sonin.mn
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулын үеэр Facebook болон Google компани өөрсдийн олон нийтийн сүлжээнд цагаачид, лалын шашинтнуудын эсрэг чиглэсэн сурталчилгаа байрлуулахыг дэмжиж байсан тухай Bloomberg агентлаг мэдээллээ.  
 
Хуучинсаг үзэлт "Secure America Now" буюу “Америкийн аюулгүй байдлыг одоо хангах” байгууллага лалын шашин шүтдэг хүмүүсийг АНУ-д чөлөөтэй нэвтрүүлэхийг хориглоход чиглэсэн утга бүхий мэдээлэл, дүрс бичлэгүүдийг олон нийтийн сүлжээнд байршуулж байсан байна. 
 
Технологийн дээрх хоёр компанийн мэргэжилтнүүд ийм зар сурталчилгааг байрлуулах талаар "Secure America Now" байгууллагатай нягт хамтран ажиллаж ажиллаж байжээ. Тухайлбал, Google компанийн төлөөлөгчид 2016 оны 6 дугаар сард "Secure America Now" байгууллагын удирдлагатай уулзаж, сурталчилгааны мэдээллийг хэрхэн сайжруулах, зорилтот хэрэглэгчдэдээ яаж зөв хүргэх талаар ярилцсан аж. Харин Фейсбуук компани дүрс бичлэг үзүүлэх шинэ форматынхаа туршилтад дээрх байгууллагын нэг дүрс бичлэгийг ашиглажээ. Уг бичлэг дээр АНУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдсэн лалын шашинтнуудын зургийг харуулсан байжээ.
 
 Э. Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг