Өнгөрсөн онд 5-аас доош насны 5.6 сая хүүхэд хорвоог орхижээ

Нийтэлсэн: 2017-10-20 09:32:14

ЮНИСЕФ. /Ройтерс/.  Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд таваас доош насны 5.6 сая хүүхэд голдуу урьдчилан сэргийлэх боломжтой шалтгааны улмаас хорвоог орхисон байна гэж НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ мэдэгдлээ.
 
ЮНИСЕФ-ээс пүрэв гарагт гаргасан тайланд дурдсанаар, энэ 5.6 сая хүүхдийн 80 орчим хувь нь Зүүн Өмнөд Ази болон Сахарын цөлөөс урагш орших Африкийн бүс нутгийн улсуудын хүүхэд аж.
 
Хоол тэжээлийн дутагдал болон эрүүл ахуй ба ариун цэврийн нөхцөл байдлыг сайтар хангаагүйн улмаас үүдэлтэй суулгалт, хумхаа, уушгины хатгаа зэрэг өвчин хүүхдийн аминд хүрч буй гол хүчин зүйлс болж байна гэж ЮНИСЕФ мэдэгджээ.
 
Дэлхийн хэмжээнд нярайн эндэгдэл 1990 оноос хойш 50 хувиар буураад байгаа аж. Гэхдээ ЮНИСЕФ анхааруулахдаа “Одоогийн хурдаар явбал 2030 оноос дэлхийн хэмжээнд жилд 60 орчим сая нярай эндэх хандлагатай байна” гэжээ.
 
Хүүхэд бүрт урьдчилан сэргийлэх вакцин хийж, эм тарианы үнийг хямдруулж, эрүүл ахуй ба ариун цэврийн шаардлагыг сайтар хангаснаар хүүхдийн эндэгдлийн тоог бууруулж чадна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Эдийн засаг ба нийгмийн асуудал хариуцсан орлогч Лью Жэньминь хэлэв.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Олон улсын хамтын нийгэмлэг орлогын зөрүүг арилгах, хамгийн эмзэг давхаргынхан, тухайлбал хүүхэд ба эмэгтэйчүүдэд туслахад хамтран ажиллах нь чухал” гэлээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

0 сэтгэгдэл харуулж байна        

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: