УИХ дахь МАН-ын бүлэгт АН-ын бүлгээс ирүүлсэн мэдэгдлийн дагуу МАН-ын бүлэг хуралдаж, "Харилцан иттгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ"-ний хэрэгжилтийн явц, байдлыг зүйл, заалт бүрээр нь хэлэлцэн хариу хүргүүллээ.
Энэхүү албан бичигт хууль тогтоолын төслүүд, Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төсөл, Оюутолгой, Тавантолгойн төслүүд, орон нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төрийн албан хаагчид зэрэг долоон асуудлын хүрээнд хариу өгсөн байна.
Мөн хариу албан бичигт "Монгол Ардын нам, Ардчилсан намын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээ” нь Монгол Улсын нийтлэг эрх ашиг, Үндсэн хуулийн язгуур үзэл баримтлалын хүрээнд үйлчлэх учиртай. Үүнээс хальсан, гажуудуулсан хууль бус үйлдэл, аливаа санаархлыг хамтын ажиллагааны гэрээгээр халхавч хийн шийдвэрлэхийг УИХ дахь МАН-ын бүлэг дэмжихгүй болохыг АН-ын бүлэгт мэдэгдэж байна" гэжээ.
Сэтгэгдэл0
Юунч сүртэй юмбэдээ чааваас.Улс төржинө гээч нь юмуу? Улс таржийна гээчнүү?Ард түмэн улсаа хөгжих бодлого боловсруулж хэрэгжүүлэнэ түмэн олон биднийгээ амаглан тайван амьдруулана гэж итгээд сонгосон гэдгийг бүүр мартаж мань мэтийгээ доош чихэж байх шив!! Төр устаж оронд нь "НАМ"гээч олон толгойтой хорт могой арвалзаж сэжиг төрмөөр үйл явдал болж байна таминь.Цаанаасаа хөрөнгөтнүүд тэжээж байгаа болхоор хор хөнөөл аймшигтайг нь махаа тасдуулж цусаараа соруулж байж мэдэрч байнаа.Монголчууд ухаантайсандаа энэ нам гээчийг цөөлж 4-5 намтай болох арга байна уу??ШАШИН НАМ хоёр Монголыг залгина шүү хүмүүсээ сэрэмжлэхтүн.Урвагч дотоодын дайснууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө нэг хүн нэлээд хэдэн нам байгуулах шашны нэг урсгалтай сонирхолтой болчоод байнаа!!улсыг маань устгаад байхад намыг бид дэмжээд байх нь ертөнцөд байхгүй мунхаглал тэнэглэл мөн.Сэрэхтүн Монголчуудаа!!!
Gadnaas ni haraad baihad yah argagui AN uursduu l hoorondiin zurchluusuu bolood uragshlahgui baigaam daa , ene bichigt ter buhniig unen bichsen baina , gol ni ard tumniihee erh ashgiig bodooroi