sonin.mn
"Гацуурт" компаний захирал Л.Чинбатыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санаатай байгаа тухай өнгөрсөн оны сүүлээр нэгэн эрхэм өөрийн сошиал сүлжээнд бичсэн юм.
 
Хүмүүс өөрийн сошиал сүлжээндээ янз бүрийн л юм бичиж байдаг, энэ нь нэг их ач холбогдолтой асуудал биш. Харин "Л.Чинбат Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвших санаатай байгаа" гэж бичсэн хүн МАН-ын удирдлагуудад улс төрийн тактик, пиарын зөвлөгөө өгдөг, маш ойрынх нь хүн байсан нь л сонирхолтой татаж байсан юм. Тэгвэл энэ яриа намжих нь бүү хэл улам хүчтэй улс төрийн орчинд яригдах болжээ. АН-ын даргын сунгааны уулзалтуудын үеэр гэхэд л  Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  Л.Чинбатыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсон юм гэнэ лээ гэж намынх нь гишүүд олонтаа ярилцаж буй аж.  Судлаач Д.Ганхуяг ч өөрийн бичсэн "Сунасаар сунасаар.." нэртэй өгүүлэлдээ: 
 
 “Олон улсын гэрээний тухай” хуулийн өөрчлөлтийг дэмжсэн ба эсэргүүцсэн жагсаалтыг ажиглавал хэн нь хэнийхээ талд байгааг харж болно. Ц.Нямдорж уу ? Хэрэв “М.Энхболд чанга унахаас айвал би дэвшинэ” гэсэн бодолтой л байгаа.
Харин үүний хариуд Ц.Элбэгдоржоос “Утаатай тэмцэх” ажлыг өргөн хүрээтэй эхлүүлсэн ба гудамжны дарамт шахалт МАН-ыг айлгаж, ичээв. Ингэхдээ АН-ын дарга миний хүн болбол өөрийг чинь Ерөнхийлөгчид дэвшүүлнэ гэсэн амлалтанд хөтлөгдөж яваа “Гацуурт”-ын Чинбатыг хошгоруулж, “Монгол HD” телевизтэй хамтарчаад, “Лхагваа Лхагваа…” гэж дуудсаар хамаг булхайгаа илчилж орхилоо. Харин ийм доромжлолыг М.Энхболд хэдий болтол тэсэх нь тодорхойгүй.." гэжээ.
 
Л.Чинбат нь 1962 оны 12-р сарын 16-нд Говь-Алтай аймгийн Бигэр суманд малчин ард Лхагвын 15 хүүхдийн тавдахь нь болон мэндэлсэн бөгөөд геологич мэргэжилтэй, ерээд оноос хойш тасралтгүй бизнес эрхэлж буй нэгэн юм.
 
П.Энхмандах