sonin.mn
ПАРИС. /Reuters/. Нэрт дуучин Рианна лхагва гарагт Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзаж, эрүүл мэнд, боловсролын салбарт явуулж буй өөрийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаар ярьжээ.
 
Барбадосын дуучин бүсгүй 2012 онд “Clara Lionel” санг байгуулсан юм. Энэ сан нь ашгийн бус байгууллага бөгөөд дэлхий даяар хэрэгжүүлж буй сургалтын тэтгэлэг олгох хөтөлбөрүүдийг дэмжин ажилладаг.
 
“Бид дэлхий нийтийн боловсролын асуудалд илүү их анхаарал хандуулан ажилладаг бөгөөд энэ ирэх 9 дүгээр сард маш том тэтгэлгийн хөтөлбөрөө зарлах болно “ гэж Рианна ерөнхийлөгчтэй уулзсаныхаа дараа Парис хотын Елисейн ордны гадаа сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
 
Рианнагийн твиттер хуудас 75 сая дагагчтай бөгөөд саяхан тэрбээр уг хуудсаараа дамжуулан Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Аргентины Ерөнхийлөгч Маурисио Макри нараас боловсролын асуудалд анхаарлаа хандуулахыг хүссэн ажээ.  
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг