sonin.mn
БЕРЛИН./TASS/. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель Германы Сайд нарын танхимын тэргүүн асан Герхард Шрёдерийн “Роснефть”-ийн Захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орох гэж байгааг нь шүүмжлэн буруушаажээ.
 
“Г.Шрёдерийн хийж байгаа зүйл бол хэвийн бус зүйл” хэмээн А.Меркель даваа гарагт “Bild” сонины хөтөлбөрт оролцох үеэр сэтгүүлчдийн асуултанд хариулахдаа хэлжээ.
 
Мөн А.Меркель улс төрийн карьераа дуусгаад би бизнест орохгүй гэж амлалт өгчээ. “Би ямар ч бизнес хийхгүй гэж бодож байгаа” хэмээн тэр хэлжээ.
 
1998-аас 2005 оны хооронд ХБНГУ-ын Сайд нарын танхимыг тэргүүлж байсан социал демократ намын гишүүн Г.Шрёдер эх орондоо ихээхэн шүүмжлэлд өртөх болжээ. Учир нь 8 дугаар сарын 11-нд Оросын Засгийн газар Г.Шрёдерийг “Роснефть”-ийн Захирлуудын зөвлөлд нэрийг нь дэвшүүлсэн юм. Тус компани ээлжит бус хурлаа 9 дүгээр сарын 29-нд Санкт-Петербург хотод хийж гэж байгаа ажээ. Г.Шрёдер өөрийнхөө шийдвэрийг “хувь хүний асуудал” гэж үзэж байгаа ба 9 дүгээр сард явагдах Бундестагийн сонгуулийн өмнө социал демократуудыг А.Меркелийн нам шүүмжлэн өөрсдийн рейтингээ өсгөх гэсэн оролдлого гэж хариу буруутгажээ.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг