Америкт цагдаа сонсголын бэрхшээлтэй залуугийн аминд хүрсэн хэрэг гарчээ

Нийтэлсэн: 2017-09-22 14:06:09

ОКЛАХОМА. /Си-Эн-Эн/. АНУ-ын Оклахома хотод энэ долоо хоногийн мягмар гарагийн орой Магдиэль Санчес хэмээх сонсголын бэрхшээлтэй залууг цагдаа буудан хөнөөсөн хэрэг гарсан тухай тус улсын “Си-Эн-Эн” телевиз  мэдээллээ.
 
Баруун гартаа барьсан металл биетийг доош хаяхыг цагдаагийн хоёр офицер 35 настай М.Санчест тушаасан байна. Энэ үед түүний хөршүүд “Наад хүн чинь сонсохгүй, дүлий” гэж хашгирсан аж. Гэвч хоёр цагдаагийн нэг нь залууг бууджээ.
 
Хөршүүдийн хэлснийг цагдаа тухайн үед сонссон эсэх нь тодорхойгүй байна.
 
Харин Оклахома хотын Цагдаагийн газрын мэдэгдэлд “Хохирогч М.Санчесыг дүлий гэдгийг дараа нь ааваас нь мэдсэн” гэжээ.
 
Хохирогчдын хөрш Хулио Райос ярихдаа “М.Санчес дүлий, ярьж чаддаггүй хүн байсан. Охин бид хоёр “Наад  хүн чинь дүлий” гэж хашгирсаар байтал цагдаа түүнийг буудаж орхисон. М.Санчес ярьж чадахгүй учир тэр төмрөөр юу хийх гэж байгаагаа цагдаад тайлбарлахыг оролдож байсан нь харагдаж байсан” гэж ярьжээ.
 
М.Санчесыг хөнөөсөн цагдаад эрүүгийн хэрэг үүсгэлгүйгүйгээр захиргааны шийтгэл ногдуулсан гэсэн мэдээлэл байна.
 
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

1 сэтгэгдэл харуулж байна        

  1. америк хун аллагын газар болж.Тийшээ зуглэх хэрэггуй юм байна.

    Зочин, 2017-09-23 06:44:11, 202.9.42.166Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: