М.Ганбаатар, Н.Батсүмбэрэл нар "Реформ -20" клуб байгуулжээ

Нийтэлсэн: 2017-03-15 12:55:00

Нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, тулгамдсан асуудлуудад эрэл шийдэл эрэлхийлэх зорилготойгоор Реформ-20 нэртэй клуб байгуулагджээ. Уг клубыг НИТХ-ын төлөөлөгч асан М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл нар байгуулсан байна.
 
Тус клуб нь үйл ажиллагаагаа уулзалт, лекц хэлбэрээр зохион байгуулах бөгөөд эхний зочноор нь УИХ-ын гишүүн, эдийн засагч Ц.Даваасүрэн оролцжээ. Эдийн засгийн өнөөгийн хямралын үндэс шалтгаан нь төрийн бодлогогүй алхам, буруу шийдвэр болохын зэрэгцээ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас төрийн нэр хүнд иргэдийн дунд унаж байгааг зочин онцолж байв.
 
 
Эдийн засгийг цөөхөн гэр бүл удирдах замаар төрийн хянах нөхцөл бүрдүүлж байгааг ч шүүмжилж, үүнийг таслах зогсоох, цаашлаад төрийн үйл ажиллагаанд иргэд олон түмний хяналт тавих, оролцоогоо бий болгох нөхцөлийг бүрдүүлэх, ил тод, шилэн болгох санаачлага гаргаж байгаагаа ч дуулгасан юм.
 
Реформ 20 клубээс долоо хоног бүр уулзалт хийх ба эдийн засаг, улс төр, нийгэм, олон улсын харилцаа, худалдаа, гадаад бодлого, хөдөөгийн хөгжил, хот төлөвлөлт, дэд бүтэц, хүнс, эрүүл мэнд болон хүн ам зүйн асуудлуудаар зочдыг урьж оролцуулах ажээ.
СУРТАЛЧИЛГАА :

3 сэтгэгдэл харуулж байна        

  1. Сайн байна, Сүмбээ их хүнлэг, юм боддог, зарчимч залуу шиг санагддаг

    Зочин, 2017-03-15 14:27:38, 202.9.41.213Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. Энэ По.Ганбаатар гэдэг чинь муугаа мэдэхгүй Догсом-ынхон гэсэн бүлэг байгуулж хүн заналхийлж байсан байх аа. Яасан нөгөө ДОГСОМ яасан бэ ха ха ха.......Иймэрхүү нөхдүүдийг хэн хөлсөлж байдаг юм бэ. МАН-ын хотын фракцын нөхөр шүү дээ.

    ДОГСОМ ха ха ха ...., 2017-03-15 14:41:19, 202.9.40.141Хариу бичих

  4. По ч будлиантай нь будлиантай л даа. Дуучин Агиймааг яаж байлаа, хэхэ. Гэхдээ одоо засарсан байх л гэж бодож байна шд

    Зочин, 2017-03-15 14:42:57, 202.9.41.213

    Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: