sonin.mn
НЬЮ-ЙОРК. /Америкийн дуу хоолой/. Орчин үед 40 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байна гэсэн тооцоо гарсан бөгөөд ихэнх нь эмэгтэйчүүд, охидууд байгаагийн зэрэгцээ 152 сая хүүхэд буюу дэлхийн нийт хүүхдийн аравны нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэж мягмар гарагт НҮБ-аас мэдээлсэн байна.
 
Олон улсын хөдөлмөрийн байгууллага болох “Воок Фрий” сан болон Олон улсын цагаачлалын асуудал эрхэлсэн байгууллагаас хамтран хийсэн судалгаагаар дэлхий нийтэд орчин үеийн боолчлол үнэн хэрэгтээ хэрэгжиж байна гэж үзсэн байна.
 
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы мэдээгээр 40 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байгаагаас 29 сая нь буюу 71 хувь нь эмэгтэйчууд охидууд байна. Мөн боолчлолын хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн дөрөвний нэг хувь нь буюу 10 сая хүүхэд боолын хөдөлмөр эрхэлж байна. Дэлхийн нийт хүүхдүүдийн аравны нэг хувь буюу 152 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагаас 64 сая нь эмэгтэй, 88 сая нь эрэгтэй хүүхэд байна гэж тайлан мэдээнд дурджээ.
 
Үүнээс хамгийн их хувь буюу 72.1 сая хүүхэд Африк тивд, Ази Номхон далайн орнуудад 62 сая, Америк тивд 10.7 сая, Европ болон Төв Азид 5.5 сая, Арабын улсуудад 1.2 сая хүүхэд хөдөлмөр эрхэлж байна. Үүний 70-аас илүү хувь нь газар тариалангийн салбарт, 17 гаруй хувь нь үйлчилгээний салбарт, харин 12 орчим хувь нь үйлдвэрт ажиллаж байна.
 
2016 онд 25 сая хүн боолын хөдөлмөр эрхэлж байснаас 16 сая нь хувийн салбарт буюу орон нутгийн ажилд, барилга , газар тариаланд хүчээр ажиллаж байсан байна. 5 сая орчим нь бэлгийн дарамтанд өртсөн байсан бөгөөд 4 сая гаруй хүн буюу нийт боолын хөдөлмөр эрхлэгсдийн 16 хувь нь улсын байгууллагад албадлагын ажил эрхэлж байжээ.  
 
Х.Сарнай