Б.Даваапүрэв: Тухайн орчноо диваажин эвсэл там болгох нь зөвхөн өөрөөс л шалтгаална

Нийтэлсэн: 2017-11-14 09:52:11

МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн сургуулийн багш, доктор Б.Даваапүрэвтэй ярилцлаа. Тэрбээр 28-хан насандаа Япон улсад докторын зэрэг хамгаалсан оюунлаг, хөдөлмөрч бүсгүй юм.
 
-Хувь хүний хичээл зүтгэлийг амжилт болоод цаашид бүтээж туурвих их эрч хүч дагалддаг байх гэж би боддог. Тиймээс яавал өөр шиг тань амжилттай суралцаж, залуу насандаа ихийг бүтээж болох вэ?
 
-Би 2006 оны хавар буюу МУИС-д магистрын зэргээ дөнгөж хамгаалчихаад Япон орныг зорьж байлаа. Өнөөдөртэй харьцуулахад гадаадад явж сурах боломж харьцангуй хязгаарлагдмал байсан гэсэн үг. Тэр үед миний үеийн оюутан залуусын олонх нь гадаадад суралцах маш их хүсэлтэй байсан гэхэд хилсдэхгүй. Нэг жилийн хугацаатайгаар Япон улсын Тохо их сургуулийн эм зүйн факультетэд суралцаж, судалгааны ажил хийх боломж надад олдсон нь том аз завшаан байсан төдийгүй улам их хичээж илүү сурах ёстой гэсэн хязгааргүй тэмүүлэл байлаа.
 
Монгол хүн ямар ч газар очсон дасан зохицох чадвартай.Хүн тухайн орчноо диваажин эсвэл там болгох уу гэдэг нь зөвхөн өөрөөс л шалтгаална. Очсон даруйдаа би япон хэлийг маш хурдан сурч, лабораторийн хамт олонтойгоо найз болсон. Нэг жилийн дараа Монголдоо буцаж ирээд жил бүр Японы Элчин сайдын яамнаас зохион байгуулдаг Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалгалтад тэнцсэнээр 2009 оны хавар дахин Япон орныг зорьсон. Токиогийн их сургуулийн докторантурт элсэн суралцах элсэлтийн шалгалтыг амжилттай өгч, судалгааны ажлаа эхлүүлсэн юм. Зорьсон зорилгодоо тууштай байж чадвал амжилттай суралцаж, зорилгоо биелүүлж чадна. Өөрөөр хэлбэл, үнэхээр хичээж чадвал үр шимийг нь заавал хүртдэг гэдэгт итгэдэг.
 
-Судалгааны бүтээлээсээ танилцуулаач. 28-хан настай бүсгүй биохими, биотехнологийн сэдвийг сонгон судлах болсон нь үнэхээр сонирхол татаж байна шүү?
 
-Би Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд мэндэлж, Нарийнтээлийн дунд сургуулийг дүүргэсэн. Дунд сургуулийн сурагч байхаас эхлэн байгалийн юмс үзэгдлийн цаад утга учрыг таньж мэдэх хүсэлдээ хөтлөгдөн биологи, химийн хичээлд илүү сонирхолтой болсон. Мөн арван жил дараалан ангийн дарга хийж, нийгмийн идэвх сайтай нэгэн байлаа. Анги удирдсан багш маань биологи, химийн багш болохоор их ойр, хичээлээ давтдаг байлаа. Л.Түмэнцэцэг багш маань олон сайн шавь төрүүлсэн. Найм, аравдугаар ангид байхдаа улсын биологийн олипиадад оролцож мөнгөн медаль хүртэж, МУИС- ийн Биологийн факультетийн биотехнологийн ангид урилгаар элсч, улмаар 2004 онд төгссөн. Олимпиадад бэлтгэж байхдаа шөнө хоёр цаг хүртэл сууж хичээлээ уншаад үүрээр тав өнгөрч байхад сэрүүлгийн дуунаар босч хичээлээ хийдэг хүүхэд байлаа. Сүүлдээ хэвшил болоод бие ч дасдаг юм билээ. Тухайн сэдвийг нэг сайн гүйлгээд уншихад тогтоодог болсон.
 
Миний бие 2009-2013 онд Япон улсын “РИКЕН” судалгааны хүрээлэнд брассиностеройд гормоны эсийн доторх сигнал дамжуулах механизмыг судлан, ургамлын өсөлт хөгжилт, гадаад орчны стрессийг даван туулах чадварыг нөхцөлдүүлэгч шинэ ген болох BIL2-ыг илрүүлсэн. Энэ судалгааны ажлын үр дүнгээрээ Европын “Planta” сэтгүүлд өгүүлэл хэвлүүлж, Токиогийн их сургуульд докторын зэрэг хамгаалсан юм.
 
-Судалгааны бүтээлээ олон улсын сэтгүүлд нийтлүүлэх нь судлаачийн чанар, чансааг илэрхийлэхээс гадна нэр хүндийн хэрэг. Тиймээс таны судалгааны ажлын цаашдын зорилго юу вэ?
 
-Миний хувьд гадаадад сурч мэдсэн зүйлээ өөрийн орны онцлогт тохируулан нутагшуулж, тасралтгүй үргэлжпүүлэх явдал нэн чухал байна. Докторын зэргээ хамгаалчихаад Монголд ирээд БСШУС-ын сайдын нэрэмжит грантаар “Ургамлын өсөлт хөгжилт, гадаад орчны тохиромжгүй нөхцөлийг тэсвэрлэх чадварыг дэмжигч BIL2 генийг Монгол орны зарим зэрлэг ургамалд шилжүүлэн суулгаж хот тохижуулалтад хэрэглэх боломжийг эрэлхийлэх нь” сэдэвт докторын дараах судалгааны ажлыг хийсэн. Монгол орон өргөн уудам нутаг дэвсгэр, эрс тэс уур амьсгалтай, говь, хангай хосолсон байгалийн өвөрмөц тогтолцоог дагаад тэнд амьдарч буй амьтан, ургамал, микроорганизм нь генетик, физиологийн хувьд онцлог, давтагдашгүй зүйл юм. Өөр хаана ч байхгүй Монголынхоо ийм онцлог шинжийг судлаач хүний нүдээр олж илрүүлж судлах нь хамгийн чухал гэж боддог. Бид Монгол орны ургамал, микро организмаас ган, хүйтэнд тэсвэртэй ховор ген болон биологийн идэвх бүхий нэгдлийг илрүүлэх судалгааг хийж байна.
 
Мөн монгол орны хөрсний микроорганизм болох актиномицетээс антибиотикт тэсвэртэй халдварт өвчний эсрэг идэвхтэй нэгдлийг хайж илрүүлэх судалгааны ажлыг япон багш нартайгаа хамтран хийж байна. Судлаач хүний эрхэм зорилго бол судалгааныхаа үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрсөн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх, оюуны өмч, бүтээгдэхүүн болгож зах зээлд нийлүүлэхэд чиглэдэг юм. Энэ зорилгынхоо төлөө л цаашдаа хичээнгүйлэн зүтгэнэ дээ.
 
-Багш нарынхаа тухай яриач. Монгол болон япон багш нар тань шавьдаа юу гэж захидаг бол?
 
-Монгол, Япон багш нараасаа би маш их зүйлийг сурлаа. Зөвхөн эрдэм мэдлэг судалгаа шинжилгээ бус ертөнцийг үзэх үзэл, хүн хоорондын хүндэтгэлийн харилцаа зэрэг бид хаана ч очиж хичээллээд сурахгүй үнэтэй зүйлийг сурч мэдсэн. Багш нар маань их энгийн хэр нь үнэхээр бахархам эрдэм мэдлэгтэй, хүндлэхгүй байхын аргагүй хүмүүс байдаг. Одоо ч гэсэн үргэлж холбоотой байж хамтын судалгааны ажил хийсээр байна.
 
-Судалгаа хийхэд бэрхшээлтэй болон жаргалтай зүйл нь юу байдаг вэ?
 
-Зарим үед яаж ч хичээж хийгээд хүссэн үр дүн гарахгүй байх тохиолдол байдаг. Тийм үед амаргүй л дээ. Гэхдээ нөгөө талаас нь харвал энэ нь судлаач бидэнд бас муу зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, илүү туршлага суухын зэрэгцээ төлөвлөснөөс өөр шинэ санаа эрэлхийлж тэрэн дундаас шинэ зүйл гарах тохиолдол ч байдаг. Мэдээж төлөвлөсний дагуу үр дүн гарвал цаг хугацаа алдахгүй ажлаа урагшлуулаад явах сайн талтай юм. Мөн судалгаа хийх хамгийн сайхан зүйл нь үргэлж шинэ зүйлийг сурч мэдэж, эрдэм мэдлэгээ тэлж байдаг. Бүр нарийндаа бол мэргэжлийнхээ хүрээнд сонирхолтой судалгаагаа хийгээд явах академик эрх чөлөөтэй.
 
-Тэгвэл судлаач хүний эрхэм чанар юунд оршдог юм бэ?
 
 
-Мэргэжлээ дагаад аливаа зүйлд ул суурьтай ханддаг, юмыг хийсвэрээр бус бодитоор хардаг. Тухайлбал, эрдэмтэн, судлаач хүн хамхуул шиг улс төрийг даган ийш тийшээ үсчихгүй, үнэнийг эрэлхийлж, нийгэмд болохгүй байгаа зүйлийг өөрийн судалгааны үр дүн, шинжлэх ухаанч сэтгэлгээгээр засч залруулахыг шамдах хэрэгтэй юм болов уу гэж бодож байна.
 
-Дахиж суралцах бодол бий юу. Эрдэм сурахад хязгааргүй гэдэг. Ер нь эрдэм сурахад чиглэсэн үнэт зөвлөгөөг хүүхэд, залуустаа өгнө үү?
 
-Суралцах гэдэг үг олон талтай. Нэгэнт шамдаад суралцаж эхэлсэн бол дундаас нь орхих бус, насны залуу дээрээ эрчимтэй сайн сураад авсан нь дээр гэж бодож байна. Нөгөөтэйгүүр хүн насаараа суралцдаг гэдэг үгтэй санал нийлдэг. Би одоо ч өдөр болгон алхам тутамдаа суралцсаар л байна. Өөрийн сурсан эрдэм мэдлэг гэдэг бол хэзээд тэр хүнд үлдэх хамгийн найдвартай, хэн ч булааж авахгүй, хамгийн үнэт зэвсэг юм. Харин үеийн залуус болон дүү нартаа хандаж хэлэхэд “Хүн өөрийнхөө хувь заяаны эзэн нь юм. Таны хувь заяа өөр хэний ч биш зөвхөн таны л гарт бий, хичээгээрэй” гэж хэлмээр байна.
 
 
Б.Даариймаа
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
СУРТАЛЧИЛГАА :

9 сэтгэгдэл харуулж байна        

  1. “Хүн өөрийнхөө хувь заяаны эзэн нь юм. Таны хувь заяа өөр хэний ч биш зөвхөн таны л гарт бий, хичээгээрэй” залууст хандаж ийм үг хэлж байгаад чинь баярлалаа

    Иргэн, 2017-11-14 12:40:52, 103.10.21.39Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. sudalgaand amjilt husie iim zaluus mongold mini olon olon boloh boltugai

    zochin, 2017-11-14 16:05:39, 66.181.185.196Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Амжилт хүсье. Мундаг бүсгүй байна. Уучлаарай нэг зүйлийг шүүмжилчихье. Хүн өөрийгөө ...."төрсөн" гэж ярина. Би ... "мэндэлсэн" гэж ярихгүй. Энэ бол монгол хэлний дүрэм, монгол уламжлал юм. Сэтгүүлч андуурч бичсэн үү, өөрөө ярьсан уу мэдэхгүй ч аль аль нь бодолцоорой.

    Зочин, 2017-11-14 17:35:05, 180.149.93.14Хариу бичих

  6. там диважин гээд Дааримаа үсчүүлчихжээ энэ үсчдэггүй эрдэмтнийг.сумын дунд сургуулийн сургалт готын түрк мүүрк сургуулиас илүүг ойлгов уу? сайд аа.

    Зочин, 2017-11-15 01:34:21, 194.228.20.117

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Аливаа ажлын сэдвийг товч тодорхой томъеолох нь эрдэмтэн хүний судалгааны чадавхийг харуулна шүү. Японд хамгаалсан докторын чанар нэг л биш байгаад байгаамдаа. Эрдмийн ажилд нь амжилт хүсье.

    зочин, 2017-11-14 17:36:26, 112.72.9.150Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. залуу хүн мөртлөө диваажин там гэж ярьж бх юм даа таалагдсанүй

    Зочин, 2017-11-14 18:54:35, 202.9.41.192Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. Дээр үед оросод сурч байсан оюутнууд дотор вьетнам, кампучи, афганстан, никарагуа, лаосын оюутнуудыг нэг грууп болгоод хялбарчилсан хөтөлбөрөөр хичээл ордог байсан. Хэл муутай монголчууд бас тийм группэд орчихсон цохиж явна аа.Тэгж байгаад нөгөөдүүлээсээ арай илүү байдаг юм уу яадаг юм, улаан дипломтой төгсөж барьдаг байсан. Гэхдээ оросоор нэг өгүүлбэр олигтой хэлчихэж чадахгүй шүү дээ. Японд сурсан оюутнууд, мастер, докторууд нэг тиймэрхүү л байгаад байгаа юм даа.

    Зочин, 2017-11-14 20:06:48, 103.229.123.121Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

  13. gem hiisen hund divaajin tam bolj haragddag gemgui hund tam divaajin bolj hatagddag

    Зочин, 2017-11-15 01:22:43, 103.57.94.202Хариу бичих

  14. Таны нэр:

    Тайлбар:

  15. Japan-d hamgaalsan doktoruudiig chanargui baina gesen shuumjlel ih baih yum. Yagaad ter yum boloo

    Зочин, 2017-11-15 04:50:00, 202.70.33.242Хариу бичих

  16. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: