖ ЛУЙВАРЧИД УЛАМ БАЯРЛАН ШҮҮ АРД ТҮМЭНИЙГ ТОХУУРХАН МАЛУУ ГЭЖ БОДНО ХЭЗЭЭД БИД ТОМ ХЭВЭЭРЛ БАЙХ ЕСТОЙ ГЭСЭН БАЙР СУУЬТАЙЛ БАЙХ БОЛНО ЭНЭ НОХОДИЙГ БАЯРЛУУЛАХ ЕСГҮЙ ШОРОНД БАЙХ ХУЛГААЧИД ШҮҮ ЯС ЮМАН ДЭЭР АРД ТҮМЭН УХААНТАЙ БАЙМААР БАЙНА ШҮҮ ЭХ ОРОНГҮЙ БОЛОХ ЭНҮҮХЭНД ШҮҮ

    Зочин, 2017-06-18 00:33:06, 103.229.122.93Хариу бичих

  32. Таны нэр:

    Тайлбар:

  33. Нэг айхтар цусны шинжээч цуурдаг хүн энхболдыг буян жагаа, энхсайхан, жүжигчин одончимэг гээд л монголын бүх дотор гаралтай улсууд дэмжиж байна. гаднаас бээжин дэмжиж байна. Ийм байхад гарахгүй яаадаг юм гээд л цовхчоод байна.

    Зочин, 2017-06-18 12:45:28, 103.229.123.211Хариу бичих

  34. Таны нэр:

    Тайлбар:

  35. Мүүний мөнгөөр угжиж сурсан Ганбаатарыг шоронд хийхэд ч багадна.

    Зочин, 2017-06-18 13:31:20, 103.10.22.36Хариу бичих

  36. Таны нэр:

    Тайлбар:

  37. Ганбаатарт 50 сая огчих Монгол олдсонгуй юу?

    Зочин, 2017-06-18 23:19:44, 202.9.41.158Хариу бичих

  38. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: