Хөшигийн хөндийн нисэх буудлын ангарын асуудлаар санал солилцов

Нийтэлсэн: 2017-09-13 10:56:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Иригаки Хидэтоши тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
 
Сүүлийн жилүүдэд Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа дэд бүтэц, тээвэр, тэр дундаа агаарын тээврийн салбарт амжилттай өргөжин тэлж байгааг сайд уулзалтын эхэнд онцлов.  Тэрбээр, “Өргөн уудам газар нутагтай, хүн ам сийрэг суурьшсан, далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээврийн салбар бол тэргүүлэх ач холбогдолтой салбаруудын нэг. Энэ утгаараа агаарын тээврийн салбарыг хөгжүүлэх бодлогыг тууштай барьж ажиллаж байгаа. Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл бол агаарын тээврийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй чухал ач холбогдолтой төсөл яахын аргагүй мөн” хэмээн хэллээ.
 
Шинэ нисэх буудлыг ойрын хугацаанд ашиглалтад оруулах, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааг тогтвортой, ашигтай, ая тухтай байлгахад чиглэсэн арга хэмжээг ЗТХЯ тус байгууллагатай хамтран авч байгаа юм. Монголын талын хариуцан хэрэгжүүлэх ажлуудын нэг болох шинэ нисэх буудлын ангарын барилгыг төслийн зээлийн үлдэгдэл хөрөнгөөр барих санал солилцох уулзалтыг өнгөрсөн сард ЗТХЯ, ИНЕГ, ЖАЙКА, “Мицүбиши-Чиёода” хамтарсан түншлэл, “Жалюкс компани” болон Төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдлагуудын хамт зохион байгуулжээ.
 
Боломжит хувилбаруудыг хэлэлцсэний дүнд, Испанийн ГАПTEK компанийн санал болгож буй сайжруулсан хөнгөн цагаан хийцийн ангарын барилга барих төсөвт өртгийн нарийвчилсан тооцоог хийхээр шийдвэрлэсэн байна.
 
Одоогийн байдлаар Шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг шийдвэрлүүлэх, хэрэгжилт нь удааширч байгаа ажлуудыг түргэтгэх, нисэх буудлын менежментийн хэлэлцээг эрчимжүүлэх асуудлуудыг тусгасан “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулахад шаардлагатай арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар ажиллаж байгаа талаараа сайд Д.Ганбат уламжиллаа.
 
Ноён Иригаки Хидэтоши Зам, тээврийн хөгжлийн яам болон Жайка олон улсын байгууллага хамтран томоохон бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, хамтран ажиллаж байгаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлов. Цаашид шинэ нисэх буудлын ангарын ажлыг хүйтний улирал эхлэхээс өмнө түргэвчилж, удаашралтай байгаа зарим ажлуудыг эрчимжүүлэх боллоо.
 
Эх сурвалж: Монцамэ агентлаг
СУРТАЛЧИЛГАА :

7 сэтгэгдэл харуулж байна        

  1. Болж байна нэг ажил маань ч гэсэн амжилттай явж байгааг сонсоход сайхан байнаа!!! Хэрvvл болохоор дvvрэн байдаг гарууд жоохон ч гэсэн уншиж дуртай юмаа бичээд эерэг энерги аваасай!!!

    Зочин, 2017-09-13 12:11:05, 103.229.120.239Хариу бичих

  2. Таны нэр:

    Тайлбар:

  3. АН-2 онгоц унаж сүйдсэн асуудлыг шалгах асуудал ямар уддаг юм бэ? Ганбат сайд ажлаа хийж байгаа юу? Шалгаж чадахгүй байгаа юм бол чаддаг улсад нь ажлаа өгөөд ЗАЙЛААД ӨГӨӨЧ..

    Зочин, 2017-09-13 12:51:59, 202.55.191.102Хариу бичих

  4. Таны нэр:

    Тайлбар:

  5. Ан-2 онгоцонд МАН-ын дарга М.Энхболдын сонгуулийн мөнгө ачиж хөдөө орон нутгуудаар тараах зорилготой байсан мөн онгоцыг нисэхийн эрх мэдэл бүхий нэг том дарга барьж нисгээд унагаасан гэж гэж гадуур шуугицгааж байна.Энэ бүхэнд хариу хэзээ өгөх вэ? Ганбат сайд аа.

    Зочин, 2017-09-13 12:56:37, 202.55.191.102Хариу бичих

  6. naad ganbat chin janhuugiin taviul shuu dee...

    Зочин, 2017-09-13 14:46:41, 202.131.243.162

    Таны нэр:

    Тайлбар:

  7. Мэдээллийг худлаа цацаж ард, иргэдийг хуурахаа болих хэрэгтэй. Энэ буудал баригдах асуудал шийдэгдсэн боловч ашиглах асуудал Монголын терийн дээрэмчдээс болж саатаж магадгуй бололтойг терд ойрхон эх сурвалж хэлж байна билээ.

    Зочин, 2017-09-13 16:01:43, 183.81.171.150Хариу бичих

  8. Таны нэр:

    Тайлбар:

  9. Энэ ямарч хэрэггүй төсөл.2012 онд төслийн нийт өртөг 360 сая ам.доллар байсан.Гэтэл одоо тэрбум доллар болчихсон өдий төдий ажил дутуу хэзээ ашиглалтад орох н тодорхойгүй байдаг.Буянт ухаагийн нисэх буудлыг 17 сая шилжих рубль буюу 17 сая доллароор оросууд түлхүүр өгөх нөхцлөөр барьж хүлээлгэн өгч байлаа.

    Партизан, 2017-09-13 18:44:23, 103.10.21.76Хариу бичих

  10. Таны нэр:

    Тайлбар:

  11. AMERIKIIN TAKSI ONGOTS MONGOLD AGUULHAD

    Зочин, 2017-09-13 22:34:01, 103.26.193.131Хариу бичих

  12. Таны нэр:

    Тайлбар:

Уншигчдын бичсэн сэтгэгдэл нь Sonin.mn сайтын нийтлэлийн бодлоготой холбоогүй зөвхөн тухайн хүний үзэл бодол тул сайт хариуцлага хүлээхгүй болно. Эрхэм та өөрийн үзэл бодлоо илэрхийлж, сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төр, эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү? Бусдыг гүтгэж, доромжилсон сэтгэгдлийг сайтын модератор устгах эрхтэй.

Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 88195646 дугаарын утсаар хүлээн авна.

Таны нэр:

Тайлбар: