Дорноговьчууд төмөр хүн БАБО-г хайж байна

Нийтэлсэн: 2017-06-16 09:57:48

Дорноговь аймгийн Сайншанд хотын арын дэнж буюу докторын хөтлийн засмал замын хажууд  байрлах унадаг дугуй унасан төмөр хүн БАБО алга болжээ. 2016 онд докторын хөтлөөс урагш Сайншандын дөрвөн замын уулзвар хүртэлх замд орон нутгийн 595 орчим сая төгрөгийн хөрөнгөөр унадаг дугуйн замын тохижилтын ажлыг "Борхойн зам" ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгсөн байдаг.
 
Дээрх компани  унадаг дугуйн замыг бүтээсэн багаж хэрэгслээ ашиглаж энэхүү төмөр хүний хөшөөг бүтээж байсан бөгөөд Сайншандын дугуйчид  төмөр хөшөөг ихэд билгэдэн “БАБО” хэмээх нэрийг хайрласан.
 
Гэтэл дугуйчдын  анхны дурсгалт хөшөө болсон “БАБО”  одоогоос олон сарын өмнө  хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Сайншанд хотын идэвхтэй, санаачилгатай иргэд болох Д.Мөнхцогт, Д.Энхээ нарын залуус БАБО-гоо хайж сураг тавьж, эргүүлэн байрлуулахыг хүсэж байна.
 
 
Х.Эрдэнэбулган
СУРТАЛЧИЛГАА :

9 сэтгэгдэл харуулж байна        

  1. Олон сарын өмнө алга болсон бол их хол явж дээ,хойшоо явсан бол одоо бараг Мосогва дөхөж яваа биз,урагшаа явсан бол Тяньжин орцон цаашаа Синга орох бирвааз хүлээгээд байж байгаа биз,олон сар алга болчоод ганц ил захидал явуулчихгүй,БАБО нээрээ онцгүй байна шүү

    Зочин, 2017-06-16 12:39:36, 24.130.115.88Хариу бичих

  2. БАБО нээрээ мөн ч удаан явж байнаа. Одоо буцах цаг нь болсон бишүү

    зочин, 2017-06-16 15:56:46, 202.179.6.110

    Таны нэр:

    Тайлбар:

  3. Дугуйндаа сэлбэг эрчихсэн эрээнд явж бна лээ

    Барс, 2017-06-16 13:06:06, 109.30.223.117Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Shunahai neg ny tumuriin hayagdal bolgood mungiig abaad ideed duusaa biz. Ezeniig iy oloj hohiroliig tuluuleh heregtei. Saihan uran buteel haramsmaar yum.

    zochin, 2017-06-16 18:19:23, 37.220.133.161Хариу бичих

  6. Таны нэр:

    Тайлбар:

  7. Өө энэ үү? нэгэн төрөөс төрсөн тэрбумтаны хашаанд зоочихсон байсан гэж 7 буудлын Дулам эмээ ярьж байсан. Дулам гуай л мэднэ.

    Зочин, 2017-06-16 21:19:15, 202.9.40.28Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Дорноговийн ард түмэн хөөрхий.Өнгөрсөн 4 жилд АН-ын аймгийн дарга нар олон чанаргүй ажил хийж ард иргэдээ доромжтлсоны нэг жишээиэнэ зам гэгч.Сонгуулийн өмнөхөн яарч сандран төсвийн мөнгийг хулгай хийсэн нэг төсөл нь доо.Ганхуяг,Батбаяр,Галбадрах гэсэн хэдэн хулгайч хүмүүс байсан.Одоо ичихгүй 20 оны сонгуулийг зүүдлээд л хулгайлсан мөнгөө үрэн таран хийж ядаад л явна даа.Хүний нүд хуурсан олон ажил хийсн дээ.Дорноговьчууд мээхгүй биш мэдэж байгаа шүү дээ.

    Гочоо, 2017-06-17 00:05:08, 202.179.31.49Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Нээрэн АН-ын энэ хуучин дарга нар "юм хийгээд өгөхөөр Дорноговьчууд эвдээд байх юм бана"гэж ард иргэдийг буруутгаж чанаргүй хийж их мөнгө унагааж хумсалсанаа цагаатгаж явдаг гэсэн.

    Баяраа, 2017-06-17 00:08:17, 202.179.31.49Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. Timur Hun hurtel zugtaagaad yavchihiig bodohod mongold amidral hetsuudjee!

    Ganaa, 2017-06-17 01:26:40, 86.16.255.77Хариу бичих

  14. Том респект

    Зочин, 2017-06-17 01:44:10, 24.130.115.88

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: