Үндсэн орд нь 9-10 жил алт олборлох болон боловсруулах үйлдвэрлэл явуулахдаа Монгол Улсад 433.6 сая ам.долларын татвар, төлбөр, хураамж төлж 1000 орчим ажлын байрыг бий болгоно гэсэн тооцоотой Гацууртын ордын ашиглалтад шүүхийнхэн хориг тавьчихлаа. “Ноён уулаа аваръяа” хөдөлгөөнөөс Гацууртын орд дахь “Сентерра гоулд” компанийн эзэмшлийн дөрвөн лицензийг цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Шүүхээс нэхэмжлэлийг шийдтэл лицензийг хөдөлгөөнд оруулахыг түр хориглов. Үнэндээ Гацууртын ордыг шүүхийн шийдвэрээр ч бус улс төрийн нөлөөллөөр сейфнээс гаргаж чадахгүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгууль өнгөртөл орд ашиглалтыг эхлүүлэхгүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна.
Гацууртын ордыг олон нийтийн зүгээс эсэргүүцэж байгаа ч энэ ордыг хөдөлгөөнд оруулах ажил өнгөрсөн хугацаанд багагүй өрнөжээ. Ордыг ашиглавал Ноён уулан дахь түүх, соёлын дурсгалуудад нөлөөлнө гэсэн эмзэглэл олон нийтэд бий. Гэхдээ үүнээс дутахааргүй чухал асуудал нь хөрөнгө оруулалтын болон орд ашиглах гэрээ юм. Тэгвэл эдгээр гэрээг албан бусаар бэлэн болчихсон гэх мэдээлэл бий. Эдгээр гэрээнд ямар зүйл тусгасан, Монголын талд хэр ашигтай болов?
ОРД АШИГЛАХАД ХААЛТЫН САН БАЙГУУЛАХГҮЙ ГЭВ ҮҮ
Бидэнд олдсон мэдээллээр Гацууртын ордыг ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талд ашиггүй, нөгөө талд өгөөш болсон, судалгаа шинжилгээ муутай заалтууд олноор оржээ.
Уул уурхайн олборлолтын гэрээнд хаалтын сан гэж чухал заалт бий. Гэвч стратегийн хэмжээний ордыг ашиглах гэрээнд энэ тухай тусгаагүй мэдээлэл байна. Уурхайн ашиглалтын үйл ажиллагаа эхэлсэний дараа жилээс тухайн жилийн борлуулалтын орлогын тодорхой хувиар хаалтын сан байгуулж уг санг арвижуулан уурхай хаах бэлтгэл хангах талаар гэрээнд заавал тусгах ёстой.
Орд ашиглах гэрээнд нууцтай холбоотой асуудлууд ч олноор тусгагдсан нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байгаа тус ордын хувьд байж болохгүй асуудал. Тэгээд ч байгаль орчин, байгалийн баялгийг ашиглахтай холбоотой мэдээлэл хаалттай байх учиргүй. Монгол Улсын холбогдох хуулиар ч энэ тухай тусгасан заалтууд бий.
ЗАСГИЙН ГАЗРЫГ ЖИЖИГРҮҮЛСЭН ГЭРЭЭ
Хөрөнгө оруулалтын гэрээ. Энэ гэрээ бол Монгол Улсын хувьд хамгийн чухал гэрээ. Стратегийн ордыг ашиглахад Монгол Улсад ямар хөрөнгө оруулалт орох вэ, тэр нь хэр хэмжээтэй байх вэ гэдэг нь хүн бүрийн анхаарлын төвд байгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээг Монголын Засгийн газрыг төлөөлсөн томоохон албан тушаалтнууд зурах бол хөрөнгө оруулагчийг төлөөлж “Сентерра гоулд Монголиа” компанийнхан гарын үсэг зурахаар тусгасан гэх мэдээлэл байна. Энэ нь манай Засгийн газрыг жижигрүүлсэн, тэнцүү бус хуулийн этгээдүүдийн хоорондох гэрээ болохоор байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байна. Түүнчлэн “Сентерра гоулд Монголиа” компанид Гацууртын ордоос алт, мөнгө болон түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох онцгой эрх олгосон ч гэрээн дээр “ашигт малтмал олборлох” хэмээн ерөнхий заасныг учир мэдэх хүмүүс хэлж байна. Үүгээр бол 300 га талбайтай тус ордоос өөр төрлийн ашигт малтмал илэрсэн тохиолдолд компанийн мэдлийнх болж таарах нь.
Түүнээс гадна Монголын талын эзэмших хувь хэмжээ болох 34 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр оруулсан тухай заалт нь гэрээний төсөлд тодорхой бус, 34 хувийг орлох хэмжээний тусгай төлбөр болох зүйл байхгүй гэх хүмүүс ч байна.
Борлуулалтын орлогын 69 хувийг Монгол Улсын төсөвт төлөх төслийн тооцоо гарч байгаа гэх. Тооцооноос үзэхэд эрүүл мэнд, нийгмийн даатгал, нэмэгдсэн өртгийн татвар зэрэг төсвийн орлого бус шимтгэл төлөгчдийн дансанд орж, тэдний төлөө зарцуулагддаг, татвар төлөгч буцаан авдаг татварыг борлуулалтын орлого хэмээн томъёолсон тухай ч дуулдаж байна.
Үүнээс хамгийн чухал нь хөрөнгө оруулалтын зардал. Компаниуд хөрөнгө оруулалтын зардлыг өндөр тавьж ашгаа хүртдэг бичигдээгүй хууль манайд бий. Гацууртын орд ч үүнийг тойроогүй бололтой. Тухайлбал, эдүгээ Гацууртын ордод 52.6 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийсэн гэх тооцоо гарчээ. Гэвч өнөөг хүртэл ийм хэмжээний бүтээн байгуулалт тэнд өрнөсөн үү. Зөвхөн 52.6 тэрбум ч бус 190.4 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн гэх заалт ч гэрээнд цохиж яваа гэнэ. Үндэслэл, тооцоо муу гэхэд ийм эргэлзээтэй байж болох уу. Нэгэнт олон нийтэд зарлаж гарын үсэг зурагдаж баталгаажаагүй байгаа гэрээнд ил болгож болох баримтууд иймэрхүү байна. Зөвхөн эдгээр баримтаас л Гацууртын орд Монгол Улсад, Монголын ард түмэнд ашиг авчирч чадахгүй нь гэдэг нь тодорхой байна. Мэргэжлийн хүмүүс, холбогдох албаныхан эдгээр гэрээн дээрээ улам чамбайруулж улс эх орныхоо эрх ашгийг бодож байгаа гэдэгт л найдъя.
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Shoroon ordiihn 4 saya ton altyn mongoliin kompani ali hediinee olborlood avaad yavtsan ord gazar shuudee. Odoo undsen ordn uldsen hudlaa medeelel tsatsahaa bolioch. Undsen ordin ashiglah asuudal yarij bhad hudulguun gesen nertei reket chidiin shantaajil yavj bnsht
Бороогийн уурхай шиг хоёр гуравхан жил ухаж аваад алга болно. Үхсэний 9 жил. Тэнэг улстөрчид хахуулиа авч л байвал бусад нь хамаагүй гэж боддог байх
Хамаагуй боловсрол мэдлэггуй байж шуналаасаа болоод гадныханд дээрэлхуулж дууслаа.2дайнд монголчуудын шударгаар тулалдаж олсон баялгыг дайн ялагдсан гавяагуй юмнуудад алдаж дууслаа
“Сентерра гоулд Монголиа”-угаасаа луйварчин ,түрүүнд нь яалаа,даварсан хэрээ,заавал энэ хогтой зууралдаж яадаг юм,"хүчингүй"гээд л боллоо,даанч "худалдагдсан"түшмэлүүд тэгдэггүй,үүний цаана сү бадболд гай байгаа,шунал нь дуусдаггүй хог,уг нь эрүүл ухаанаар бол ямарч хүн луйварчингаас хол байдаг биздээ,ядахдаа зай барихыг хичээдэг,гэтэл энэ төр засаг тэгэхгүй байгаа юм,луйварчинч бага хэрэг рио тинто гэж алуурчинтай "найзалдаг",рио тинто анхнаасаа өөрт нь ажиллаж байсан\Испани дахь зэсийн орд\ Испанийн олон зуун уурхайчдыг буудаж алж байсан ердөө л амьдрах нөхцлөө сайжруулъя гэсний төлөө
Tvi ch xvrtehgvi.xeden yrbagch xylgaich nar xvrtex geed baij yadaj bga biz.ysnii yndarga gagnaasig zadalj bolxgvi ayul bolno.
Энэ асуудал чинь ухуулахгүйгээр шийдэгдсэн. Сентерра голд компани нь шүүх хурлаас шаардсан материалуудыг шүүгдэж байх явцдаа бүрдүүлж байсан. Өмнө нь бүрдүүлчихсэн байх ёстой материалуудыг бүрдүүлээгүй байсан нь тогтоогдчихсон шүү дэ. АН хахууль авчихаад өнгөрсөн 4 жилд ухуулах гээд чадаагүй юм.