sonin.mn
МОСКВА./TASS/. Кабелийн телевизийн HBO суваг Чернобылийн АЦС-ад гарсан ослын тухай уран сайхны 5 ангит кино хийхээр төлөвлөж байгаа тухай Variety сонинд мэдээлжээ.
 
Киноны гол дүрд Жаред Харрис тоглох аж. Тэрбээр Чернобылийн ослын шалтгааныг мөрдөн шалгах засгийн газрын комиссын бүрэлдэхүүнд ажиллаж байсан Валерий Легасов гэдэг эрдэмтний дүрийг бүтээх юм.
 
“Найруулагч Крейг Мазин бидэнд энэ сэдвээр кино хийх санал тавьсан, ингээд бид энэхүү аймшигт бодит түүхийг бусдад ярьж өгөх нь зүйтэй гэж үзсэн” хэмээн киноны багийг ахалж буй Кэри Антолис ярилаа.
 
Киноны зураг авалт 2018 онд Литва улсад эхлэх ажээ. 
 
Сануулан дурдахад, 1986 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Чернобылийн АЦС-ын реактор дэлбэрсэн нь цөмийн эрчим хүчний түүхэн дэх хамгийн осол болсон билээ. Ослын хор уршгийг арилгах ажилд 600 мянга гаруй хүн оролцсоноос 600 хүн цацраг идэвхт бодист гүн хордсон байна. Тэднээс 28 хүн 1986 онд нас баржээ.
 
Тухайн үеийн ЗХУ-ын 200 мянга гаруй хав.дөр.км нутаг дэвсгэр цацраг идэвхт бодист нэрвэгдсэн байна.
 
Х.Сарнай
Эх сурвалж: Монцамэ агентлаг