sonin.mn
Юуны өмнө өндөр итгэл найдвар хүлээлгэж хариуцлагатай албанд тохоон томилсон Монгол Улсын Засгийн газарт баярлалаа
 
Намайг дэмжиж, итгэл сэтгэлээрээ хамтран ажиллаж, урам хайрлаж байгаа Монгол төрийн цагдаагийн бие бүрэлдэхүүнд хүндэтгэл илэрхийлье 
 
Төрийн хүлээлгэсэн энэ хариуцлагатай үүргийг гүйцэтгэхдээ иргэдийнхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн хуулийг дээдлэн сахиж, эрх зүйн болон цагдаагийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ.
 
Хуулийн засаглал, ухаалаг төрийн зарчим, төрийн болон албан тушаалтны хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгож хөгжүүлэн бэхжүүлэхэд цагдаагийн алба хаагчид идэвхи, санаачлагатай оролцож ажиллана.
 
Цагдаагийн байгууллага нь иргэндээ үйлчилсэн, хууль ёсыг дээдлэн хүндэтгэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай байж, соёлтой харьцаа, сахилга ёс зүйг эрхэмлэн ажиллахаа иргэд, олон нийтдээ илтгэж байна.
 
Монгол төрийн цагдаагийн мэлмий бат орших болтугай.