Дүү Түвшинцэнгэлдээ
Миний дүү Москва руу цэргийн сургуульд явлаа. Дэлхийд зэвсэгт хүчний хөгжлөөрөө гайхагддаг Оросод сурна гэдэг сайхан шүү. Байлдагчийн хармаанд генералын мөрдөс байдаг гэж орос цэргийн ерөөлийг дэвшүүлж,-Москвад очоод Алтан Кремлийн хажууд заавал зургаа авахуулаарай. Үүнийг бариулсан Монгол өвөг дээдсийнхээ сүнс хийморийг хөгжөөж бодол бэлчээгээрэй гээд захитал,- Хэхэхэ ах аа сүнс хөгжөөнө гээд юу яриад байна гээд дүү маань цагаахан инээж байна.
-Москва гэдэг чинь мушгиа гэсэн монгол үг. Монголчууд анх эзэлж авчхаад Москваг тойрон мушгиралдан урсах голыг Мушгиа гол гээд, модон хэрэмтэй жижиг хотыг нь амарчлан Мушгиа хот гэж нэрлэсэн юм. Энэ нь орос дуудлагаар Москва гэсэн нэршилт үүссэн юм. Орос хэлэнд москва гэсэн үгийн утга байдаггүй нь ийм юм. Москва хотын хамгийн нэрд гарсан гудамж нь Арбат. Аравт гэсэн монгол үг. Монгол аравтын нэг дарга амьдарч байсан. Тэр маш их баян байсан бөгөөд тэр гудамжиндаа худалдаа арилжаа цэцэглүүлэн хөгжүүлснээс алдаршсан юм.
Кремль гэдэг чинь хэрэм гэсэн монгол үг. Хана цайз гэсэн утга шүү дээ. Орос хэлэнд крем, кремль гэж буусан юм.
Монгол байхгүй байсан бол Москва босохгүй байсан.-Арай үгүй байлгүй дээ. Түүхийн хичээлд ингэж заадаггүй шүү дээ гээд дүү эргэлзэнгүй инээсээр...-Дүү минь дээ, манай түүхийн хичээлүүд орос школыг хуулсан одоо ч хэвээрээ... Оросууд үүнийг сануулах юуны дуртай байх вэ. Иймдээ ч социализмын үед түүхээ мэддэг монгол сэхээтнүүдийг хоморголон устгах эсвэл амыг нь үддэг байсан юм.
Өөрийн мэддэг нэгэн түүхийг хэлэхэд төрийн шагналт С.Дашдооров зохиолч маань залуудаа Москвагийн УтгаЗохиолын дээд сургуулиа төгсгөж чадалгүй хөөгдөж ирсэн юм. Түүнээс шалгалт авсан орос профессор багш нь түүний авъяас мэдлэгийг ихэд үнэлж, хаанаас ирснийг нь сонирхож л дээ. “Монголоос, говь нутгаас” гэхэд ойлгохгүй байхаар нь газрын зураг дээр “Энд байна”гээд зааж дээ.
-Аан энэ нэг элс цөл болсон харанхуй бүдүүлэг газар уу гээд орос профессор тоомжиргүй хэлж дээ, тэгэхээр нь- Модон муу Москвагаа Монгол морины төвөргөөнд шатаалгаж байснаа мартчих аа юу гээд шазруун хариулчихаж... Орос профессор минчийж улайгаад, харайгаад босоод ирэв.Сургуулийн захиргаандаа”Нэг бол намайг ажлаас чөлөөл нэг бол энэ монгол оюутанг явуул”гэсэн шаардлага тавьж хөөлгөсөн юм.
Дүү маань “Монголчууд Москваг довтолсон нь үнэн.Оросыг эзэлсэн нь ч үнэн. Харамсалтай нь энэ нь асар их уй гашуу, харгислал авчирсан гэж түүхэнд тэмдэглэсэн” гэсэн харцаар намайг үдсэн юм.
Би дүүгээ ойлгож байна. Би ч адилхан ийм түүх заалгасан.Бид түүхээ дутмаг судалсан иймээс бүрхэг байдаг нь үнэн ч гэлээ өөрийн хэмжээнд нэмж судалснаа хуваалцахыг хүссэн юм.
Өөрсдийн баялаг түүхээ мэдэж түүгээрээ бахархна гэдэг нь тусгаар тогтнолоо хайрлах эх оронч хүмүүжил олгох суурь болдог.Би өөрөө армийн бэлтгэл офицер. Цэрэг хунд биеийн бэлтгэлээс гадна сэтгэлзүйн бэлтгэл хамгийн чухал. Энэ нь эхорон ардтүмнийхээ ариун дагшин байдлын төлөө амь биеэ хайрлалгүй зориулахад бэлэн байна гэсэн үг.
Миний армид байх үед Монгол маань социалист системтэй байсан. Бид цэргүүддээ социалист системийг хамгаалах, дэлхийн энхтайвны төлөө тэмцэхэд зоригжуулсан улстөрийн суртал хийдэг байлаа.
Гэхдээ энэ нь үнэндээ ах дүүгийн найрамдалт ЗөвлөлтХолбоотУлсын (одоогийн Орос) төлөө байлаа. Армийн зохион байгуулалт,дүрэм журам бүхнийг ЗХУ-аас зааварлана бас зэвсэг техникээр хангана. Зөвлөлтийн армийн яруу алдар, нэртэй генерал жанжингуудын тухай заана, уншина, биширнэ. Оросхэл дэлхийн хэл болно гэж судалж, оросын дайны түүх үзэж, орос цэргийн байлдах урлагийг судалж байлаа. Манай шилдэг офицер генералууд бүгд Зөвлөлтөд сургууль төгссөн билээ.
Гэтэл энэ нь дундад зууны үед эсрэгээрээ байсныг сануулах гэсэн юм.Бид өөрсдийн цэргийн гайхамшигт уламжлалыг үгүйсгэж мартсанаар ойд төрсөн сармагчин адил бусдыг дууриасан, өөртөө итгэлгүй, бусдын гар харсан, бэлэнчлэх сэтгэхүйтэй болсныг бүү дагаасай гэсэндээ...Монгол өвөг дээдсийн минь Оросод хийсэн өөрчлөлт шинэчлэлийг мэдэж өөрийн монгол цусаараа бахдаж, сурч мэдэх эрмэлзлэл нь улам дүрэлзээсэй гэсэндээ бичиглэв.
Москва хотын үүсэл
Москва нь анх тайж Кучкиний эдлэн газар байсан.1147 онд Юрий Долгорукий, Святослав Ольгавич хоёр ван уулзсан үеэс энэ хотын түүх эхэлдэг. 1156 онд Юрий Долгорукий вангийн зарлигаар Негминка гол, Москва гол руу цутгадаг өндөр довон дээр Ростов -Суздалийн вант улсын хамгаалалтын цайз болгон жижигхэн модон тосгон байгуулав. Аажмаар модон хэрмээр хүрээлэгдсэн хот болон өргөжив. Энэ нь Булгарын хаант улс болон Кипчакийн улстай хиллэсэн Оросын захын хот байв.
Жич, Булгарын хаант улс нь Ижил мөрний(Оросууд Волга гэж сүүлд нэрлэсэн) эргээр байсан муслим шашинтай турэг угсааны баян улс байсан. Одоогийн Болгар улс биш шүү. Кипчакийн улс нь Байгаль нуураас Хар далай хүртэл сунасан хүчирхэг улс байв.Мөн муслим шашин шүтдэг турэг угсааны нүүдэлчид байв.Хоёуланг нь түүхийн тавцнаас Монголын их гүрэн арчсан.
Орос руу довтлох шалтгаан
13-14 зуунд (Kingdom of Rus) Оросын вант улс нь 12 ванлиг улсаас бүрдсэн байв. Улс төр, эдийнзасаг, шашны гол төв нийслэл нь баруун хязгаарын Киев (Украйн) хот байлаа.Орос нь Византын их гүрний нөлөөгөөр (Byzantine Empire) Ортодоксийн (Orthodox Christianity) шашинд орсон юм.
Ортодоксийн шашны гол төв Византийн улс нь лалын ертөнцийн өмнө өвдөг чичрэн сөнөж байлаа. Оросыг урд болон зүүн талаас нь Булгарын хаант улс болон Кипчакууд сандаргаж байсан бол баруун бөөрнөөс нь католик шашинт европын орнууд довтолж байв.
Бат хааны цэрэг Владимир хотыг хурааж байгаа нь. 16-р зууны Орос сүмийн судраас
Гэтэл Монголчуудын өш зангидсан Кипчакуудыг Оросууд нутагтаа оруулан, өмгөөлж хамгаалан байлдсан юм. Оросын түүхчид ”Монголчуудын хүсэж гуйсан заналт дайсныг нь гаргаж өгөөгүйн төлөө Оросууд өөрсдөдөө гай дуудсан”гэдэг. Гэвч энэ нь эсрэгээр Оросын их улс байгуулах үндэс болсон гэж үзэж болно.
1237 онд Рязань болон Владимирын вангийн удирдсан цэргийг салам нүдэв. Ийнхүү Кипчактай хийх дайныг сунжруулалгүй үтэр тургэн дуусгахын тулд Оросыг цохихоор шийдсэн юм.1238 оны эхээр модон Москваг шатаав. Тэгээд Владимир хотыг бүслэн хаачхаад Ростов, Ярослав, Тверь, Новгород гээд 14 хот өдий төдий төв сууринг ээлж дараалан идэж эхэлсэн.
13-р зууны Оросын нийслэл Киев (Украин)
Владимир хот нь Оросын хоёр дахь том хот бөгөөд дов газрын орой дээр байрлаж, 8 метр өндөр чулуун хэрмээр хүрээлэгдсэн, хотоо тойроод гол урссан эзлэхэд бэрх бат бэх цааз байлаа. Монголчууд бүслээд өвөл болгож, голыг нь мөстөж хатуурмагц нь дайрч, үнсэн нурамтай нь хутгав.
1240 онд Оросын нийслэл баян тансаг Киев хотыг дайлахаар хөдлөв. Сандарч тэвдсэн Киевийн хан Михиал хотоо хаян зугтаж, Унгарын хааны өвөрт гүйн шургаж, нуугдсан. Ийнхүү Оросын ванлигт улс Монголын тугийн дор сөгдөн бууж өгсөн юм. Киев хот дахин хэзээ ч Оросын нөлөөлөх хүч болоогүй юм.
Оросуудын цаашдын өрнөл
Оросын вангууд өөрсдийн эрхмэдлийг авч үлдэхийн тулд өөрсдийн шинэ эзэн Бат хаанд тал засан янз бүрээр дулдуйдаж эхлэв.
Александр Невский Монголчуудын өмнө. 1876 онд Женрих Семирадски зуржээ.
Хамгийн найдвартай арга нь Чингис хааны удмынхантай гэрлэх эсвэл худ ураг бололцох байв. Үгүй ядахдаа итгэлт дотно нөхдийн гэрээ тангараг байгуулах байв. Монголчуудад ч гэсэн энэ нь өөрийн эзэнт гүрнийг бэхжүүлэх найдвартай арга тул хөхүүлэн дэмжиж байв бас тулгаж ч байв.
Тухайлбал, Новгородын 22настай залуу ван Александр нь Бат хааны хүү Сартагтай ах дүүгийн цусан тангараг өргөсөн төдийгүй өөрөө Бат хааны өргөмөл хүү нь болсон байна. Ингэж өөрийн газар нутгаа үе улиран захирах эрх олж авсан. Мөн Бат хаанаас цэргийн тусламж аван нутаг руу нь довтолсон Герман,Естони,Данийн хамтарсан цэргийг бут цохиж, Псков хотоо чөлөөлсөн нь түүний нэрийг Оросын түүхэнд зуун зууныг дамжуулан шагшин дуулахад хүргэжээ.
Бат хааны ач Гэгээн Петр Ордынский
1242 оны 4-р сарын 5 ны Мөсөн дээрх тулалдаан гэж түүхэнд алдаршсан энэ ялалтыг Орос цэргийн яруу алдарт өдөр болгон жил бүр тэмдэглэх болсон. Александрыг Нева мөрнийх нь тодотголоор Александр Невский хэмээн өргөмжлөн цоллож,Оросын үндэстний баатар болгож мандуулсан юм.
Түүнчлэн Оросын ҮнэнАлдарт шашныхан Монголчуудыг дэмжиж, түүний үнэнч холбоотон туслах нь болов.
Ортодоксын шашны сүүлийн амьсгал нь Оросод тогтож байв. Европын католик ч тэр Лалын ертөнцийн муслим ч тэр Оросын шашныг хүлээн зөвшөөрөхгүй газарт булахыг хүсэж байв. Монголчууд үүнийг сэхээн амьдруулж, хөл дээр нь босгосон юм. Оросуудыг ҮнэнАлдартны шашнаа шүтэх ёсыг хэвээр үлдээж, татвараас чөлөөлж, татвар хураах эрх өгсөн төдийгүй бусад шашны турэмгийллээс цээжээрээ хамгаалан хөгжүүлсэн юм.
Монголын Узбек хааны өмнө Тверийн ван Михиал 14-р зуун
Монголчуудаас энэ шашинд орсон нь бүр түлхэц болсон. Монголчуудыг ирэхэд 100 хүрэхгүй байсан ҮнэнАлдартны сүм дуган богино хугацаанд 270 болтлоо олширсон байна. Жишээ нь, Бат хааны ач нь ҮнэнАлдартны шашинд орж улмаар Гэгээнтэн нь болсон.
Монголчууд бас муслим шашинд ч мөн адил орж, хөгжүүлж байсныг дурдалтай. Жишээ нь, Узбек хаан(1313-1341) АлтанОрдныхоо албан ёсны шашинг Муслим гэж зарласан. Гэлээ гээд Оросын шашинг гадуурхаагүй юм. Түүхэнд Султан Мухаммед Узбек гэж алдаршсан энэ хааны нэрийг авч үлдсэн улс нь Узбекстан юм. Стан-гэдэг нь арабаар хааны улс гэсэн утгатай. Энэ нь Узбек хааны улс гэсэн үг юм. Узбекчүүд одоо ч гэсэн муслим шашнаа шүтэж байна.
Москвагийн сэргэлт
Москва аажмаар бүх Оросыг жолоодох эрхийг авч эхлэв. Энэ нь Бат хааны нийслэл Сарай хоттой ойр оршиж байсан газарзүйн байрлал болон Москвагийн монгол ноёд болон монгол ястай орос язгууртнуудын нөлөө байлаа.
Үүнд бас хүчтэй нөлөөлсөн нэгэн үйл явдал нь Москвагийн ван Доны Дмитрийгийн 1380 оны 9-р сарын 9-ний Куликовын ялалт байлаа.
Куликовын тулааны эхлэл 1380 он
Оросын түүхэнд “Оросын эрхчөлөөний бэлгэ тэмдэг, Оросын вангуудын нэгдэл татаар Монголыг бутцохисон анхны ялалт” гэж хөл хөөрцөг болцгоон сүртэй өгүүлдэг.Гэтэл үнэндээ энэ нь Алтан Ордны хаан ширээний төлөө тэмцэлдсэн Чингисийн удмын хоёр язгууртны эрхашгаа хамгаалсан байлдаан байсан юм.
АлтанОрдны хаан Тохтамыш нь Москвагийн Дмитрий ванд Оросын бусад вангууд болон мөн өөрийн зарим цэргийг илгээн, нэгдсэн хүчийг удирдах эрх өгч, өөрийнх нь хаан ширээнд санаархсан Мамайг бутцохь, ялбал чамайг Оросын их ван болгоно гэсэн болзолтой тулалдааныг зохион байгуулсан юм.
Куликовын тулааны өрнөл 1380
Тэр үед Орос вангууд өөрийн албатын хамт АлтанОрдны хаанд цэргийн алба гүйцэтгэдэг үүрэгтэй байлаа. Тулалдаан нь маш их цус асгаруулсан хүчтэй мөргөлдөөн болсон. Туйлдаж ядарсан хоёр тал дахин давших ч нөөцгүй болсон бөгөөд тулалдааны талбайг Мамай орхиж, өөрийн цэргийг дагуулан нутгийн зүг явснаар ялалтын эзнээр Дмитрий ван тодорсон байна.
Донын Дмитрий ван Оросын вангууд болон Монгол цэргийн хучээр Куликовын талбарт ялалт авчирсан бөгөөд Оросод анх удаа Их Ван гэж хэргэм, тусгай эрх ямбаар шагнуулав.
Бүх Оросоос татвар хураах эрх Монголчуудаас авахын өмнөх модон Москва
Монголчуудын хүчийг ашиглан баяжиж, чулуун хэрэм, орд харштай болсон Москва
Их ван цол хэргэм дэвийн хувьд оросын бусад вангуудаас толгой өндөр бөгөөд бусад вангуудаасаа илүү эрх мэдэлтэй болно. Дараагийн Москвагийн их ван Иван I нь Монголчуудад алт мөнгө баялгийг их хэмжээгээр бэлэг барин өргөж, өөрийгөө батжуулсан төдийгүй Оросын бүх нутгаас татвар цуглуулах онцгой эрх олж авав.
Ингэж Москва руу Оросын өнцөг булан бүрээс асар их эд баялаг гол мөрөн цутгах мэт урсан орж эхэлсэн байна. Москва урьд хожид байгаагүйгээрээ баяжиж эхэлсэн бөгөөд модон хэрэм, модон хотоо чулуугаар шинэчилж эхэлсэн байна.
Энэ үеэс АлтанОрдны улс Орос орныг Москва болон ҮнэнАлдартны шашнаар дамжуулан хянаж эхлэв
Ийнхүү Москва Оросын Вант улсын нийслэл болсон бол дараа нь Хаант Оросын, Зөвлөлт Засгийн, одоо Оросын зүрх нь болжээ. Москвад 13сая хүн амьдардаг. Дэлхийн 10 том хотын нэг нэг нь юм.
(үргэлжлэл бий)
Бичиглэгч, Монголын армийн бэлтгэл офицер
З.Ганболд
Сэтгэгдэл0
Цаашид үргэлжлүүлээрэй хүүхэддээ уншиж өгнө.
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
Энэ яаг казакууд шиг...гээд хор хутгаж бгаа хорчин минь ээ, маш сонин содон баримт материалтай сайн бичсэн түүх бна.
Энэ Ганболдод баярлалаа, би найз нартаа уншуулхаар share хийсэн бас үргэлжлэлийг нь үнэхээр хүлээж бна шүү...
sonin.mn -д бас баярлалаа ийм танин мэдүүлэх сонирхолтой зүйл хэвлэж байгаад үргэлжлэлийг нь хэвлэнэ гэдэгт
САЙХАН НИЙТЛЭЛ БАЙНА. ЗАЛУУС МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ТҮҮХ МӨН.
Дүү Түвшинцэнгэлд. Юуны түрүүнд орос хэлийг маш сайн сураарай. Тэгээд түүхээ мэддэг, ухаантай хүмүүстэй ахынхаа бичсэн энэ түүхийн талаар ярилцаарай. Тэгэхгүй, шинэ цагийн, түүхээ мэдэхгүй, пээдийчихсэн хөөргөн тэнэгүүдэд яривал чамайг яаж ч мэднэ шүү. Амжилт.
Болж байна.Баяр хүргэе
Гайхамшигтай. крым гэдэг үг мөн хэрэм цайз гэсэн монгол үг гэдэг.бас монгол цусгүй орос хүн гэж огт байдаггүй гэж манай хөгшчүүл ярьдаг.томчуул маань орост айлчлахдаа хааяа ч гэсэн үүнийг час хийтэл хэлчихэж баймаар бдг юм.тоглоом шоглоомын дунд хавчуулчихад ёслол протокол зөрчсөн болохгүй.модон москва,цагаан хэрэм........,..
Tiim bna , orosuud medej bgaa baih aa .Manai it zeeliig hunguluud bdag hehe
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
энэ янзаараа бид ч 13-р зуунаасаа салахгүй юм шиг байна дөө. Чингис Чингис л гэнэ монголын эзэнт гүрнээс өөр улс орон, үүх түүх, эзэнт гүрнүүд байгаагүй юм шиг л цээжээ 26 жил дэлдэцгээлээ - өөр юу бүтээсийн? Ром, Испани, Португал, Перс, Осман, Хятад, Энэтхэг, Их Британи, Швед, Польшийн эзэнт гүрэн гээд тоочоод байвал өч төчнөөн юм болно. хэн ч энэ түүхийг үгүйсгээгүй ш тээ. тэр ч бүү хэл муулаад байдаг социйн үед зөвлөлтийн зохиолчдын В.Ян, И.Калашниковын Чингис хаан, Бат хааны тухай романууд нь хэвлэгдээд хүмүүс чөлөөтэй уншиж байсандаг. Тэр бүү хэл ЗХУ-д анх хийгдсэн кинонуудын нэг "Потомок Чингис хана" буюу "Чингисийн үр сад". Түүхээрээ бахархахыг хэн ч хаана ч хориогүй, гэхдээ бас юманд чинь хэмжээ хязгаар, эрүүл ухаан хэрэгтэй ш тээ. Бид Наполеоны удмынхан, Александр Македонийн үр ач нар, Юлий Цезарийн хойд угсаа гээд л сүржигнээд байдаг итали, францчууд байдаг уу? Энүүхэндээ гэж хэлэхэд, Амбассадор буюу элчин сайд гэх үг монгол хэлнээс, тодруулвал Амбан сайд гэх үгнээс гаралтай гээд л өөртэй чинь адил бардамнаад байдаг гэсэн чинь ambaht гэх герман үгнээс гаралтай юм билээ... 26 жил шоудлаа, хадаасаа үйлдвэрлэдэг болсон нь дээр биз дээ, бид
Үнэн түүхийг залуучуудад мэдүүлсэн нь энэ хүний буруу гэх гээд байгаа юмуу даа, түүхийг үнэнээр нь мэдэх эрхтэй бид, цээжээ дэлдэх эсэх нь хувь хүний асуудал.
Tuuhee medej baih ni hugzih undes shuu dee. Nerteigeer ni tuuh hereggui geed bgaa usan teneg uu, ugui yu
Чингис хааны түүхийг Монголчууд бичиж ярихгүй бол Хятад Солонгос Турк Казахстан эзэмших гээд байна ш дээ Оросууд хүртэл Монголын түүхийг мушгиж чадаж байхад
турк, казах, солонгос, хятад орос өөр хэн монголын түүхийг эзэмших гээд байна? тийм юм байх гээд байдаг бол иймхэн зохион бичлэг хийгээд тэмцэнэ гэж байгаа бол хөх инээд... түүний оронд түүхийн бодит баримт, судалгаа шинжилгээн дээр суурилагдсан шүүмж, нийтлэлээ тухайн орны сонин сэтгүүл, олон улсын мэргэжлийн хэвлэл дээр нийтлүүлж (орчин үед өөрийн блог, нийгмийн сүлжээнд ч байж болох) няцаалт өгч дискусс үүсгэдэг. мөн түүхийн чиглэлийн олон улсын симпозиум, конференц дээр ч илтгэл тавьж болно - тэгэх ч ёстой... тэгэхээс биш бид нар агуу тэнгэр заяат нтр бол одоо цагт тэнэгээ л гайхуулж байгаагийн шинж. эцсийн бүлэгт, бурхан багшийн хоосон чанарын онолоор ч түүх олон талтай байж таараа. хэн нэгэнд нь их хаан, хэн нэгэнд нь хэрцгий догшин түрэмгийлэгч, зарим нэгэнд нь жирийн л байдаг нэг түүхэн хүн г.м. бид дэндүү харанхуйгаасаа болж их алдаж байгаа шүү - барууныхан бол танай чингис хаан мундаг, мундаг гэж хошгируулж байгаад л хамаг эд баялгийг нь хоослоод л нэг мэдэхэд алга болчихно - тэрийгээ ч мэдэж байгаа. оросуудын хувьд нэг их нууж хаагаад ичиж зовоод байдаг ч ард түмэн биш. путин казан хотод ангела меркелтэй уулзаж байхдаа "манайд хэлц үг бий, орос хүнийг сайн маажвал дотроос нь татар хүн гарч ирдэг" гээд хошигноод л хэлж л байсан ш тээ. монголчуудыг гайхамшигтай магтан дуулсан л.гумилёв, рерих нарыг яахын - улаан коммунизмын үеийн бүтээлүүд ш тээ. тийм болохоор юмыг илүү ихээр харч сурах хэрэгтэй, монголчууд минь. алдаа оноо хаана ч хэзээ ч байсан, усан тэнэгүүд аль ч улс оронд бий -тэд нараас илүү байхын тулд илүү мэдлэг боловсрол, шинжлэн ухаанч байх хэрэгтэй гэж боддог
Bid nar dotroo bie bienee hoorgoj ingej busdaas iluu um shig hamagui yarih n arai l hetreed bh shig. tuuh gedeg umiig olon talaas n harj baij l uneniig gargadag bolhoos 1 talaas harsan umiig unshaad shuud unen zov gj huleej avan, daraa n tseejee deldeh hereggui. yalanguya ene tuuh ongorson. hichneen sain baigaad odoo baigaagaa harhaar gutmaar shd. teheer hichneen tuuhee medlee ged hogjij chadahgui bol hereg ugui.
Tuuhee medehed iluudehgui
bayrlalaa dahiad unshihiig husej bna
"энэ янзаараа бид ч 13-р зуунаасаа салахгүй юм шиг байна". Инээдтэй ч юм шиг, өрөвдмөөр ч юм шиг. ромын эзэнт гүрний соёл иргэншилд үзүүлсэн нөлөө, латин хэлний бусад хэлэнд үзүүлсэн нөлөө гээд ярих юм бол дуусашгүй. Улаан гэдэг үг ямар гаралтай, бахадур гэдэг үг өөрөө хаанаас гаралтай, яаж орос хэлэнд богатырь болж үлдсэн нь бүгд түүх. Тэгээд үүнээс ямар дүгнэлт хийх ёстой вэ? Гадаад харилцаа гэхээс өөр үг орж ирэхгүй байна.
Шатаав, ... идэж эхэлсэн ... гм-ээр бичсэн байх юм. Гитлер шиг байсан болж байна уу, тэр үеийн монголчууд? Бид ч өөрсдөө ингэж бичээд байвал түүхээ мэдэхгүйгээ харуулж байгаа нь тэр. Өвгөдийн сайн үйл хэргийг харлуулах эрхийг яагаад энэ Ганболд эдлээд байна аа? Зориуд уу? 1242 оны мөсөн дээр болсон тулалдаанд монголчууд оролцсон тухай мэдээлэл оруулаагүй байна.
Наадах үгийг чинь орос болон бусад орны түүхэн дээр дууриатал бичсэн байдаг юм билээ.Бүр хоёр голын усыг нэгийг нь хараар нөгөөг нь улаанаар урсгаж бсан аймшигт түүх ч бий,Энэ бол монголчуудын сэтгэл зүйн маш том дайн давхар хийж байсан тактик бсан юм шүү
Лалын ертөнц бол Гитлерээс харгис бсан гээд монгол хүнийг үздэггүй юм. энэ зовлонг монголхазарууд эдэлж бгаа даа
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
BI LAV IIM ZUIL OLJ UNSHAAGUI.MANAI TUUHIIN HICHEELD ZAADAGGUI SHUU DEE. GOYO YUM AA BAYARLAV
орос орон бидний эх орон юм байнаа бид эртний орос орныхоо төлөө одоогийн орос ах дүү нартайгаа хамт орсийг гадуурхагчдын эсрэг тэмцеэ орос хүн бүрд ямар нэг монгол цусны холиц бий тийм ч учраас эх орны дайн халх голын дайнд хамтран ялж байв ви бүүр бага байхдаа \СССР ийн ТҮҮХ гэдэг 3 боти ном байнга уншиж байв 100 жилийн өмнө герман орос руу довтолж ялж чадаагүй юм үүнээс өмнө 200 жилийн өмнө яг 1812 онд францууд орос руу довтлоод москваг авсан ч ялагдсан юм герман 1941 онд бүх европын цэргийг нэгтгэж довтлоод ч ялагдсан юм монгол орсын хүч мөнх тэнгэрийн хүчинд байдаг юм байлгүй одоо зуун жил болоод бас л герман европийн цэргээ цуглуулаад орсын хил дээр бөөгнүүлээд байгаа нь дэлхийн 3 р дайны үнэр ханхлаад байна гэм биш зан болоод байна олон удаа давтаад байвал сүүлдээ зүй тогтоол болдог шүү дээ 100 жилийн өмнө германаас болж октябрийн хувисгал гарч мөлжих мөлжигдөх нийгэм устаж байв одоо герман довтолбол марксийн хэлдгээр бүх оронд нэгэн зэрэг социолизм ялж болох ба энэ нь цөмийн дайн хүн төрөлтнийг устгана гэсэн үгч байж болно дахин октябрийн хувисгал ялахгүй гэх баталгаа байхгүй дайн гарвал би руу ус\бүх гол орос руу хүйт мөсөн далайд цутгадаг\ рус бас тэгээд мушгиа гол\ москвагийнхаа төлөө баатарлаг тулалдана харин украйнчууд буюу орчуулбал захчингууд ах дүү орос биднийгээ алаад байгаа нь тэнд хари гаригийн гарт орчихоод байна уу даа эх болсон орос орныхоо төлөө
мушгиа голынхоо эрэг дээр хотоо барьчисан байсан хүмүүс манайхныг очихоос өмнө юу гэж нэрлэж байсан юм бол оо. Манайхныг ирээд нэр өгнө гээд хүлээгээд байж байсын бол уу
Тэгвэл Яагаад Крем буюу хэрэм цайз гэсэн үгийг монголоос авсан юм бол...?бас л хүлээж байсан гэсэн үг үү... хэхэхэ...Үгүй дээ эзэн улсынхаа үг хэллэгийг авдаг ёс дэлхий түүхэнд байна. Иймээс монгол олон үг Орос хэлэнд байна
үүнтэй адил Оросын нөлөөнд байхад олон орос үг манайд нэвтэрч эхэлсэн. жишээ нь үлдэгдэл нь гэхэд пизда гэсэн үгийг хөгшин эр эмгүй хэрэглэж бгаа. эдний үеэр энэ муухай үг дуусаасай хахаха
Бид ийм үг байхгүй бсан учраас оросуудыг ирэхийг хүлээгээд бсан гэж битгий дэмийрч гүйгээрээ хахаха
Moskva gej ner 13 zuunaas omnoh tuuhen dursgald baidaggui gesen, bi bur unshij bsan ervel oros link ni ch bii
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
Ингэж мэдрэлтэж хүмүүсийн толгой эргүүлж яах нь вэ Варшав чинь Ваар шаав Будапэшт Будаа биш Сөүл Сүүл Бээжин Бээрчийнэ Бүгдийг нь монголчууд өгсөн нэр л дээ нээрээ Мушгиа гэж гарчгийг нь уншаад л цааш унших ч хүсэл төрсөнгүй
Энд мэдрэлтээгүй баримт түшиж шинэ санаа гаргасан түүх байна. Харин чи мэдрэлтэж , тархи толгой чинь мушгиралдсан байна.
СССР-ИЙН ҮЕД ХОЙНО ЦЭРГИЙН СУРГУУЛЬД СУРЧ БАЙХ ҮЕДЭЭ БИД НАР ЭНЭ ТУХАЙ ЯРЬЖ ОРОС БАГШ НАРАА УУРЛУУЛДАГ БАЙЛАА. МОНГОЛЧУУД МОСКВАГ ШАТААЖ БАЙСАН ТУХАЙ, МӨН МОСКВА ГОЛ ГЭДЭГ НЬ МУШГИА/КРИВАЯ РЕКА/ ГЭСЭН ҮГ ЭНЭ ТЭР ГЭЭДД Л... ОРСУУДААС МОСКВА ГЭСЭН ҮГ ЧИНЬ ЯМАР УТГА САНАА ИЛЭРХИЙЛДЭГ ВЭ? ГЭЖ АСУУХААР ХАРИУЛЖ ЧАДДАГҮЙ БАЙЛАА. ККК ККК
Yostoi unen shuu...Orosuud bidnees iluu gej boddog uchraas yeh durgui bdag yum hahaha
Haha
Мушгиа гэдэг үг явсаар Москва болсон гэдэг бол ЗХУ-д сурч байсан монгол оюутнууд архины халуунд өөрсдийгөө дөвийлгөж ядахдаа бодож олсон зугаа. Нэгд, Монголчуудыг очихоос өмнө Москва голыг Москва гэдэг байсан, хоёрт, уг гол маань хүн шогшроод байхаар мушгирсан гол биш, гуравт, Монголчуудыг анх очиход Москва голын эрэг дээр багахан хот байсан нь Москва гэдэг нэртэйгээ л байсан, дөрөвт, 13-р зууны үед монгол хэлэнд мушгиа гэдэг үг яг мушгиа гэдэг дуудлагаараа байгаагүй. Цуурхалдаа итгээд, түүгээрээ түүх бичдэг үндэстэн биднээс өөр байхгүй.
Төмөр та ухаантай зөв сэтгэгч байна. Цуурхалаар түүхийн том том ном гаргадаг түүхч нар Монголд олон бна. Энэ Ганболд гэх бас нэг цуурхалч түүхэч байдаг юм бна.Болгоомжилцгоо.
Хоош Томороо ингэж бас хадуурч туйлширч болохгуй! байхаа!Орос хэл 800 жилийн дотор огт оорчлогдолгуй (подвержение речевым деформации впротяжении многих веков это естественный процесс эволюционных изменение)Москва нь монголчуудыг очихоос омно Москва байгаад одоо болтол Москва хэвээрээ байгаа мортлоо 800 жилийн омнох монгол Мушгиа гэдэг уг яг ингэж сонсогдож байсаныг эргэлзээтэй болгож байгаа чинь нэг асуудлд 2 стандартаар хандах ичгуургуй оросуудад дэмий хямдхан юман дээр ая тал засаж богс долоосон утгаггуй тренд боллоо гэж дугнэлээ.Бид монголчууд оорсдийнхоо овог дээдсиин туулан давсан уух туухийг унэн моноорнь хайрлан хамгаалахгуй бол бидний овог дээдсийн боолын боол явсан турэгууд,орос ,хятадууд болон бусад 40 гаруй ундэстэнгууд хэзээч туухийн унэнийг дурсан санах,хэвлэл мэдээлэлээр оргон нэвтруулэх сонирхолгуй харинч элдвээр гуйвуулан мушгих байсан юмыг байгаагуй гэж дур эсгэн зутгэх зэргээр ил далдаар манай Их Монгол гурний бахархалт туухийг жижиглэн оорчлох бодлогыг байнга явуулж байдаг учир бий.
Томорийн зов.
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
Москва гэдэг нэр хаанаас үүссэн талаар олон таамаг байдаг. Харин монголчуудыг очиход Москъвь/Московь голын эрэг дээр Москъвь/Московь гэдэг хот байсан. Тэр нь үнэн. Харин монголчуудын шууд бус нөлөөнөөр Москва хот нь Оросын хамгийн чухал хот болсон нь үнэн. Түүхийг үнэнээр бичнэ гэдэг хамгийн чухал. Тэрнээс өөрсдийг нь дөвийлгөн магтсан бол үнэн, муулсан бол худлаа, магад хятадуудын зохиосон зүйл байдаг юм биш л дээ. Кремль гэдэг ч бас л үүсэл нь тодорхой бус. 14-р зуунаас эхлэн оросын бичгийн дурсгалд гарч ирсэн үг. Тэрийг нь бид Хэрэм гэдэг үгнээс гаралтай гэж боддог ч цаана нь олон хувилбар байдаг. Тэр түүхээ хайрлан хамгаалах гээд байгаа ноёнд хандаж хэлэхэд, түүх бол тодорхой баримттай байж үнэн, үнэн байвал муу ч бай, сайн ч бай бусад нь уншиж, ойлгож, хайрлах биш ухаарч явах ёстой байдаг юм. Худлаа цуурхалыг хайрлах бол хамгийн ухваргүй тэнэг зүйл.
13зуунд монголын морьтон цэргүүд шавар намаг,ой хөвчөөр битүүрсэн Оросын хэдэн тосгоныг дайрч шатааж өнгөрч.дараа нь тэдэндээ уусан алга болсон.
Cham shig muu aris uucsh alga bolohgui zovlontoi yum aa hahahaha
Ted odoo ch baigaa
Hun uusan alga boldoggui yum baina---
Hun Bol urvald orson himiin element bish
Medehgui sonin saihan Tuuhiin medeelel bna . Bayarlalaa
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
Meddeg neg ni ingej tailbarlaj bichij vldeehguI bol hoich ve maani medehgui vldene shu. Saihan tuuh baina
Казак болон Турк бас Хятад түүхчид Чингис бол манай угсааны хүн гэж булаалдаад Оросын шинэ түүхчид Монгол Оросыг эзлээгүй гээд дээр бас нэг үгүйсгэх шизотой нөхөр улирсан баларсан юм бичээд бна гэж агсагнаад...Энэ чинь юу болоод бна аа...хэрэггүй юмны хойноос ингэж улайрч хөөцөлдөх үү
Манай түүхчид ингэж зоригтой баримттай бичих хэрэгтэй. Маш сайхан түүх байна. Залуучууд мэдэх хэрэгтэй. 13-р зуунд зэрлэг хүмүүс гэгдэж бсан өвгөд маань соёлт ертөнцийг нэгтгэж чадсан бол 21-р зуунд хөгжилгүй монголын хөвгүүд охид оюун ухаанаараа байлдан эзлэх цаг нь болсон гэдгийг түүх маань сануулаад бна даа
Яг оросуудтай хамааралтай манай туухийн хэд хэдэн эгзэгтэй моментуудад монголчуудын хуч чадварыг оросууд овсгоотой ашиглангуутаа оорсдийнхоо туухний баатарлаг хуудсандаа оросуудын гавьяа болгоод биччихсэн их зальтай тэруугээрээ улс тор хийгээд байдаг.Уунд: 1.Юуны омно газрын зураг картан дээр тэр уед Оросын тов нутаг бол малоросси буюу оноодрийн дайн болоод байгаа Донецк Луганскийн эргэн тойронд бух оросын нийслэлнь Киев байсан .Бат Хаан Александр Невскийгээр толгойлсон оросын тайжуудтай хамт зуун зугийн Ижил морний ховоонд орших Алтан Ордны нийслэл Сарай Бату хот Киев хоерын хооронд хойд ,омнод баруун оросын хотуудаас татах татвар цуглуулахад амархан стратег санхуугийн тов цэгийг картан дээр тодорхойлон харахад их л мушгиралдсан голын ховоонд таарч ирээдуйн татварын товийг Мушгиа гэж нэрэлсэн байдаг. 2,Куликовын тал дээр болсон Алтан Ордон улсын 2 тайжын хоорондох засаг тор булаалдсан тэмцлийг оросууд оросын ард тумний монголчуудын эсрэг хийсэн ялалт хэмээн уздэг.Энэ бол зовхон узэл суртлын пропаганд яагаад гэвэл энэ дайнаас хойш а)Орос улс 100гаруй жил Алтан Ордны улс дотор байсан б)Тайж Дмитрий Донскийн болон тайж Мамай армид аль аль талд орос болон татармонгол цэргууд байлдаж байсан явдал бол энэ оросын ундэсний эрх чолооний толоо тэмцэл биш гэдгийг батална. 3.Александр Невскийн Чудское гэдэг нуурын мосон дээр Шведын загалмайтнуудыг ялсан байлдаан!Ямарч дайн байлдааны авьяас туршлагагуй ,байнгын тогтмол профисионал армигуй сайн дурын тариачдын эргуулээр хамгаалуулдаг ,тариачид хотын иргэдийнхээ бослогыг хуурай эцэг,Андынхаа аав Бат Хаанаас цэрэг дууддаж дардаг байсан хун яагаадч дайны туршлагатай загалмайчдыг дийлэхгуй байсан нь мэдээж.Бат Хаан Субээдэй баатарын хуу Баяндайг тумэн цэрэгтэй явуулж дарсан гэдэг сураг бий!
Монголын туухээ сонирохдог хумууст сонин содон зуйл нэгч алга баахан туухийн баримтаар батлагдаагуй зуйлсийг унэн мэтээр оруулсан байна. Яаг казахууд шиг
Unen unen
орост байхгүй юм байхгүй босни герцогивина серб хорват черногори днестрийн бүгд найрамдах улс словак лолиш мелорус украйн болгар гээд бүгд орос бүр аляскийн хойг тэр чигээрээ орос америкад 15 сая орос үе үеийн орсын эзэн хаад мандтугай
Бүр яг тэр үед тэнд байсан хүн шиг итгэлтэй бүлтрэх юмаа, ха ха ха. Ядаж тийм байж магадгүй гээч дээ. Нэг эрдэмтэн бас Никита Сергеевич Хрущев гэдгийг Нэхийт Сэргээш Хуруувч гэдэг үгнээс гаралтай гэж том бүлтэрснийг уншиж байсан санагдана. (Нэргүй гэдэг доктор хүн байсан шүү тэр хүн). Үнэхээр Мушгиа гол гэснээс гэвэл оросууд Мушка гэх л байсан болов уу.
Chi uuruu bitgii tom bulter...Yum unshaad oilgosongui mushgia tarhi yum baij buy tsetserh
Yum oilgodoggui chi dutaa
Mash saihan tuuh yum as, bayarlalaa, urgeljleliig ni huleej bna aa
Mongol tuuhee ingej saihan bichih heregtei shuu ...mongoltoi holbootoi yum orosod yeh bii dee.
Harin tiim
Tuuhiin sonirholtoi uguulel bna. Haa gazar neg donshuuch nohoi baih yum. Deer bichsen commentaas harahad.shuls ni end tend usreed
BAYARLALAA
Mongoliin tuuh mandtugai
Ene mash sonirholtoi oguulel bolson gedgiig ilerhiilen setgegdel bichsen buh humuust chin setgeleesee talarhej baina. Urgeljleliig udahgui unshina gedegtee bi buren itgeltei baina.
Thanks
Таалагдаж байнаа. Орос хүн уншихад жаахан эмзэг сэдэв байх. Түүхийг зохиож болохгүйтэй адил үнэн бол үнэнээрээ сайхан.
Сайн байна, сайн бичжээ, таалагдаж байна. Гагцхуу оорийгээ ийм сайн хурандаа болтол, ийм сайн цэргийн дарга болтол боловсролжуулсан уеийн орос орон, орос дарга нараа хараах нь уйлст чинь жаахан зовчоо болохгуй биз, ноен хурандаа ?! Тэр уе ч , энэ уе ч бас л ТУУХ шуу дээ, сайн найз аа !
Ene bichsen huniig hurandaa tsoltoi gej yaj medev ee
ARAI CH UGUI BAIHAA,HEREVEE TIIM BOL BI MONGOL HUN BISH YUM BAINA
Novshiin daldagnuur orosuud. Essentuki- Esun Tug; Baikal-Baigal geed mongoloos uusel garaltai zunduu ug oros helend baigaa du
Хөрс дэлхийн дайдыг Хүлгийн туурайгаар хэмжиж Хүрсэн газар ухаанаа Хөвгүүддээ өв болгож Өстөн дайснаа өлмийдөө Өвдөг сөгдүүлэн буулгаж Өвөг дээдэс дайчин баатар удамтай гэнэ... гэж бид омогшиж явдаг ард түмэн Гэхдээ орсууд биднээс хариугаа авах гэж дайн хийж ирж байгаагүй юм шүү
Mash saihan bichjee Mun ih zuil unshij sudalj bichsen bh daa Saikhan bas medleg nemsen ... unshlaa bayrlalaa