sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. “Касперскийн лаборатори” 7 дугаар сарын 25-нд албан ёсоор вирусын эсрэг үнэгүй “Kaspersky Free” программыг гарган ажиллуулж эхэлжээ. Энэхүү программ нь удахгүй дэлхийн бүх улс орнуудад хүрэлцээтэй болно гэж мягмар гарагт тус компанийн захирал өөрийн блог-тоо мэдээлжээ.
 
Евгений Касперскийн мэдэгдсэнээр, уг бүтээгдэхүүнийг бага багаар дэлхий даяр тараах болно: эхний түгээлтийн давалгаанд АНУ, Канад, Ази-Номхон далайн бүс нутгийн ихэнх хэсэг, Казахстан улс хамрагдана. Энэ оны эцэс гэхэд вирусын эсрэг программыг бүх улс орнуудад хүртээмжтэй болгоно гэж төлөвлөж байгаа ажээ.
 
Тус компани үнэгүй хувилбараа Беларусь, Дани, Хятад, Норвеги, Орос, Финланд, Швед, Украинд туршиж үзээд байгаа аж. шинэ бүтээгдэхүүн нь “нэн тэргүүний хэрэгцээний хамгаалалт” хийхэд зориулагдсан зөвхөн суурь функцүүдийг олгох ба нэмэлт функцүүдтэй төлбөрт хувилбаруудтай өрсөлдөхгүй юм.
 
“Касперскийн лаборатори” дээрх бүтээгдэхүүнийг 18 сар ажиллаж байж бүтээсэн ба уг программыг тус компанийн 20 жилийн ойг тохиолдуулан гаргаж байгаа аж.
 
О.Барс
Эх сурвалж: Монцамэ агентлаг