sonin.mn

Японы Эзэн хааны цомыг 33 дахь удаагаа хүртэж, олныг баясгасан их аварга Хакүхо, түүний багш Миягино ояката нарт Сүмогийн холбооны ерөнхийлөгч Китаноүми хатуу анхааруулга өгчээ. Өчигдөр болсон Сүмогийн холбооны хурлын үеэр засуулууд тэр дундаа Хакүхогийн сүүлийн барилдааныг шүүсэн ояката нар “Аварга хүний буурь суурьгүй байна”, “үндэсний спортыг юу гэж бодоод байна вэ” гэх зэргээр шүүмжилсэн байна. Учир нь Хакүхо түрүүлснийхээ маргааш хэвлэлийн хурлын үеэр “Тэмцээний 13 дахь өдөр Кисэносатотой барилдаж ялчихаад байхад засуулууд зэрэг унасан гэж үзэж дахин барилдуулах шийд­­вэр гаргасан.

Гэртээ хариад бичлэг үзэхэд ил тод би ялж байлаа. Жаахан хүүхэд ч үзээд ойлгохоор байхад засуулууд яагаад ингэж алдав. Дүрс бичлэгээр нягталсан хэрнээ ийм шийдвэр гаргасанд үнэхээр харамсаж байна. Шүүгчид өмнө нь барилдаж явсан бөх байж, арай ч дээ. Дахиж ийм явдал бүү гараасай. Үзэгчид дахин барилдуулья гэж хашгирсан ч үнэн зөв шүүх хэрэгтэй. Арьсны өнгө үүнд хамаагүй, магэ үсээ янзлаад дохён дээр гарсан л бол бүгд адилхан япон гэсэн үг. Бүгд ижилхэн л хүн” гэж засуулуудыг шүүмжилсэн юм.

Эх сурвалж: