sonin.mn
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт өнгөрөгч 7 дугаар сарын 31-нд Цагаан-Уул сумын Өвгөд багийн малчин, Д.Доржнямбаагийн гэр бүл  2 хүү, 1 охиноор бүл нэмэв.
 
Ихрүүдийн ээж Д.Лхагваа нь настай, анхны төрөлтөөрөө ийнхүү 3 ихэр төрүүлсэн байна. Ихрүүд 2,5-2,8 кг жинтэй элдэв хүндрэлгүй тул өнөөдөр эмнэлгээс гарчээ. Цагаан-Уул сумын иргэд саяхан 3 буман малын баяраа өргөн дэлгэр тэмдэглээд удаагүй байхад хүн ам нь 3 ихрээр бүл нэмсэнд нутгийн олон ихэд бэлгэшээж байгаа аж.
 
Б.Гантуяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг