Энэ удаагийн “Ярилцах танхим ”-даа УИХ-ын гишүүн Г. Уянгыг урьж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн Цэцээс пропорциональ систем нь хууль зөрчсөн асуудал гэсэн дүгнэлтийг хүлээж авах эсэх талаар хэлэлцэж байна. АН, МАН-ынхан энэ шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй гэсэн санал гаргаж байна. Тэгэхээр энэ бүхнээс харахад Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай болж байх шиг. Таны хувьд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байсан гишүүдийн нэг. Гэхдээ одоо хуулийг өөрчлөх хэр боломжтой бол?
-Уг нь хувь тэнцүүлсэн сонгуулийн систем улс төрийн намуудыг төлөвшүүлэхэд чухал тогтолцоо боловч үүний ард сонгогчийн хүсээгүй хүн парламентад ороод ирдэг. Үүнийг өөрчлөхийг ард иргэд нэгэн дуугаар хүсч байна. Өнөөдрийн нөхцөлд сонгогчдыг, ард иргэдийг сонсож шийдвэр гаргахаас өөр аргагүй байна. Тэгэхээр би жагсаалтын эсрэг санал өгнө. Уг нь ард иргэд хүн харж санал өгнө гэсэн болохоос систем яриагүй.
Тиймээс энэ системийг хүнтэй нь холбох бололцоо байсныг МАН, АН хоёр ашиглахыг хүсэхгүй байна. Тэгэхээр байгаа хүрээ, бололцоонд нь сонгогчдыг дэмжиж саналаа өгөхөөс өөр арга яг енөөдөртөө алга даа. Сонгуулийн шинэ хуулиар сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах хугацааны хязгаарыг авчихсан болохоор өөрчлөх боломж байна. Харин дараа нь можариторын алдаатай хувилбарыг ашиглавал том ухралт болно.
-Жагсаалтаар сонгогдсон гишүүд хууль бус гишүүд гэдэг нь тодорхой болчихлоо. Энэ хүмүүст ямар арга хэмжээ авах ёстой юм бол. Нэгэнт энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа болохоор хуучин сонгогдсон хүмүүст падлийгүй болж байгаа байх даа?
-Тэрийг ийм шийдвэр гаргасан Үндсэн хуулийн Цэц өөрөө тайлбарлах биз.
-Сүүлийн үед улс төрийн хүрээнд яригдаж байгаа сэдэв бол таныг намаасаа татгалзаж өөр намын дарга болсон тухай. Ер нь яагаад гэнэт МҮАН-ын гишүүнээсээ татгалзаж нам солих болов?
-Тусгаар тогтнол, эв нэгдлийн намаар дамжуулан хийж байгаа зүйлээ МҮАН-д хийж болохгүй байсан учраас татгалзах болсон.
-Энэ намын ард Х.Бат-тулга гишүүнийг байгаа гэсэн яриа гарч байна. Х.Баттулга гишүүнээс гадна УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу нарын хүмүүс ч байгаа гэдгийг хэлдэг. Үнэхээр энэ намын цаана Х.Баттулга нууц ноёнтноор байгаа юм биш биз дээ?
-Миний улс төрд байсан энэ олон жилийн хугацаанд дандаа л миний араар хүн хайж ирлээ. М.Энхсайханыг, Н.Энхбаярыг, Ц.Элбэгдоржийг, одоо Х.Баттулгыг. Энэ бүх хугацаанд би өөрөө л байсан, харин тэр ярьж байгаачлан хэн нэгэн хүчтэй хүн мөн чанараараа надтай байгаасай, ард биш дэргэд минь байгаасай гэж би ямагт хүсдэг, Намайг олж харах цаг нь болоогүй л байгаа юм байлгүй дээ.
-МҮАН-аас дэвшиж гишүүн болсон хүн бүрэн эрхээ дуусгаагүй байж ийм шийдвэр гаргаж байгаа нь буруу гэх шүүмж бас байна?
-Хуульд хориглосон ямар ч заалт байхгүй. Миний дэвшиж сонгогдсон нам, эвсэл сонгогчдод өгсөн амлалт, зорилгодоо үнэнч байж чадаагүй учраас би сэтгэл өвдөлтгүй орхисон. Тэд амлалтаасаа урвасан. Урвагчаас урвах нь эх орончийн шинж гэж манай нутгийн яруу найрагч Ай.Төмөр-Очир хэлсэн юм.
-МҮАН-ын гишүүд, тойргийн тань сонгогчид таны энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авав?
-Намын гишүүдийн зарим нь харамслаа илэрхийлсэн. Зарим нь надтай хамт явъя гэж байгаа. Сонгогчид намайг зарчимдаа үнэнч байгаад талархаж байгаагаа илэрхийлдэг. Ер нь ингэсэн нь дээр байсан, сая сэтгэл амарлаа гэж байгаа хүн ч байна.
-Таныг сонгууль угтаж улс төрийн шоу хийгээд байна гэсэн шүүмжлэл өрнөж байна. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Миний талаар хэн юу гэж ярих нь надад хэзээ ч чухал байгаагүй, одоо ч тэр. Магтах муулахын алинд ч ач холбогдол өгдеггүй. Юу дуртайгаа ярьцгааж байж болно. Миний бүх үйл ажиллагаа дээр хэлсэн зорилгын төлөө цаашид ч үргэлжлэх болно.“Сонгуулийн шоу”, “Арын хүн”, “Өөр намаас ахмадууд хуралд оролцсон” гэх мэт ярианууд чинь харин өөрөө сонгууль угтсан улс төрийн шоу юм.
Сөрөг мессэж төлөвлөж олон давтамжтай цацах нь хутган үймүулэх, хагалан бутаргах зорилготой оролдлогууд. МАНАН-г сөрсөн эвслийг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой. Ер нь одоо монголчуудыг нэгийг нь нөгөөгийн эсрэг турхирсан, хагалан бутаргасан элдэв пиар энэ тэр бидэнд хэрэггүй. Энэ чинь нөгөө л барууны технологийн нэг хэсэг нь. Шинэ улс төрийн хүчнээ өөрөөр төлөвлөж, өөрөөр удирдаж явна.
-Танай намд Монголын ногоон нам нэгдэхээ илэрхийлсэн. Өөр ямар намууд нэгдэж байгаа вэ?
-Монголын Ногоон Нам манай намтай нэгдээгүй ээ, бид хамтарч эвсэл байгуулсан. Хамтарч эвсэл байгуулахыг санал болгосон олон нам байсан. Тусгаар тогтнол эв нэгдлийн нам бүгдтэй нь эвсмээр л байлаа. Гэвч өнөөдрийн үйлчилж байгаа Сонгуулийн хууль биднийг аль болох нэгдүүлэхгүй, салангид байлгах зарчимд тулгуурласан.
Хэн нэг нь л эвслээс гарч байгаа мэдэгдэл хийвэл тухайн эвслийг тарсанд тооцож сонгуульд оролцох эрхгүй болгоно. Тиймээс бидний хамтрагч итгэл алдалгүй хамт байхаа илэрхийлж намынхаа тамгыг хүртэл бидэнд хадгалуулсан. Энэ бол их том итгэл найдвар, чин сэтгэл гэж бид хамтрагчдаа сэтгэл хангалуун байгаа. Эвслийн яриа хэлэлцээр хийх хугацааг ч бас өгөхгүй байхаар ихээхэн нарийн бодолцсон. Гэвч бид хамтарч ажиллах боломжууд байгаа гэж бодож байна,
-Танай намд олны танил эрхмүүд хэр олон байдаг вэ. Ирэх сонгуульд өрсөлдөх хэмжээний лидерүүд хэр олон вэ?
-Бид байгаа бүх боломжоороо нэр дэвшигчдээ өрсөлдүүлнэ. Намд элсэх хүсэлтэй, дэмжихээ илэрхийлсэн хүмүүс олширсоор байна. Гэхдээ би нэг зарчим хэлсэн, тэр нь бид намын гишүүний тоогоор МАНАН-тай өрсөлдөхгүй гэж. Тусгаар тогтнол эв нэгдлийн намтай үзэл санаа нэгдээд, чин сэтгэлээсээ сонгож байгаа, үүгээр дамжуулж нийгмийг өөрчлөх зөв сэтгэлтэй зөв хүмүүсийг элсүүлж гүүр болно. Нөгөө талаар зөв хүмүүсийг заавал элсүүлэхгүйгээр намын нэрийн өмнөөс нэрийг нь дэвшүүлж ч болно. Нэр дэвшилтийн талаар хамтран ажиллахаар “Жудагт Монгол” хөдөлгөөнтэй ярилцсан байгаа.
-Монголын төр ер нь хаашаа явж байна вэ?
-Монгол одоогоор төргүй байна. Төрийг устгах кампанит ажил 26 жилийн өмнөөс эхлээд хэдийнэ төргүй болсон. Хүмүүс сая л үүнийг ойлгож эхэлсэн. Бид төр байгаа л гэж бодоод тайван байсан, төрөөс нэхдэг зүйлээ нэхсэн, шаардсан.
Тэгээд болохгүй болохоор нь бухимдаад л байсан. Төр ажлаа хийхгүй байна, төр муу байна л гээд байсан. Гэвч мөн чанартаа тэр төр нь байгаагүй. Одоо бидний өмнө төртэй болох томоос том асуудал тулгараад байна.
-Цаашлаад хэдхэн сарын настай үлдсэн УИХ-ын ажлыг дүгнэвэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд юу хийв гэдгийг хэрхэн харах вэ?
-Улс орноо дөрөв дөрвөн жилээр биш бүтэн 26 жилийн алдаа оноогоо дүгнэмээр байгаа юм. Арай буруу замаар яваад байна, засахгүй бол болохоо болилоо гэдгийг улам олон хүнд ойлгуулсан нь л өнгөрсөн дөрвөн жилийн гол гавьяа болсон байх. Үндсэн хуулийг өөрчлөх шаардлагатай эсэхийг судлах ажлын томоохон хэсэг байгуулагдаж хоёр жил судалсны эцэст Үндсэн хуулийг өөрчлөх гарцаагүй шаардлагатай гэдгийг гаргаж ирсэн.
Түүний дагуу Үндсэн Хуулийн өөрчлөлтийн төсөл бичиж намуудаар хэлэлцүүлсэн, ард нийтийн санал асуулга явуулах тухай яриа маш бодитой болж, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулсан зэрэг томоохон өөрчлөлтийн эхийг тавьсан нь энэ их хурлын нийгмийг өөрчлөх чиглэлд хийсэн том дэвшил гэж харж байна. Бусдаар бол ухарсан, хуйвалдаж хувааж идсэн мөнөөх л ажлаа үргэлжлүүлсэн шийдвэр зөндөө л гаргасан.
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн АНУ-ын иргэн Ж.Капла, БНФУ-ын иргэн К.Ж.Дэвид, Х.В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн зарлигийг хүчингүй болгох асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх, мөн зарлиг нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх талаар Үндсэн Хуулийн Цэцийг дүгнэлт гаргуулахаар Үндсэн хуулийн Цэцэд хандахыг хүсч УИХ-ын даргад албан бичиг хүргүүлсэн. Энэ бичгийн хариу юу болсон бэ?
-УИХ ийм асуудлыг хэлэлцэх хугацаатай, тэр нь өнгөрчихөөд байна. Энэ талаар УИХ-ын даргад сануулсан байгаа. Өнөөдөр чуулганаар сануулъя.
-УИХ хариу ирүүлэхгүй бол ямар арга хэмжээ авах вэ?
-Асуудлыг тавьсан л бол хэлэлцэхээс өөр аргагүй, удахгүй хэлэлцэх байх,
-Энэ хаврын чуулганы үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хаврын чуулганы үр дүн чухал биш ээ, 26 жилийн үр дүнг л ярья гээд байна. Дөрвөн жил, хаврын чуулган гэх мэт цаг үрсэн дэмий яриа яриад яахав.
-Та ирэх сонгуульд аль тойрогт нэр дэвших вэ. Та сонгуульд бэлэн байна уу?
-Чингэлтэй дүүрэгт нэр дэвшинэ. Шинэ нам, эвслээ зохион байгуулах нөр их ажилтай байна. Өөрийгөө гэхээс илүү эвслээ бэлтгэх ажил надад хамгийн чухал байна.
-УИХ-ын гишүүн болсноор хийсэн ажилдаа сэтгэл ханамжтай байна уу?
-Маш олон асуудалд хэтэрхий цөөнх байсан гэхэд голохооргүй ажилласан. Байгаа бүх боломжийг хувь хүнийхээ хувьд харамсахааргүй шавхаж ажилласан. Үр дүнд хүрсэн нь янз бүр байгаа. Дараагийн удаа үүнээс илүү ажиллахын тулд шинэ хүчин зохион байгуулж байна.
-Одоо үлдсэн хугацаанд иргэдэд хэрэгтэй хуулийг батлахаас илүүтэй улстөржилт их явагдах байх гэсэн дүгнэлийг иргэд хийж байна?
-Амжаад хэд хэдэн хуулийн хэлэлцэх эсэхийг нь шийдүүлээд авъя гэж бодож байгаа. Сонгууль дөхсөн болохоор сонгууль руу чиглэсэн хуулиудаа түлхүү хэлэлцэж таарах байх. Энэ чинь ганц энэ удаагийнх биш шүү дээ, ерөөсөө л ингэж 26 жил явсан.
-Эдийи засгийн хямрал улам бүр нүүрлэж байна. Гол нь улс төр дэх үл ойлголцол, хэрүүл талцлаас болоод Монголын эдийн засаг сүйрлийн ирмэгт очлоо гэвэл буруудахгүй байх?
-Би яг л бөөсний үлгэр шиг мөнөөх л Үндсэн хууль, тогтолцооны алдаа, төргүй байгаа байдлыг л ярих гээд байна. Энэ систем өөрөө үндэс сууриараа ойлголцох бололцоогүй, мөнхийн хэрүүл тэмцэл, талцалд байлгадаг тогтолцоо. Олигархийг бий болгодог, ядуусыг үйлдвэрлэдэг, цөөнхийн засаглалыг, хуйвалдаан талцалд үйлчилдэг тогтолцоо юм байна.
Энийг чинь л эдийн засгийн алуурчдын тогтолцоо, гаднаас суулгасан вирус гэх мэтээр нэрлээд байна даа, Одоо ухамсартай, ухаантай хэсэг нь үүнийг ойлгосон байх учиртай. Ойлгосон бол хоорондоо хэмлэлдэлгүй үүнийгээ засахын төлөө явъя гээд байна, Хэрэв төр шиг төртэй болохгүй бол улстөрийн ч, эдийн засгийн ч хямрал нь сүйрэл рүү л хөтөлнө. Өор үр дагавар хайх хэрэггүй байх.
Г.Хишигсүрэ
Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
Сэтгэгдэл0
Монголчууд яг одоо зөв сонголт зөв хүн сонгохгүй бол баларлааа шүүүүүүүүүүүүүүүүүүү
NEEREE UNEN.MONGOL TORGUI.TOR BARIJ BAIGAA UYANGA MET NI TOR BARIHAA MARTAAD ARD TUMEN BOLJ HALUURCH HADUURCH ALGA BOLOOD BAIHAAR CHINI JAAJ TOR BAIH VE DEE TE
Төрийг үймүүлээд яваа шүү чи өөрөө
УЯНГЫН ХАРААЖ ЗҮХЭЭД БАЙСАН ОЮУ ТОЛГОЙ ЭНЭ ЖИЛ УЛСАД 560 ТЭРБУМ ТӨГРӨГНИЙ ТАТВАР ТӨЛЖЭЭ. ДААН Ч, ИХЭНХИЙГ НЬ ЭБА АСЕМДААД ҮРЧИХ ШИГ БАЙНА. ХЭРЭВ УЯНГЫН БОДЛООР ЯВСАН БОЛ, НҮҮРСЭЭ ҮНС БОЛГОЖ БАЙГАА ШИГ ЭЭ, ЗЭС ЭЭ ЗЭВ БОЛГОХ ЗАМ РУУГАА ОРЧИХСОН, ЭНЭ ХЯМРАЛААР ХАМРААРАА ГАЗАР ШААХ НЬ ХОЛГҮЙ БАЙХ БАЙСАН. УЯНГА МЭТИЙН ПОПУЛИСТУУД, АРД ТҮМНИЙ НЭГ ХЭСГИЙН ЗҮГЭЭР СУУЖ БАЙГААД БАЯН ЦАТГАЛАН АМЬДРАХ ҮЛ БҮТЭХ МӨРӨӨДӨЛ ДЭЭР ДӨРӨӨЛӨН, ҮЛ БИЕЛЭХ ЦУУ ЯРИА ТАРААН НЭР ХҮНД ОЛЖ АВЧ БАЙГАА. ЭНЭ НЬ АРД ТҮМНИЙГ АРЧААГҮЙ ЗАЛХУУ, АЛГАА ТОСООД ГУЙХААС ӨӨР АЖИЛГҮЙ БОЛГОХ ХОРТОЙ ҮР ДАГАВАРТАЙГ ЭНЭ АВГАЙ УХААРЧ БАЙДАГ БАЙГАА ДАА. АЛЬ ЭСВЭЛ ЭНЭ АВГАЙН АМБИЦ УЛС ОРНЫ ИРЭЭДҮЙГЭЭС Ч ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЮМ УУ????????
Ямар их татвар телее вэ. Хэдий хэр борлуулалт хийгээд хэдийг нь татварт телсен бе.
Ene huyanga shulam yaj ch medeh gun shuu
chi mu banzal hujagin erliiz yaashka odoo l medee yu. turgui bolood udaj bn. gehde cham shg ni turd garval Mongol uls buur suirne. chi hol ochij hutsaaachh
Ганхуяг гэдэг хүн муулхаас өөр ид шидгүй тийрэн. Мөн оросын тавиул Цэдэнбалыг дэмждэгийг нь бодвол увс гаралтай бололтой. Увсынхан хүн биш жинхэнэ хулгайч худалч урвагч хүний адагууд. Цэдэнбал монголын баялагийг өрмийг нь аль дээр оросуудад ямарч баримт бүртгэлгүй үнэгүй өгчихсөн. Оросууд Ц-г сонгосон нь учиртай.
ene emegtei uneniig heljee. odoo bogs dolooj ugaadsaar amidragchid heden talaas ni boorlood ehelne dee. omhii jorlon bolson mongol. mongoliin tor bol shunaltuudiin togloom. 00-iin tsaasnaas hevreg, buzar hulgaichdiin uur orognol
zarim negen hyn Uyangiig tor yimuuldeg gej hyzab?tegbel tor baigaa eseh ni todorhoigyigeer olon jil yabj irlee!!enyyniig yu geh dylii bol?Mongoliig ehnees ni zeb ydirdah baisan yum!odoo Mongol ylas delhii deer togtoj orsih ni todorhoigyi bna!
Уянга шиг ийм цогтой, гуйвашгүй 5-10 гишүүн их хуралд ороод ирээсэй. Тэгвэл МАНАН гийнхан навс болно доо. Үнэн хаана байна тэнд хүч байдаг. Даанч ганцаардаад байна. Эх орноо гэж сэтгэл зүрхтэй хүмүүс Уянгыг хүрээлж дэмжмээр байна. Одоо л хөдөл, үгүй бол дахиад байхгүй шүү
Hehe yooy hoh ineed hvrchlee mongol turgui bna ch geh shig ene hvvhen turiin ordond suuj bgaa busuu
Ухсэн баас бол доо
Эх орныхоо төлөө ард түмнийхээ төлөө чин зүрхнээсээ тэмцэж байгаа дүүдээ баярлаж байна.Үнэнч шудрага жудагтай Монголчуудыг бүгдийг нэгтгэж төрөө төр шиг, улсаа улс шиг авч явах чадалтай зөв чадвартай хүмүүсээ гаргаж ирвэл их үйлсийг бүтээсэн хүн болно шүү.Амжилт хүсье.
Hariutslaga tootsohgui ym bol tor bolj toglotsgoogood yana.
Та нар төрөө хүндлэхгүй үймүүлээд солиороод байхад төр яаж хүчтэй байх юм. Чи ер нь улс төрөөс гар. Хорт могой
Амлалт нэхэх ард түмний холбоо яасан бэ
Amjilt husie . Eh oron mini tsevershij mandal devshliin zamd oroh boltugai...
Sejgiin urbagch yanhan avgai
Уянга бол энэ цаг үеийн Мандухай хатан бөлгөө
Huuhduud iim deeree huurhun shuu.
хахахахахаха
жонхуу байхгүй бол танай намд элссэн ч яахав, нээрээ шүү!
Huuguud ion deeree huurhun shuu
Н.Энхбаяргүй 7 жилд Төр тогтворжиж Монгол хөгжсөн юм шиг л яриад байгаа МАНАН арчуулах дөхөж л байна даа
хэлий нь тасдаж хаямаар хорт могойдоо
yamarch baisan baatarhuyag muu nusan tag -s salgaj suuna
Ingetlee horolhoj sharalhahiig chin sonsohoor Chi l ter "horond nn" ih hordoj dee...!!!
Танай намд ормоор л байна. Гэхдээ хамтран зүтгэгчидийг нь мэдэхгүй болохоор жаахан харъя. Сонгуульд бол дэмжнээ.
Монгол эмэгтэйн шудрага дайчин ухаалаг байдлыг харуулсан тэмцэгч бүсгүй.Төрөөр маань тоглож түмэн олноор маань даажигнагч дотоодын дайснуудтай үүнээс илүү яаж ч тэмцэх билээ.Амжилт хүсэе дэмжнээ.
Uyanga bol xort mogoi 26 jil turgui baisan ch gex shig xutsdag uls turiin yanxan be
Чам шиг лалрын хажууд Уянга улс төрч за. Чинийхээр бол Уянга дуугүй байвал болчих гээд байгаа биз? Чаддаг юм бол нэр устайгаа гарч ирээд хэлэх юмаа хэлж хамгаалах гээд байгаа хүнээ хамгаалсан шиг хамгаал л даа, тэгвэл Уянга хорт могой юм уу гэдгийг хүмүүс харна. Чам шиг юмаар хамгаалуулдаг чиний арын нөхөд мөн хэцүү еэ?
yag odoo mongoliin ard tumen onoo man an -aas salahgui bol mongol uls ard tumen suirlee mongold tor baihgui gedeg unendurtai muu zahiin televiziin hotlogch golog eronhii said gesen suudald suuj toriig buzarlahaar yamar tor mongold baigaa ni oilgomjtoi olon zuun jiliin ulamjlaltai mongoliin toriig an nam man namiin hedhen muu hulgaich harhnuud samaraad hayacihlaash dee ee burhan min mongolchuudaa an man nam nertei hulgaich naraas salah zag oirhon bolloo
Гэхдээ энэ авгай төрийг эзэнтэй болгодог нь биш байхаа
Sain baitsgaana uu? Uyanga gegch etgeedee, "Mongol Torgui baina" geed yu yariad baigaa yumbedee ingehed. MONGOL HEZEENEESEE TOROO AVCH YAVDAG TULDAA ODOOG, ONOOG HURTEL AJ TORJ AMIDRAN SUUJ BAINADAA ENEHUU HORSTOD. TORT MONGOLCHUUD BAIGAA, BAIDAG TULDAA ZARIM NEGENCHUULIIN HEL DOROMJ BOLOH ^UHER MONGOLCHUUD^, ^TORT MONGOLCHUUD^ MONGOL TORIIG TEEJ TEVERCH DEEDELJ AVCH YAVJ BAIDAG. BOLCHIMGUIG, BOLOOGUIG, TURGENG, TUUHIIG BUU HIIGEED BAI. *Anhnii alham* kinoonii Buriad ovgon Bazariin heldegchlen shig #Chi gej boon huch irchihsen yum bish bi..iz# gedeg shig Uyanga gej boon huch irchihsen yum bish bi..iz. Bodood bodood bodiin shiir 4 gedeg ugteig buu mart. Chi ur ogooj ni yamagt bii bui baij baidag, ene buhen ni olniihoo, hamtiin hucheer bolj butej yavdag baiguullagad, -Toriin ch bai, Huviin ch bai-, gants odor ch ajillaj ogt uzeeguinhee ulmaas tseejind bagtaad bui zuiliig l sanaan zorgoor buruu zovgui yarij ogch bui l etgeed. Yarih helehiin hoorond asar ih yalgaa biitei adil heleh hiihiin hoorond ternees ch ih yalgaa baidag yum. HEHEHE, Uyanga gegch etgeeded ug helesen bish, baahan etdeeuuseer #uhaan muutaigaaraa#, #ANU-iin hodoo amidardagaaraa#, #Mongoloos tonildogoo tonilchihson amitnaaraa# helegdej duudagduulah baihdaa, HEHEHE.
За саналыг чинь хулээж авлаа. Бичсэн хараал болгоноор чинь дуудсан шуу. Хэхэхэ Наргиан байлаа гэж...
kinonii, helsen bish, baahan etgeeduudeer
Ta odoo bolidoo. Huuhed garga ene bol tanii uureg
торийг ажлыг нь хийлгэхгуй болохоор яаж тор нь торшиг байх вэ? Аль ч засгийн уед ингэдэг л байлаа шуудээ.
Уянга шиг 10 -аа боль ядаж өөр нэг хүн байсан бол хөтөлгөө морьтой нилээд явахсан, гэхдээ ганц дайчин ганцаардахгүй ээ үдахгүй бүр олуулаа болно, урагшаа
Женкогийн хүүхэлдэй.
аль ч торий самраад байхаар яаж тортой байх юм
UYNGAA BUU SHANTARAARAI DEMJIJ BAINA URAGSHAA ITGEL NAIDVAR CHAM DEER BAIGAA SH UU
MONGOLIIN TOR EZENGUI ALZAN MAIJIGA ATIGAR HAAN NI SHALDAN BAINA TUI TUI TUI
урвах нь эх орончийн шинж юм гэнэ шүү, таминь ээ ! :)))))) амаараа унгас алдана гэж чухам энийг л хэлдэх байх даа :))))))))))))) ха ха
amjilt
Oligtoi temtseh gui baij
Дэмжиж байгаа шүү.Амжилт хүсэе
muu hujaa huuhen yu gn ve? novsh mini chi 4 jil turiin ajild sadaa boloo bizde 3 bie daagch MAn-n buuni nohoi,hudalch ganbatar nartai niileed,tegeed ur dund ni dollar hamagui ussun gadni hurungu oruulagch nar garaad yavsan shu de gai mini ee
Энэ удаагийн сонгуульд маш сайн бодож саналаа өгөх хариуцлагатай үе ирж байна.Хэрэв нэг ,хоёрхон удаагийн хоолны мөнгөнд хууртаад бизнес бүлэглэл , баячуудыг сонговол бид нутаг дээрээ боол болно.Иймээс авилгачдын эсрэг ард түмэн нэг том нэгдэл болж эвтэй байхдаа хүчтэй гэдгээ харуулъя. Уянга үүний төлөө тэмцдэг ,дэмжиж байгаа шүү.
uyanga ged hujagiin hurliiz tur samuuruulagchiig uter turgen zailuulahgui bol bur Suiruulne. bie uneleed use sharaaaraa budaad dyygaa duulaaad hol ochij uh chi
shar hadand hevtuulvel taarnaa
Uyanga mundag.yanz bureer helj bichij bga humuus ni uusduu jinhene hort mogoi har energitdnguud ni bna daa .
энэ уянга шиг хоролмаанууд янз бүрийн аргаар хорлоод байхаар төр нь яаж тогтвортой байж чадах юмб ???
Amjilt Uyanga...Jinger nohod hutsaj l baig Jingiin tsuvaa yavah l bolno...
ene muulaad baigaa teneguud yadaj been beeneeree ajilaa hiij baigaagaa mededgui um baih daa,neg dugaaraas 2-3 setgegdel nertei muulah ajilaa hiih um,ed bol ystoi buuni nohoi,mongolin gutamshiguud bololtoi