sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түшиг сум, Ар-Нуга багийн “Байвын-Ам” гэдэг газар өчигдрийн 1:46 цагт 5.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон хэмээн Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
 
Дуудлага өгсөний дагуу тус суманд мэргэжлийн ангийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг сумын төвийн бүх барилгад үзлэг хийжээ. Газар хөдлөлтийн үеэр иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна.  Түүнчлэн газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй хэмээн албаныхан хэллээ.
 
Б.Заяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг