sonin.mn
ЛАГОС. /Anadolu/. Нигерийн өмнөд хэсэгт орших худалдаа арилжааны нийслэл гэгддэг Лагос хотод завь хөмөрч осолдсны улмаас 12 хүн амиа алдлаа гэж албаныхан болон түргэн тусламжийн ажилтнууд мэдэгдлээ.
 
Осолдсон завь 8 дугаар сарын 20-ны өдөр хууль бус зогсоол дээрээс даац хэтрүүлэн зорчигчид ачиж явсны улмаас осолдсон байна.
 
Одоогоор 4 зорчигчид эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд аврах албаныхан усан доогуур эрлээ үргэлжлүүлсээр байгаа юм.
 
Үндэсний онцгой байдлын газрын төлөөлөгчийн мэдэгдснээр тус завь хувийн эзэмшлийнх бөгөөд зорчигчид аврах хантаз өмсөөгүй байсан аж. Мөрдлөг шалгалт хийгдсээр байгаа бөгөөд зорчигчид тухайн үед сүм рүү явж байжээ. 
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг