Англи хэлнээс монгол хэлнээ буулгасан орчуулгыг жаргааж хэлэх миний үг:
Их хааны тухай түүх домог олонтаа бичигдсэн. Ихэвчлэн түүний эзэлж байсан гүрэн улсын бичээч нар түүний цэргийн дайлалын үед болсон үйл явдлыг тэмдэглэн үлдээсэн учраас Их хааны дүр төрх харгис хэрцгий түрэмгийлэн эзлэгч мэт түүхийн хуудаснаа үлджээ. Харин Чанчун бумбын өрнөдөд аялсан тэмдэглэлд монголчууд бидний мэдэх төр улсаа цогцлоон байгуулж, ард түмэндээ урт удаан амар амгаланг эрэлхийлсэн, энэрэнгүй Их хааны дүр зураг тодорч байгаа юм. Их хаан Чанчун бумбаас хамгийн түрүүнд асуусан асуулт нь “Билигт мэргэн та, холоос зорьж энд ирлээ. Надад олгох, мөнх амьдралын эм юу байна?” гэдэг. Хариуд нь Чанчун бумба “Амь биеийг мөнхрүүлэх аргагүй. Харин мөнх амьдралыг тэтгэж болно” гэснийг Их хаан ихэд сайшаан хүлээн авсан гэдэг. Үүгээр Их хаан Чанчун бумбыг зүгээр нэг харалган, ид шидийн шийдэл эрэлхийлсэн сэдлээр дуудаагүй нь нотлогдож түүний билиг оюунаас суралцаж зөвлөлдөхийг хүссэн нь харагдана. Чанчун бумбатай хөөрөлдсөн цаг хугацаа Чингис хааны сүүлийн дайлал буюу Тангуудыг ялсан аян дайны дараа юм. Их эзэн Чингис хаан Чанчун бумбад илгээсэн урилга захиандаа өөрийгөө эгэл даруу нэгэн гэж тодорхойлон зөвхөн мөнх тэнгэрийн дуудлагаар хамаг олныг нэгтгэсэн их үйлс байгуулсан хэмээдэг. Тийм ч учраас Их хаан үйлсийг үргэлжлүүлэх, амьдралыг тэтгэх хүч эрэлхийлж Чанчун бумбатай холбогдсон бизээ. Харин Чанчун бумбатай уулзсанаар Их хаан, дотроо ухамсарлан ойлгож байсан бодлоо цэгцлэн мөнх амьдралыг тэтгэх цорын ганц арга хүч нь АЛД БИЕ МИНЬ АЛЖААВААС АЛЖААТУГАЙ, АХУЙ ТӨР МИНЬ БҮҮ АЛДАРТУГАЙ хэмээх үеийн үед төр улсаа дээдлэн, үндэсний бат бэх оршлыг цогцлоох сургаалийг үлдээсэн юм. Өнөө үеийн монголчууд бид энэ их үйлсийн үргэлжлэл, Их хааны мөнх амьдралыг цаашид түгээн тэтгэгч хүч мөн билээ.
Шувуучин овогт Э. ХОНГОРЗУЛ
(Чан Чун бумба 1220 онд нутгаа орхин 1221 онд Монголыг туулан, Чингис хааны хааны хойноос явсаар 1222 онд одоогийн Узбекистан улсын Самарканд хотод ирж өвлийг даваад 1222 оны 5 сард Их хаантай уулздсан байдаг. Уулзсан даруйд Их хаан Даогийн номлолын тайлах сайн өдрийг Чан Чун бумбатай тохирох боловч заасан өдөр ойртоход хойхээ (тангуд) босогч нарыг дарах тулаанд өөрийн гар биеээр оролцох шаардлагатай хэмээн арав дахь сарын шинийн нэгэн хүртэл хойшлуулдаг. Ингээд Чан Чун бумба Самарканд хотод буцан очиж түүнийг хүлээснээр тэмдэглэлийн үргэлжлэлийг хүргэж байна)
Долоо дахь сарын эхний өдөр (1222 оны 8 сарын 8), Их багш А-Ли-Шинээр дамжуулан Эзэн хаанд Даогийн номлол хэзээ тайлбарлуулах хүсэлтэй байгааг асуусан захиаг илгээв. Захианы хариуг Эзэн хаан өдөрт нь буцааж, бид наймдах сарын 7-ны өдөр хүлээн авлаа.
Найм дахь сарын 8-нд бид Их эзэн хааны буудаллаж буй газарлуу хөдлөв. Тайши (амбан түшмэл) багшийг үдэж хорь, гучин бээрийн замд дагалдаад буцсан юм. 12-ны өдөр бид Лиеши (Каш) хотыг өнгөрөв. 13-ны өдөр биднийг 300 морьтон, 1000 явган цэргийн цуваа тосон өндөр уулсын нутагт ирлээ. Бидний зам үүнээс цааш Тие Мин Куанг (Төмөр хаалгыг) ороон гэтлэх байв. Бид улаан уст голыг гатлан нэлээн олон бээр, өндөр чулуун хавцал дундуур, зүүн-урагш чиглэсэн юм. Уулын бэлд давст горхи таарах бөгөөд ус нь ууршссан хэсгээр цагаан давс үлдээсэн байв. Түүнээс бид нэлээн хэмжээг нөөцлөн бэлтгэлээ. Зүүн-урд зүгт цаашлаад бид усны хагалбар гарсан уул өөд өгслөө. Бидний баруун талд, мөсөөр дүүрсэн гэлтэй хөндий харагдаж байсан бөгөөд яг үнэндээ давс ажээ. Уулын оройд гараад бид, чулуу шиг хэлбэртэй улаан өнгөтэй давс олоход багш амталж үзсэн. Дорнын улсад (Монгол, Хятад г.м) давс зөвхөн нам доор газар олддог атал, энд өндөр уулсад байдаг ажээ. Мухаммедчууд бялуугаа давстай иддэг бөгөөд цангах үед өвөл гэлтгүй хүйтэн ус уудаг. Тийм ч учраас тэдний ядуус домботой ус зарж борлуулдаг.
Найм дахь сарын 14-ний өдөр (9 сарын 20) бид Төмөр хаалганы баруун-урд бэлд хүрэлцэн ирлээ. Энд хавцалын үзүүр хэсгийг аймшигт нүсэр хад чулуу эмжсэн байна. Зүүн талын чулуун хад нь доошоо унаж нэг бээр орчим хэмжээтэй голын сав газрыг чулуугаар хучжээ.
15-нд (9 сарын 21) бид голын эрэгт (Аму мөрөн) хүрэв. Энэ гол Хятадын Шар мөрөнтэй төстэй бөгөөд баруун-хойд зүгт урсана. Бид завиар гол гаталсны дараа урд эрэг дээр байрлалаа. Баруун талд Туан-ба-ла хэмээх уулын цайз сүндэрлэх бөгөөд хамгаалалтын хүчтэй цэг ажээ. Энд бид гуравдахь Хан хөвгүүний (Өгөөдэй) оточ Ченкүнтэй таарав. Голын урсгал өөд завиар гучин бээр туулсаны дараа, ус гүехэн болоход эрэг дагуу шөнөөр аялсаар Бан-ли (Балх) хотыг өнгөрөв. Энэ хот их том бөгөөд уугуул иргэд нь бослого гарган зугтан оджээ. Хот дотор ноход хуцаж байх нь бидэнд сонсогдсон. Бид үүр цайлгаад, өглөөний ундны дараа хорин бээрийн газрыг туулж хойд зүгт урсах голд тулав. Энэ голыг морин дэл дээр гаталж болох тул тэр оройдоо голын зүүн эрэгт буудаллаа.
Найм дахь сарын 22-ны өдөр (9 сарын 28) Чинхай багшийг тосон авч Их хааны буудал рүү хөдлөв. Тэнд хүрэлцэн ирээд Чинхай багшийг Их хаантай даруй уулзах эсвэл амрах хүсэлтэй эсэхийг асуухад, багш нэн даруй бараалхахыг хүссэн юм. Энд хэлэхэд Даогийн (чин үнэн) номлолыг баримтлагч нар бараалхах ёслолд өвдөг сөгдөн газар мөргөх үйлдэл хийх шаардлаггүй байдаг бөгөөд Их хааны өргөөд морилоод тэд, бөхийн ёслож хоёр алгаа нийлүүлэн барив (хятад лам нарын их хүндэтгэлийн шинж).
Үүний дараа багшийг Их эзэн хаанд танилцуулахад, хаантан түүний өмнө тунг ту (айраг) тавихыг тушаав; багш уухаас эрс татгалзлаа. Их хаан багшаас амьдарч байсан хот нь (Самарканд) түүнийг хоол хүнсээр дутаагаагүй эсэх талаар асуухад багш сэтгэл ханамжтай байснаа илэрхийлэв. Дараа өдөр нь Их хаан мэргэн багшид элч илгээн түүнтэй хамт өдөр бүр зоог бариж байх урилга хүргүүлэв. Багш хариулахдаа “Уулын бүдүүлэг хүн би, жинхэнэ номлолыг (Дао) даган, олны хөлөөс зайдуухан орших дуртай” хэмээв. Их хаан түүнийг хүслийг болгоон таалалаараа оршихыг зөвшөөрөв.
Найм дах сарын 27-ны өдөр (10 сарын 3), Их эзэн хаан хойд зүгт буцахад багш түүнийг дагалдасан. Замын туршид Их хаан усан үзмийн дарс, тарвас болон бусад амттаныг багшид тасралтгүй илгээж байсан.
Ес дэх сарын 1-ны өдөр (10 сарын 3) бид (Аму) мөрөнг дүүжин гүүрээр гаталж хойд зүгийг чиглэн явав.
15-ны өдөр (10 сарын 20) багшийн зөвлөснөөр, Их эзэн Чингис хаан Даогийн номлолыг тайлбарлуулах өргөө гэр бэлтгэх тушаал өгөв. Бэлдсэн гэрийн хоёр талаар дэн лаа асааж гэрэл цацруулсан байх бөгөөд аягач нарыг чөлөөлжээ. Тэнд зөвхөн Шэ-Либи (зөвлөх түшмэл) Чинхай, хиа Чүнлү нар хүлээж байв. Багш тайши Ахай, Алисян нартай хамт гэрт орж ирэн суугаад, Их хаанд хандан “Чүнлү намайг арван мянган бээрийн газарт дагалдан аялсан. Чинхай мөн адил олон мянган бээрийн газрыг хамт туулсан учир тэднийг гэрт байлцуулан сэтгэлийн гэгээрэл өгөх үгс сонсохыг болгооно уу” хэмээв. Их эзэн хаан хүсэлтийг соёрхож, тэднийг орохыг зөвшөөрөв. Багшийн яриаг Их хаан монгол хэл дээр орчуулан дамжуулахыг тайши Ахайд даалгав. Чингис хаан багшийн үгийг ихэд таашаан сонсож, бодолтой нь нийцэж байгааг дуулгав. 19-ны өдрийн (10 сарын 24) гэрэлт шөнө Эзэн хаан багшийг дахин дуудаж номлолыг үргэлжлүүлэн тайлбарлуулав. Хаан тун сэтгэл ханамжтай үлдлээ. 23-ны өдөр Эзэн хаан багшийг ахин хүндэтгэл дүүрэн урьж, хэлэх үгсийг гүнээ таашаан хүлээн авч, бараа бологчиддоо хандан хэлсэн үгсийг бичиж тэмдэглэн хятад бичгийн санд мартагдахаас сэргийлэн давхар буулган үлдээхийг тушаав. Тэрээр бараа бологчиддоо хандан хэлэхдээ “Шэн Сян (билигт хувилгаан) надад амьдралыг тэтгэх арга билгийн тухай гурван удаа тайлбарлалаа. Түүнийг үгийг би зүрхэндээ шингээсэн тул гадагш зарлах хэрэггүй” гэв.
Үүний дараа бид хааныг дагалдан дорно зүгт (Монгол руу буцан) хөдлөж, зам зуур багш Их хаанд үе үе бараалхан ном айлдаж байсан юм. Хэдэн өдрийн дараа бид их хот Сэмисыганы (Самарканд) баруун талд хорин бээрийн газарт буудаллав. Арав дахь сарын эхний өдөр (11 сарын 5) Эзэн хаанаас багш өмнө нь амьдарч байсан газартаа (Самаркандын дэргэдэх ордонд) дахин байрлаж болох эсэх талаар асуухад, хаан зөвшөөрөв. 6-ны өдөр багш тайши Ахайн хамт Их хаанд бараалхав. Хаантан түүнээс “Бараа бологчдыг байлцуулах уу?” хэмээн асуув. Багш тэднийг үлдэж болно гээд Их хаанд хандан “Уулын бүдүүлэг хүн би олон жил Даогийн номлолыг даган баримталж байгаа тул хүний хөлөөс зайд, эзгүй орчинд бясалган суух дуртай. Харин Эзэн хааны хөсгийн эргэн тойронд цэрэг дайчдын дуу чимээ нүсэр тул, миний сэтгэл тавгүйтэн зовох болжээ. Иймд миний бие Эзэн хааны хөсгийн урд эсвэл хойно таавараа аялах хүсэл тээж буйг болгоон соёрхоно уу. Уулын бүдүүлэг би машид баярлах болно” гэв. Их хаан хүсэлтийг зөвшөөрөв. Багшийг өргөө гэрээс гарсан хойно, хаан элч илгээн “Тулу-ма хэрэг болох уу?” гэхэд багш шаардлаггүй гэв. Энэ үед бороо шиврэн орж эхлэн зүлэг дахин ногоорсон юм. 11 дэх сарын дундаас хур бороо, цас улам ихэссээр газар чийгтэн дэвтжээ. Багш энэ хотод ирсэн цагаас хойш өөрт оногдсон хоол хүнсийг илүүчлэн тариаланчдад тарааж, хүүхдийн будаатай хоол хийх тоолонд олон тооны ард ирдэг байв. 26-ны өдөр бид аян замд дахин гарлаа.
12 дахь сарын 23-ны өдөр үлэмж их цас орон харьцуулашгүй хүйтэн болж олон тооны адуу мал хөлдөж үхэв. Гурван өдрийн дараа бид Хочян Муляны (Сырдариа мөрөн) баруун талд гарч Их хааны хөсөгтэй нийлсэн юм. Урд шөнө энд гол гатлах завь, гүүр нуран урссан байна. Энэ өдөр 28 байсан. Их эзэн Чингис хаан багшаас тэнгэр ниргэх тухай асуулаа. Багш хариулахдаа “Уулын бүдүүлэг би сонсохдоо, Их хааны албат тэнгэрийн гэсгэлээс эмээн голын усанд биеэ угааж хувцас цэвэрлэн эсгий дарах ба талын мөөг түүхийг хориглодог гэнэ. Гэтэл энэ нь тэнгэрийг хүндэтгэж байгаа хэрэг биш. Миний сонссоноор, гурван мянган нүглийн хамгийн үр дагавар хүнд нь – эх эцгээ үл хүндэтгэх. Тийм ч учраас тэнгэр хилэгнэн ниргэдэг юм. Мөн энэ цагт Их хаантан таны дийлэнх олонх албат эх эцгээ зохих хүндлэлээр тэтгэдэггүй гэж би сонссон. Хаантан та өөрийн хүч, эр зоригийг ашиглан ард олны энэ үйлийг засаж болгооно уу” гэв. Эзэн хаан сэтгэл дүүрэн “Хэлсэн үгс тань миний сэтгэлд бүрэн нийцэж байна” гээд хойхэ (тангуд) бичгээр давхар тэмдэглэн үлдээхийг даалгалаа. Ингээд багш мэхийн одсон юм. Шинийн нэгний өглөө багшид хүндлэл үзүүлэхээр цэргийн ерөнхий жанжин, оточ, зурхайч нар хүрэлцэн ирэв.
11-ний өдөр бид дорныг чиглэн Семисыганыг мянга гаран бэрийн газарт орхин одсоор жимсний том цэцэрлэгт хүрээлэнд ирэв. 19-ний өдөр багшийн мэндэлсэн өдөр тохиосон тул түшмэлүүд түүнд тамхины гэрэл бэлэглэн баяр хүргэж байсан. 28-ны өдөр тайши захирагч Лигүн салах ёс гүйцэтгэв. Багш түүнээс “Бид дахин уулзах болов уу” гэхэд, тэрээр “Гурав дахь сард уулзанаа” гэлээ. Багш хариуд нь “Тэнгэрийн ивээл хэрхэхийг та мэдэхгүй. Хоёр дахь эсвэл гурав дахь сард би дорно зүгт буцахаар шийдсэн” гэв. 21-ний өдөр нэг өртөө замын хэмжээг дорно зүгт туулаад зүлэг ногоо ус элбэгтэй өргөн уудам хөндийд ирэв. Энд бид адуу малаа амрааж, тарга тэв авахуулаар хэсэг хугацаанд амьдарсан. Сай-лан (Сайрам) энэ нутгаас зүүн-хойд зүгт гурван өдрийн замд оршдог ажээ.
Хоёр дахь сарын эхний долоо дахь өдөр, багш Их хаанд бараалхан түүнд хэлэхдээ “Уулын бүдүүлэг хүн би далайн эргээс хөдлөхдөө гурван жилийн дараа эргэн ирнэ гэж амласан. Энэ жил гурав дахь жил маань тохиож байгаа тул ууландаа эргэн очих шийдмэг хүслийг минь хүлээн авна уу” гэв. Хариуд нь Их хаан “Би өөрөө мөн дорно зүгрүү хөдлөн явна. Надтай хамт явах уу?” гэтэл, багш “Миний бие түрүүлж явсан нь дээр. Уулын бүдүүлэг миний нутаг нэгтэнтээ эргэж ирэхээр амласан гурван жилийн хугацаа төгсөж байна. Мөн миний Их хаанд өгөх тайлбар номлол барагдлаа” гээд мэхийн ёслох хүсэлтээ илэрхийлэв. Хаантан сонсоод “Ахиад жаахан хүлээ, гурав эсвэл таван хоног. Хан хөвгүүд ирнэ, мөн би зарим тайлагдаагүй зүйлсийг ойлгох хэрэгтэй. Тэгээд явж болно” гэв.
8-ны өдөр Их эзэн хаан зүүн ууланд ан гөрөөлж байхдаа нэгэн бодон гахай руу сум таттал түүний морь бүдрэн хааныг унагав. Харвасан бодон хаантан луу ойртож чадахгүй зогтусахад хааны бараа бологчид түүнд морь дөхүүлэн анг зогсоогоод, Их хаан өргөөндөө буцав. Болсон хэргийг сонсоод, багш Их хаанд бараалхан “Мөнх тэнгэр биднийг, өөрийн амь насаа дээдлэн тэтгэхийг хүсэж байна. Гэгээнтэн таны нас хэлбийж байгаа учир ан гөрөө бага хийсэн нь дээр. Мориноос унасан явдал нь тэнгэрийн дохио бөгөөд бодон хөдлөж зүрхлээгүй учир нь тэнгэр ивээж буйн шинж”гэв. Хаан хариуд нь “Би үүнийг өөрөө бас ойлгосон. Таны зөвлөгөө тун зөв. Монголчууд бид хар багаас морин дэл дээр ан гөрөөлж сурсан тул гэнэт энэ заншлаа орхиж чадахгүй юм. Гэхдээ таны үгийг би зүрхэндээ шингээлээ” гээд Гэсэл дарханд хандан “Үүнээс хойш би түүний зөвлөгөө бүгдийг дагана”гэв. Үнэхээр Их эзэн хаан хоёр сарын туршид ан гөрөөлсөнгүй.
24-ний өдөр багш дахин салах ёслол хүслээ. Их хаан түүнд “Би танд юу бэлэглэхээ бодоё. Жаахан хүлээ” гэв. Багш салах ёс тэр дор нь үйлдэх аргагүй тул хүссэн ч эс хүссэн ч хүлээх болов. Гурав дахь сарын 7-ны өдөр багш ахин хүсэлтээ уламжлалаа. Эзэн Чингис хаанд түүнд үхэр тэрэг, адуу мал бэлэглэв. Харин багш тэдгээрээс татгалзан зөвхөн шуудангийн морьд хангалттай гэлээ. Их хаан орчуулагч Али Сянаас “Түүний шавь Хятадад олон биз?” гэхэд тэрээр “Үнэхээр олон. Түүнийг энд ирэх замд, түүнд бараалхах үй олон ардаас Дэсифуны захиргаа дахь Лун-Ян-Гуаны эрх баригчид татвар татаж байхыг би харсан” гэв. Их хаан “Түүний шавь нарыг татвараас чөлөөлөх нь зүйтэй юм байна” гээд түүнд Эзэн хааны тамга дарсан зарлиг бичиг үйлдэн өгөв. Дараагаар нь Али Сяныг Сүан Чай (хааны илгээгч)-гаар өргөмжлөн түүний туслахаар Мянгудай, Гэлбөх нарыг томилон, багшийг дорнодод саадгүй буцаан хүргэж өгөхийг тушаав.
10-ны өдөр багш Их эзэн Чингис хаанд бараалхан ёслосны дараа аян замд гарлаа. Далай хаанаас эхлээд доод түшмэл хүртэл түүнтэй салах ёс гүйцэтгэн арван бээрийн газрыг туулж усан үзмийн дарс, ховор амттанаар дайлж байсан. Салах ёслолын үед бүгд нулимсаа арчин удэж байлаа.
...
Тус дурдатгалд Их эзэн Чингис хаан Чан Чун бумба хоёрыг нэг өдөр нас нөгчин өөд болсон гэж тэмдэглэн үлдээсэн байдаг бөгөөд хамгийн сүүлд Их хаан өөрийн албат Сүан Чай Алисянаар дамжуулан дараахь захиаг их багшид хүргүүлсэн байна.
“Чү Шен Сянь! Та, надаас салан, хаврын сард зуны тэргүүнд, бэрхшээл халууныг туулан яван одсон. Замыг тань хангалттай сайн шуудангийн мориор сэлгэж байв уу? Аян замын хоол хүнс хүрэлцээтэй байсан уу? Таныг Сүан-Дэ-Жоуд болон бусад газарт нутгийн эрх баригчид сайн хүлээж авсан уу? Та энгийн олон ардыг дагуулж чадав уу? Таны бие сэтгэл эрүүл энх хэвээр үү? Би таныг энд үргэлж боддог. Та! Таныг би мартаагүй, намайг та бүү мартаарай.
Гүй-вэ оны 11 дэх сарын 15-ны өдөр (1223).
Сэтгэгдэл0
Ямар зорилгоор энэ мэтийн дэмий юмыг дахин дахин бичиж тавьдаг байна даа?Чан овогтыг юунд ингэж их магтана вэ?Монголын нэрт математикч Мянгат,зохиолч Инжинашийн гээд монгол мэргэдийн талаар илүү ихийг уншиж,мэдмээр санагдана.
… Чоно яах гэж хонины арьс нөмөрдөг вэ. Яагаад гэвэл чоно гэдгийг нь мэдвэл хэн ч түүнд итгэхгүй учраас цагаасаа өмнө хамаг санаархал нь нурж унах эрсдэлтэй болохоор. ... Социализмийн үед хийж бүтээсэн болгон Монгол улс , Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөөх их бүтээн байгуулалт байсан .Үнэхээр Монгол улсын төлөө зүрх сэтгэлтэй бол бурууг нь залруулж , зөвийг нь дэмжих ёстой бус уу. Харийн хүнийг дээдлэх бус , Монгол хүнээ хайрлан түүний төлөөх нийгмийг байгуулах ёстой бус уу. … Чингис хааны нэрийг лантуу болгож Д Сүхбаатарын нэрийг дөш болгон дунд нь Монголын бахархлыг балбаж устгахыг хүсэж байгаа нь зөв шударга ухаантай алхам мөн үү. … Социализмийн үед ч бай, капитлизмийн үед ч бай Монгол хүн эх орондоо эзэн нь болж сайн сайхан амьдрах ёстой. Харин өнөөдрийнх шиг Таван Толгой нүүрсийг Хятадад зарах нэрлэсэн үнэ нь дөнгөж 40 $ , зарлаагүй !!! нууц гэрээний дагуух үнээрээ тооцоогоо бодож халаасаа дүүргэж байгаа нь шударга ёс уу . Оюун Толгой ордоос олох Монгол улсад орох ашиг ардчилсан хужаа , луйварчид , урвагчдын халаасанд орох нь одоо нэгэнт тодорхой боллоо. Өдөр болгон Алтанхуягийн хортой утаанд Монголчууд өвдөж зовж байгаа нь социализмийн үед жаргаж байсан Монголчуудаас өшөөгөө авч байгаа нэг хэлбэр нь үү, эсвэл Монголчуудын амь насны эсрэг 21 р зууны геноцидийг ардчилсан хужаа Элбэгдоржтонгууд, ерөнхий хулгайч Алтанхуягтангууд хийж байгаа хэрэг үү. Монгол хэл бичгээр оролдох нь наад хэрэг , цаана даа ямар хорон санаа өвөрлөснийг чи мэдэх үү. Эцэст нь Монголчуудыг үзэн ядан Монголчуудаас өшөөгөө авахын тулд нэг хужаа цустан ерөнхийлөгч болсон бол нөгөө нь чухам ямар муухай бодол дотроо тээж байгааг нь , Монголын бүх коксжих нүүрсэнд одооны үнийн баримжаагаар 40 $ аар Хятадын эрх мэдэл бүрэн тогтоох санамж бичгийг үзэглээд ирсэн ерөнхий хулгайч Н Алтанхуягаасаа асуу. ??? … Монголчуудыг 1.5 тэрбүм $ ??? ... Их Өр хэмээх бурантагтай бөх нь унжсан тэмээ мэт болгоод зогсохгүй Монголчууд бидний өвөг дээдсийн ариун цусаар баталгаажсан туурга тусгаар улсын газар нутгаас харийн хүмүүнд тэр тусмаа доншуур Хятадуудад газар өмчилж өгөх тухай эвгүйхэн сонор чих дэлсэх болов. Анхаарагтун !!! … Хүн бүр болж байгаа бүгдийг мэдэж байх боломжгүй. Харин ирж буй аюулыг олж харан ах дүү Монголчууддаа сэрэмжлүүлж байхын тулд Мөнх Тэнгэрээс илгээгдсэн нэгнийхээ үгэнд итгэн буруугаа ойлгон ухаарч , бодол санаагаа зөв тийш нь залж байх нь та нарын үүрэг мөн. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Bi lav huvidaa Mongolchuud bidnii Ezen Chinggis Khaanii ene tuuhiig medehgui um bn, saihan tuuh baina, shimten shimten unshij duusgav
sonirholtoi tuuh baina
Яс үндэс, нас хүйс, шашин шүтлэгээс үл хамааруулан боловсролтой, шудрага зоригт, ажил хэрэгч, төлөв төвшин хүмүүст итгэл өгөн дэмжиж байсан нь Эзэн хааны, олон түмнээр хүрээлүүлэн их амжилт олсны нэгэн түлхүүр бизээ. Тэр, урваач шарваач, залхуу бүдүүлэг дээрэнгүй, амиа хичээгч, ХУТГАН ҮЙМҮҮЛЭГЧдийг хатуу шийтгэн, тийм хүмүүсээс зайгаа барьж байсан нь ч ухаалаг үйлдэл.
Uls tor heruul, doromjlol bolon haraal muu ugtei niitlel unshij baihaar medleg bolovsrold nemer boloh iimerhuu niitlel ahiuhan niitelj baih iig husye
Монгол улсынхаа Тусгаар Тогтнолын баярын өдөр 11 сарын 26 нийг Монголчууд бид ёслол төгөлдөр тэмдэглэж чадахгүй болсон нь юутай их эмгэнэл вэ. !!!! ... Хятадын автономит хавсарга улс байхыг гэрээгээр хүлээн зөвшөөрсөн Жавзандамба хутагтын Монгол улсын ерөнхий сайд урвагч Шанзав Бадамдоржийн цаг үе шиг Монголын төр эрт цагийн гамингийн үлдэгдэл өнөө цагийн Монгол нэртэй ардчилсан хужаа нарын гарт орж хагас колони орон болсон тул өөр арга ч байхгүй биз ээ. Улс орны идэж болох бүхнийг ховдоглон зооглоод, Монгол банкин дахь ард түмний баялагийг ховх сорон, төсвийн хөрөнгийг үрэн таран хийгээд ханалгүй Ардчилсан Бондын Их Өрөнд оруулан Монголыг ачаандаа түүртэн ядарсан хаврын эцэнхий тэмээ шиг болгон харийнхны гарт улам лавхан атгуулахын тулд утсан хүүхэлдэйн үүргээ хууран мэхлэх урвагч бодлогоороо дээд түвшинд гэж хэлж болохуйц хэмжээнд биелүүлж байна. АНУ ын санал тоолох хар машин, тэдний тагнуулын мэргэжилтнүүдийн Ази , Африк , Латин Америкийн улс орнуудын тусгаар тогтнолыг ардчилсан хэмээх загвар дотор нурааж туршлагажсан арга зөвлөлгөө, зааврын дагуу Монголын төрийн эрхийг хууль бусаар авсан ардчилсан хужаа луйварчид урвагчидад Монголын төрийн хуулийн үг, үсгийг солих нь хүүхдийн тоглоом шиг амархан хэрэг мөн гэдэг нь ойлгомжтой. Таван Толгой ХХК г зориуд дампууруулан Монголын нүүрсний бодлогын түлхүүрийг Хятадуудад өгсөн этгээдүүүд Оюу Толгойн баялгийг харийн эздүүүддээ найр тавин өгч ,өөрсдөө ч хоосон хоцрохгүй хувиа борлуулах нь мэдээж . Харин Монголын эгэл жирийн ард түмний эрх ашгийг хэн хамгаалж , хэн бидний төлөө тэмцэх вэ.??? ... Энэ асуултыг өөрийгөө хөх тамгат Монгол хүн гэдгээ бүрэн дүүрнээр мэдэж , итгэж байгаа бүхэн арван таван толгойтой Ардчилсан Мангасын сайхан уянгалаг мөртөө худал хуурмаг үгийн хорон ид шидэнд мансуурсан бүхэн өөрсдөөсөө асуу . ??? ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
… Монголын төрийн өмчийг 30 % аар хорогдуулах нэрийн дор стратегийн ордууд дахь Монголын ард түмэнд оногдох хөрөнгийн хувийг Хятадуудад найр тавин зуучлах бодлого, Монголын засгийн газар хужаа нарт газарт мэхийн ёслон тэдэнд үйлчлэхийн тулд байгуулагдсан гэдгээ нотлон харуулах боломжийн тухай ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн илтгэлийн агуулгыг Влоомберг ТВ гээр сонсоод дотор минь муухай оргин ,бөөлжис минь цутгаж байна. … Гэхдээ Хятадын төлөө үхтэлээ ажиллах болно гэж далдуур боловч үнэнээ хэлсэн нь Монголыг ардчилал нэрийн дор эзэлж авсан гэдэгтээ бардсан Өрнөд , Хятадын утсан хүүхэлдэй ардчилсан хужаа луйварчид урвагчидын бардам зангийн илрэл боллоо гэж бодож байна. Дээр нь Монголын ард түмний хувьд 1924 оны 11 р сарын 26 н бол 17 р зуунаас хойш Манж Хятадаас бүрэн тусгаарлаж Тусгаар Тогтносон Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг байгуулсан ялалтын баяр хөөр , инэээд баяслаар дүүрэн өдөр мөн. ... Харин Хятад гамин , ардчилсан хужаа нарын хувьд ялагдлын гутамшигт хар өдөр гэдгийг ч давхар баталж байна гэж ойлгогдож байна. … 2013 on.
… Ардчилсан хужаа Ц Элбэг дорж тэргүүтэй луйварчид урвагчид тэр дундаа хужаа муур багш Баобаарууд Маогийн улаан хамгаалагчдыг Монголд бий болгох гэж сүүлийн 20 иод жил их л хичээсэн . Гэвч эрлийз хурлийзүүдийн тоо цөөн байгаагаас болон өөрсдөд нь хууртагдсан Монголчууд үнэнийг ойлгон ухаарч холдож байгаагаас хамааран өдрөөс өдөрт хорон бодол санаа нь нуран унаж одоо хэдэн цалинтай сэтгэгдэл бичигчдээс өөр хүн хүч үгүй болон үлдсэн. Харин хуууртагдсан олон Монголчууд эргээд ардчилсан хужаа луйварчид урвагчид та нар луу үерийн ус шиг дайран ороход өөрсдөөс чинь болон хужаа хорон этгээдүүд болох та нарын удам угсаанаас чухам уюу үлдэх вэ гэдгээ харин одоо энэ цагт Ардчилсан хужаа луйварчид урвагч өөдгүй этгээдүүд болох та нар илүүтэй бодох хэрэгтэй бус уу .!!! ... Даахгүй нохой булуу хураана гэж Монголчууд ярьдаг . Уурлан догширсон, хилэгнэсэн энгийн олон Монголчуудын дайралт сүрэг чонын довтолгооноос хэдэн дахин илүү аюултай гэдгийг амь нас , яс махаараа мэдэрсэн хойноо ойлгох гэж байгаа бол энэ хужаа та нарын эрх мөн. !!!
… Монгол улсын хүчирхэгжих , хөгжих бүхий л нөхцөлийг Ардчилсан хужаа луйварчид урвагчид бодлогоор улс төрийн тогтолцоог эмх замбараагүй болгох, эдийн засгийг зориудаар хямраах , Монголчуудыг Aрдчилсан Их өрөнд оруулан Монгол банкин дахь болон төсөв дэх баялгийг хуу хаман цөлбөх , Монгол хэл бичгийн соёлыг нь гажуудуулах , боомтын тухай хууль нэрээр Монгол улсын хилийн аюулгүй байдлыг сулруулан ор нэрийн төдий болгох , сургууль эмнэлгийг нурааж ,ард олныг гамшигт утаа мөн Хятадын хортой хүнс болон бусад бүтээгдхүүнээр хордуулах зэрэг бусармаг үйл ажиллагааг төлөвлөгөөтэй дэс дараатай явуулан, өөр олон янз бүрийн арга замаар хааж , боохыг үргэлж оролддог. Монгол улсынхаа хөгжлийн тодорхой зааг дээр гадаад улс орнуудад очин өөрсдийн эр зориг хөдөлмөр дээр Монгол хүний уужуу ухаан, сэргэлэн авхаалжтай зан чанартай холбон тухайн нийгэмд буй сайн зүйлийг хүлээн авч боловсрон, саар зүйлд шүүмжлэлтэй хандах ухаан сууж , эр чадал бойргошсон гадаадад амьдрагч жинхэнэ хөх тамгат Монголчууд өнөөгийн Ардчилсан Хужаа луйварчид урвагчдын төрийн хувьд хамгийн том дайснууд болох нь ойлгомжтой. Би ч өөр улсад тодорхой хугацаанд сурч , ажиллаж амьдарч байсан бөгөөд Токиогийн хүн ихтэй гудамжаар // Аргалын утаа суунагласан малчины гэрт төрсөн би ,...// гээд сэтгэл дотроо уншингаа алхаж байхдаа Монгол эх нутгийнхаа идэр есийн хүйтэн жаврыг ч болов амьсгалахсан гэж санaгалзан зүрх минь зовуурилан, нүд минь шархирч өөрийн эрхгүй нулимс минь гарч байсан нэгэн . Чухамдаа харьд очиж тэнд амьдрахын зовлон жаргалыг нь ухаарсан хэн боловч эх орон Монголоо урьд байгаагүй ихээр хайрлан , эх орныхоо төлөө үхэн хатан зүтгэх эр зориг, хүч чадал зүрх сэтгэлд минь Мөнх Тэнгэрийн ивээлээр бий болдог гэдгийг ойлгосон. Гадаадад амьдрагч Монголчууд тодорхой хугацааны дараа хэрэглэгдэхээр бэлтгэгдсэн Мөнх Тэнгэр Эцэгийн минь сонгосон хүмүүс мөн бөгөөд тэд ч Түүний дуудсан тодорхой цагт Монгол эх орныхоо бүтээн байгуулалт , хөгжил дэвшилтэнд шинэ сэргэг боловсорсон шилдэг оюун ухаанаа уралдуулан байж ханцуй шамлан гар бие оролцохоор ирэх болно гэдэгт би итгэдэг . Хугараагүй ноён нуруу болсон гадаадад боолын амьдралыг гололгүй хийж сурч боловсрон зүрх сэтгэлээрээ эх оронтойгоо хамт байсан нийт хөх тамгат Монголчууддаа баярлалаа . Хөх тамгат Монгол ахан дүүс та бүхний юу санасан есөн хүсэл тань биелж, эрүүл энх аз жаргалтай амьдарч, эх орондоо амар мэнд , лагшин тунгалаг уулзахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. … Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
… Үндсээр нь сугалж хаяагүй цагт бохир шарилж урган эргэн тойрныхоо шимт ногоонуудын урган төлжих боломж , амьдрах нөхцөлийг боомилсоор байх болно. Улаанбаатарыг бүрхсэн зэрлэг шарилж мэт AN ардчилсан хужаа луйварчид урвагчид төрийн бодлогыг барьж байсан цагт бас нэг өөр мануухайгаа гаргаж ирээд тавина . Тэр нь нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэх хуулийн дагуу ялгаа үл гарна гэсэн үг. Ардчилсан буюу ардыг алагчилах, хужаа иргэнийг дээдлэх нийгэмд Монголын тусгаар тогтнолыг устгаж Монгол ардын эрх чөлөө, оюуныг боомилсон далд колончилол тогтоох зорилготой харийнхан буюу Хятад, Америк, Өрнөдийн талд зүтгэж буй бардам дээрэнгүй шуналын тулам болсон тэнэг төрхтэй бузар хорон муу санааныхаа үйлээр өмхий лаг шавар намагт шигдсэнээ үл мэдэх ардчилсан хужаа луйварчид урвагч этгээдүүд Монголыг Хятадчилж шинэчлэх бодлогынхоо дагуу Монголын төр дахь харийнхны утсан хүүхэлдэйн үүргээ сайн биелүүлж байгаа урвасан хулгайн нүүр царайгаа өдөр ирэх тутам илчилж байна. ... , Харин эх орныхоо төлөө цогтой тэмцэгчид болох бидний удирдагч агсан Гоймон баатар Д Сүхбаатар , С Зориг агсан , М Зэнээ агсан , O Дашбалбар агсан , О Энхсайхан агсан , Хотгойдын Чингүнжав агсан , чин ван М Ханддорж агсан , Сайн ноён хан Т Намнансүрэн, Манлай баатар Ж Дамдинсүрэн агсан тэргүүтэй олон олон эх оронч хөвгүүд хорон муу урвагчидад хорлогдон алтан амиа алдсан ч Монголын ард түмнийхээ зүрх сэтгэлд үүрд мөнхөд дурсагдан Тэнгэрийн оронд амьдрах эрхтэй болдог бол үнэнч зүрхтэний амиар наадаж гараа цусаар угаагчид болох бузар угшилтангууд тамын гүнд хаягдан тэдний шүдээ хавирах чимээ , ёолон гаслах дуу нь халуун тамын орноос хэзээ ч тасрахгүй байх болно. … Юу тарина , түүнийгээ хураана . ... !!! ... Өнөөгийн энэ ороо бусгаа хүнд хэцүү цаг үед Монгол эх орноо хайрлагчидийн эсрэг бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх мэдлийг бохир мөнгөний тусламжтайгаар гартаа атгасан эрх ямбандаа хэт дулдуйдсан ардчилал нэртэй худал хуурмаг Хятаджсан үзэл суртлаар олон түмний тархийг угаагч хужаа муур багш Баобаар мэтийн бузар этгээдүүдээр удирдуулсан сэтгүүлч нэртэй худалдагдсан угаадас бичигчдийн бүлгийг хөдөлгөн зөвөөр сэтгэгчидийг доромжлол хараал зүхлийн бай болгодог ч гэсэн Монголын эх орончдын зүрх зориг нь үл мохон Монгол эх орныхоо ирээүйн сайн сайхны төлөө сэтгэл үл хувиран зүтгэсээр байх болно. ... Монголчууд мөхөж буй үндэстэн хэмээн ардчилсан хужаа луйварчид урвагчид хэдийгээр бузар санааны худал хуурмаг үрийг газар сайгүй цацаж ил шулуундаа гаран доромжилж байгаа боловч Улс орон , үндэстэний мөхөх , эс мөхөхийг зөвхөн Мөнх Тэнгэр Эцэг минь шийддэг юм. Улс орны ирээдүйн сайн сайхан хөгжил цэцэглэлт нь түүний хөвгүүдийн эх орныхоо төлөө амь биеэ үл хайрлан зүтгэх зүрх сэтгэл, асгарах цус , зовох хөлс, нулимсны үнэ цэнээр батжин бэхжиж , өргөсөн алтан амины хэлхээсэнд гагнагдаж байдаг юм. … Монгол хэзээ ч мөхөхгүй. !!! ... Харин ч шинээр өндийн босох их сэргэлтийнхээ өмнө түр зуурын уналтын байдалд орсон гэхэд болохоор цаг үед бид амьдарч байна. Мөнх Тэнгэрийн ивээл ерөөлд агуу түүхийг хэдэнтээ бүтээсэн Монголын ард түмэн Мөнх Тэнгэрийн хүчин дор Түүний хүсэл зорилгын дагуу дахин агуу түүхийг бүтээх хувь тавилантай гэдгээ одоохондоо мэдээгүй байгаа ч гэсэн , … Хан Тэнгэрийн ивээлээр миний Монголын ард түмэн Чингис хааны өмнө ба эхэн үеийн Монгол орон мэт энэ хүнд бэрх ороо бусгаа цагийг заавал ч үгүй даван туулах болно. Надад бусдыг үгүйсгэх бодол алга гэхдээ Миний Монголыг үгүйсгэх гэж оролдож буй хэн боловч Их Монгол улсын гайхамшигт ирээдүйд багтан шингэх орон зай олдохгүй байх болно. !!! ... Идүүлсэн бут ногоорч идсэн эрүү хувхайрах болно. !!! ...Мөнх Тэнгэр Эцэгийн минь гайхамшигт алдар, хүч чадлын доор бүх хүн төрөлхтөн бөхийж Түүний ивээл ерөөлийг хүртсэн Монголчуудын хувь тавиланд бүх дэлхий атаархах болно . !!! Бүргэдээс бүргэдийн дэгдээхэй төрдөг , Хэрээнээс хэрээний ангаахай төрдөг . ... Арслангаас арслангийн гүег төрдөг бол гүрвэлээс гүрвэлийн зулзага төрдөг. ... Энэ дэлхийн бүх юм өөрийн гэсэн зүй тогтолтой. Гэхдээ түүнээсээ хэзээ ч гаждаггүй юм. ...
Mash gegeeleg niitlel unshilaa, Bayarlalaa Chinggis Khaan argagui holiig harsan uhaalag negen baij
Бээжин залуу мөнгө төлж өөрийгөө далдуур сурталчлаад байна..
Өнхрүүшийн үлгэр: Эмгэн өвгөн хоёрыг Ягаан цэнхэр тасалбараар хуурсан Орос хүрэн байвгайг Олон удаа молигдсон Хятад шар луунд Тусгаар тогтнолоо худалдсан Монгол түмнийг молигдсон Муу бүхнийг дэлгэрүүлсэн Микрофон барих мэргэжилтэй Молигдож хуурах увдистай Малын эмч прокурортой Мянгуужингийн философтой Ардчилал Ардчилал гэж Ард түмнийг мунхруулсан Авлига Авлига гэж Ардын намаа айлгасан Эцэст нь толгойг нь эргүүлсэн Эрээн хятад цаасаар Эх орныг нь худалдсан Эгдүүтэй хөөрхөн өнхрүүш байна Олон долоон хошгорсон Огт баригдахгүй хулхидсан Долоон сарын нэгнийг санаачилсан Дараан сайхан нил мурьсан Баярцогт хужаагаа хамгаалсан Баттулга эх орончийг дарамталсан Бат Үүлээ баатар болгосон Байгал орчноо будаа болгосон Хятад улсад хайртай Монгол улсад халтай Хятад банкны цаасаар Монгол шороог солих Газрын хуулийг хурдан Хурдан батал гэж шахсан Гайгүй монголыг гадагшлуулж Гамин хятадыг нутагшуулж Онгорхой хууль батлуулж Олон хятад орогнуулж Худал хоосон хошгорсон Хорон санаагаа нуусан Олны толгойг эргүүлсэн Олон түмэнд хараагдсан Олон нийтийн телевизийн Онц сурвалжлагчийг занасан Утас телевиз интернетийг Урд зүгээс хянадаг болгосон Заль нэг заль хоёрын дунд Зон олныг гүйлгэж захирсан Орой болгон худал ярьж Ойр ойрхон хошгорноо Ард монгол чамайг Газар нутагтай чинь хамт Гадаадад хэвлэсэн эрээн цаасаар Гайхалтай хулхидаж худалданаа Ингэж өнхрүүш дуулж хуурдаж Хятад гоймонгоо идэнгээ Төрийн ордонд суунгаа Түмний өмнөөс хошгороно
uvurxangainxan bygdeeree samdan,tsoodol nertei gedeg shig mongolchuud chjini bygd zorig nertei bolchixov uu?ene nuxur iim uulgar xyn bna uu?salaxgyi yumaa.
Ix xaan bidneesee tsaana xyn bsanii xuvid zygeer neg zalitai luuxaaniig urij avilgal yaj ixeer avax ve? gej asuux geegyi ni todorxoi.augaa ixiig augaa ix ni tooj urij zalsan ni ynend oirdoo.
Сайн байцгаана уу? АХУЙ ТӨР, улбаалаад МОНГОЛ ТУЛГАР ТӨР хэмээн хэлж өгүүлж хүүрнэдэгийн утга учиг учир тайллыг ухаарч мэдэх. Түүнчлэн, ЧАНД, ХАС, ХОРОЛ элгээрийг ХАШИЖ наадах ХОРОЛ гэгдэн нэрлэгддэг Монголчуудын наадгайг, энэхүү наадгай тоглоомдахь далд агуулга ухагдахуунг танин мэдэх ухаарч авах гэхчлэн ӨВӨГ ДЭЭДЭС МИНЬ өнөө болтол Амь Бөхтэй буй байж сургаалиа айлдаж Залж Жолоодохын Оюу Ухаанг Алхаж Гишгэх, Хөдөлж Явах, Суудал Нүүдэл, Хэл Үг Бүрийд минь Амь Бөхтэй хэлсээр л. Монголчууд Бид Энэ Бүхний нь Тайлгыг Задалж Нээх Оюуны маань Тэнхээ л мэдэх хэрэг цаг нараа хүлээгээд л. МОНГОЛ ТУЛГАР ТӨРИЙГ ТЭНГЭР ӨРШӨӨ.
энэ нэг зориг гэсэн юмны комментуудыг блоклож болдоггүй юм уу. танай сайт дээр тавигдсан олон талт үзлийг атаархал хорслын талбар болгоод байна.
... Хэрэв хорон мууг хийсэн бол шийтгэл авах нь гарцаагүй . Урвагчид бүгд нохойн үхлээр мөхөж дуусдаг . Монголын ирээдүйг багцаалах бус мэдэж байж ирээдүйд чухам юутай учрахаа ойлгож байж чаддаг нь дээрээс өгөгдсөн Монголчуудын Тэнгэрлэг чадварын нэг мөн. Хэдийгээр хэлж болохгүй зүйл байдаг ч аливаа хорон муутангууд Хан Тэнгэрийн хилэнгийн илдний амтыг мэдэрч эхэлж байгаа гэдгийг бол баттай мэдэгдэж байна. Хэрэв зээ Монголын ард түмэн та бүхэнд нэгэн үнэнийг мэдүүлэх аваас зүрх сэтгэл чинь амар амгаланд хүрч өөрийн зөв буруу зан төлөв , амьдралын хэмнэлээ эргэн харж өөрөөсөө ичиж зовох нь гарцаагүй хэрэг байх болно гэдгийг хөх тамгат Монгол хүн та бүхний сонорт хүргэхийг хүсэж байна. … Мөнх Тэнгэр Эцэг минь тэртээ 500 гаад жилийн өмнө нэгэн Их зөнч хүмүүнээр Дэлхийд хийх гэж буй эртнээс төлөвлөсөн Өөрийн ажлаа хүн төрөлхтөний мэлмийд сонордуулсан бөгөөд Дэлхийн голлох орнууд болон гол нь Монголын хөшигний цаадах улс төрийн далд амьдралыг нууцлалын хэлбэрээр бичиглэн ном болгон үлдээснийг хүн төрөлхтөнийн мэргэдийн чуулган нь ихэд хичээсэн авч одоо хэр нь нууцыг тайлж огтхон ч чадаагүй юм . Учир нь хүмүүний ухаан цагаасаа өмнө аливааг мэдэх боломжгүй гэдгийг ойлгож мэдэрч байсан ч тэд элдвийн худал таамаглалыг мянга мянгаар нь дэвшүүлсэн ч нэг нь ч байгаа онож чадаагүй . Дэлхий ертөнцөд Мөнх Тэнгэр Эцэг минь нэгэн шинэ эринийг эхлүүлэх аваас Тэрээр Өөрийн илгээсэн нэгнээр нууцлагдсан үгсийг нээхэд хэн ч үгүйсгэж үл чадах тийм хэмжээнд асуудал тавигддаг гэдгийг шинжлэх ухаан ихэд хөгжсөн энэ цаг үед ч батлан харуулах нь юутай бахдалтай вэ. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
ene Zorig gedeg hun zov l yum heldeg shuu dee! yamar humuust taalagdahgui bgaa ni sonirholtoi bish oilgomjtoi l yum daa!
wtf
Ямар зорилгоор энэ мэтийн дэмий юмыг дахин дахин бичиж тавьдаг байна даа?Чан овогтыг юунд ингэж их магтана вэ?Монголын нэрт математикч Мянгат,зохиолч Инжинашийн гээд монгол мэргэдийн талаар илүү ихийг уншиж,мэдмээр санагдана.Эрхэм Зориг та хэдий үнэнийг бичивч хэт урт нуршсан,дэндүү олон давтсан комментуудаар залхааж байгааг болгоон соёрхоно уу?
Medleg chadvar huniig avarna, Undesnii uzel Uls undesteng avarna geed bgn bishu? Hun shuumjilj bhaar utagiig n sain tungaaj oilgo Ezen Chinggis Cham shig aharhan bodoltoi baigaaguid 3han say huntei Mongol Oron orshin togtnosoor bn malaa
Зорин гэдэг хvн ямар ч байсан улс vндэстэнийхээ тухайд vгээ хэлж байдаг хvн
Yu we? Yagaad end hujaa nariin tuhai yum bizeed baina aa. Ene setguulch hujaa hun yumuu?. Bidend hujaa hunii namtar yamar hamaatai yum! Zail chi
Um oilgodoggui xumuusiig sain unshaad sudlaarai gesen ug. Erliiz xujaagaar xudlaa duudaj tsaaguuraa ex ornoo xudaldaj eertee ashig unagaaj ard tumniig yaduuruulj bui uls terchid Ezen Chibngesees surgaaliig bodoj yavaasai
Hujaa geed charlaad baigaa hvmvvsiig harahaar ihenh n erliiz hurliiz, humsaa nuusan muur shig amitad baidag yum daa. Ene bol hoyr ih hunii uulzsan gaihamshigt tvvh, hyataduud ene tvvhiig zadruulahdaa ih haram handaj baisan n todorhoi, Bumbiin shashnii hiidees yaj gargaj awsan n sonin bna, Nuuts tomchoog hvrtel hyatad hanznaas Ts.Damdinsuren guai buulgaj awsan baidag, Hulgailsan gedeg biz dee. Hyatadiin nomiin sand manai Mongoltoi holbootoi ih yum bii.
Sonin yum daa buuuur gaihaad barahgui yum, iimerhuu medeenii site-aar orch uzdeg humuus bas ch gej gaigui bolovsroltoi yum unshig sonirholtoi humuus baimaar yum, hujaa geed shal hondlon yum soliorood baisan haragdah yum, odoo gudamjnii humuus l iimerhuu yum yaridag gej bodoj bsan ugui baij ee,
and